-20.9 C
Ulaanbaatar
Бямба, 12 сар 13, 2025

Фото мэдээ

Монголын нууц товчоо, Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албахынхан өнөөдөр Монголын нууц товчоо, Мэлхийт хөшөө-нд хүндэтгэл үзүүлж, Сүлдэт хуур цэнгүүллээ. 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 29 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө,...

ЭХЭМҮТ-д нярайн мэс заслын дараах тасаг ашиглалтад орлоо

JCI Монгол Байгууллагын санаачилгаар ЭХЭМҮТ-тэй хамтран хэрэгжүүлж буй “Save Life” төслийн III шатанд Нярайн мэс заслын дараах тасгийн байрыг өргөтгөж, олон улсын стандартын шаардлага хангасан тохижилт хийжээ. Монгол Улсад мэндэлж буй нярай хүүхдэд хөгжилтэй орнуудын жишгээр эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх боломж, нөхцлийг бүрдүүлэх зорилготой уг төслийг JCI Монгол байгууллагаас санаачлан ЭХЭМҮТ-тэй 2015 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа юм. Уг төсөл нь 2018 онд амжилттай хэрэгжиж 120 сая...

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны түүхт 94 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Цэцэг өргөх, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогбаатар болон УИХ-ын гишүүд, МАН-ын гишүүд дэмжигчид, иргэдийн төлөөлөл оролцсон юм. ...

“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцанд орохоор шалгарсан иргэдэд батламжийн гардууллаа

“Буянт Ухаа- 2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд орохоор шалгарсан иргэдэд батламж гардуулан өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд, нийслэлийн Орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар болон холбогдох албаныхан, иргэд төлөөллүүд оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Нийслэл хот үүсгэн байгуулагдсан түүхт 380...

Н.Учрал: Багшийн хөгжлийн хууль нь өөрөө нийгмийн захиалга юм

-Ган тайлах хууль- Дээр үед хэзээ ч билээ Нийтлэлч Б.Цэнддоо гуайн бичсэн багшийн талаарх нэгэн нийтлэл уншиж байсан нь санаанд оров. Тус нийтлэлд “Багшийг ааштай, царай муутай, хувцас тааруутай эсэхийг анзааран, чухалчлах нь тэр хүний эрдмээс сурах гол зорилгоос хөндийрүүлэх хортой аж. Шавь нь  угаасаа багшийгаа царайлаг болгох, гоё хувцаслуулж сургах, ааш занг нь засах зорилго байхгүй. Бас гоё ганган, ялдам багштай болох нь ч...

Шатар сонирхогчдын УАШТ-ий аваргууд тодорлоо

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн нэрэмжит Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт нэгдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, аваргуудаа тодрууллаа. Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулж буй Үндсэн хуулийн өдрийн нэрэмжит Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-наас эхлэн, нийт 5270 гаруй шатар...

Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа

Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд "Ердөө 90 минут" бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр зохион байгуулав. 11:00-12:30 цагийн хооронд үргэлжилсэн уг цэвэрлэгээнд нийслэлийн нутгийн захиргааны 72 байгууллагын 2186 албан хаагч, хот, дүүргийн тохижилт үйлчилгээний байгууллагын 1389 ажилчин 193 техник хэрэгсэлтэйгээр, мөн хувийн хэвшлийнхэн оролцож, хуваарийн дагуу оноосон талбайн цас, мөсийг цэвэрлэлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны...

Хүй долоо худагт ЛЕД дэлгэц байрлуулж, наадмын нээлт, бөхийн барилдааныг үзүүлнэ

Шадар сайд болон хотын даргаар ахлуулсан баг Хүй долоо худаг дахь Монгол наадам цогцолборт ажиллаж,  баяр наадмын бэлтгэл  ажилтай танилцлаа. Бэлтгэл ажил 60 гаруй хувьтай явж байна. Энэ жилийн хувьд хамгийн хүндрэлтэй зүйл нь хур бороо бага байгаагаас Хүй долоон худагт гандуу, тоос шороо ихтэй байна. Энэ асуудалд баяр наадмын зохион байгуулах хороо анхаарлаа хандуулахыг хурдан морины салбар комиссоос хүссэн юм. Харин хотын даргын...

Дэлхийн цусны донорын өдрийг тэмдэглэлээ

Өнөөдөр тохиож буй Цусны донорын дэлхийн өдрийг МУЗН, ЦССҮТ хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Бусдын төлөө та юу хийж чадах вэ?” сэдвээр “Өнөөдрөөс эхлэн тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Манай улс сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор эл өдрийг 14 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ үеэр бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлан, олон нийтэд алдаршуулсан...

Нийслэлээс төрсөн хосууд хуримлалаа

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага НОБГ, ОСНААУГ, УСУГ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Боловсролын газар, Зорчигч тээвэр 4, Баянгол эрүүл мэндийн төвөөс ажил амьдралын зам мөрөө холбосон долоон хос “Гэрлэх ёслолын ордон”-д хуримлалаа. Хосуудын хамгийн ахмад нь 30 жил ханилж Сувдан хуримаа хийж байгаа ОСНААУГ-ын Зүүн түгээх төвийн машинч 53 настай Б.Батжаргал, машинч 50 настай З.Амаржаргал нар байна.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
few clouds
-20.9 ° C
-20.9 °
-20.9 °
77%
0kmh
15%
Ням
-12 °
Дав
-11 °
Мяг
-11 °
Лха
-7 °
Пүр
-10 °
- Advertisement -

Шинэ мэдээ