-22.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 10, 2025

Фото мэдээ

Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан болов

Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт 30 жилийн ойд зориулсан УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага, нийслэлийн удирдлагууд биечлэн оролцов. Мөн Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын...

Төрийн дээд цол, одон, медалиар шагнав

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ. Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны...

Хүчирхийллийн эсрэг “Гинжийг тасал” үзэсгэлэнгээс

Хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолой, үзэл бодлыг урлаг, уран бүтээлээр дамжуулан багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчдад нөлөөлөх зорилготой “Гинжийг тасал -2” гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Norphei Art галерейд боллоо. “Хөөрхөн зүрх” ТББ нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон урлагаар дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг уриалан дуудах “Гинжийг тасал” нөлөөллийн кампанит ажлыг зохион байгуулж байна. Энэхүү кампанит...

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гэргий Д.Бямбасүрэнгийн хамтаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг, гэргий Шин Гён Хэ нарыг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, гэргий Д.Бямбасүрэн нар эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг...

Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 95 жилийн ой тохиож байна

Өдгөөгөөс 95 жилийн тэртээ Монгол нутгийн өнцөг булан бүрээс аймаг, шавь, хошууны 77 төлөөлөгч Нийслэл Хүрээнд хуран цуглаж Анхдугаар их хурлаа хийсэн түүхтэй. Энэхүү хурлаар Хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан анхдугаар Үндсэн хуулийг 15 хоног хэлэлцэж, 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж байсан юм. Анхдугаар Үндсэн хуулиар бүх шатны Ардын хурал нь шинэ төрийн үндэс болохыг хуульчлахын хамт...

“Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ

“Урт цагаан”-ыг нураах шийдвэр гарсантай холбогдуулан түрээслэгчид зам хаан жагслаа. Тэд “Цар тахлын үеэр иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байна. Усаар ханга. Урт цагаан соёлын өв мөн” гэсэн бичиг бүхий уриалга барин, эсэргүүцлээ илэрхийлж байна.

Инновацийн үзэсгэлэнд 1500 гаруй бүтээлийг танилцуулж байна

Энэ жил “Шинжлэх ухаан мэдлэгийн үйлдвэрлэл” уриатай зохион байгуулж буй Шинжлэх ухааны салбарын ажилтны өдөрт зориулсан албан ёсны үйл ажиллагаа "Шинжлэх ухаан, тeхнологи, инноваци 2018" үзэсгэлэнгээр эхэллээ. Энэхүү үзэсгэлэн нь эрдэмтэн, судлаачид шинжлэх ухааны салбарын дэвшил, шинэ нээлт, ололт, үр дүн, амжилтаа нэгтгэн дүгнэж, харилцан мэдээлэл солилцож, бүтэн жилийн мэдлэг, оюуны хөдөлмөрөө ард олондоо тайлагнахаас гадна шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд төр-хувийн хэвшлийн түншлэл тогтоох, инновацийн...

Налуу замтай гүүрэн гарц нээгдлээ

“Улаанбаатар мегаполис хот болсоны хувьд иргэдийнхээ таатай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд тодорхой ажлуудыг хийж байгаа. Тэдгээрийн нэг нь өнөөдрийн энэ гүүрэн гарц гэж хэлэхэд болно. Улаанбаатар хотод жил ирэх тусам авто машины тоо нэмэгдсээр байгаа. Үүнийгээ дагаад замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байдаг. Тиймээс явган зорчигчин аюулгүй байдлыг хангах нь туйлийн чухал. Энэхүү гүүрэн гарц Баянзүрх дүүргийн хөдөлгөөний эрчим ихтэй томоохон гудамжинд байгуулагдсан. Түүнчлэн сургуулийн...

Монголын нууц товчоо, Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албахынхан өнөөдөр Монголын нууц товчоо, Мэлхийт хөшөө-нд хүндэтгэл үзүүлж, Сүлдэт хуур цэнгүүллээ. 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 29 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө,...

“МИАТ” агаарын шинэ хөлгөө хүлээн авлаа

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компанийн шинэ онгоц “Вoeing 737-8МАХ” өчигдөр Улаанбаатарын цагаар 13.05-д Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. АНУ-ын Сиэтл хотоос долоон цаг нисч, 9000 гаруй км, агаарын замыг туулж ирсэн шинэ агаарын хөлгийг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр, ИНЕГ-ын удирдлага, “МИАТ”-ын ажилтан ажилчид, хамт олон цэцгийн баглаа барин угтаж авлаа. “Вoeing 737-8МАХ”-ыг жолоодон ирсэн нисэгч...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-22.9 ° C
-22.9 °
-22.9 °
77%
1kmh
40%
Пүр
-18 °
Баа
-17 °
Бям
-18 °
Ням
-13 °
Дав
-12 °
- Advertisement -

Шинэ мэдээ