-20.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 21, 2025

Онцлох

Featured posts

Ж.Мөнхбат: Л.Болд гишүүн хувийн "Богд" банкны харилцах дансанд 30 тэрбум хууль бусаар байршуулсан гэрээ нь энэ байна

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнөөдөр хэвлэлийн мэдээлэлд заавал тайлбар хийхгүй бол болохгүй болоод мэдээлэл хийж байна. Өнөөдөр 11 цагт Л.Болд гишүүн намайг Богд банктай холбоотойгоор гүтгэсэн гэв. УИХ-ын нэр бүхий гишүүн, тухайлбал  Э.Амарзаяа гишүүн Л.Болд гишүүний хувь хувьцаа эзэмшдэг, хувийн гэж хэлж болох Богд банкнаар Хөгжлийн банкны гэгдэх 30.8 тэрбум төгрөгийг харилцах дансандаа байршуулж байна гэж бараг сар орчмын өмнө...

Мал төллөлт 35,7 хувьтай байна

2019 оны эхний 29.7 сая эх малын 35.7 хувь буюу 10 сая 605.4 мянган хээлтэгч төллөж 10 сая 415.5 мянган төл бойжиж байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2.5 саяар нэмэгдлээ. Том малын зүй бусын хорогдол 322.6 мянга болж оны эхний нийт малын 0.5 хувийг эзэлж байна. Цаг агаарын байдал: 4 сарын эхний арав хоногт хур тунадас ихэнх нутгаар 0.0-5.0 мм, Увс, Хөвсгөлийн ихэнх, Завхан, Говь-Алтай,...

Г.Занданшатар: Хүний эрхийн мэдрэмжтэй байхын тулд 700 гаруй хуульд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийнэ

Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн парламент байх болно. Энэхүү зорилгын дагуу баталсан хууль бүхэн хүний эрхийг хангах, хамгаалах, тэгш, шударга байдлыг эрхэмлэхэд чиглэнэ гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2021.05.25) Төрийн ордны Их танхимд болсон Хүний эрхийг хамгаалагчдын уулзалтад хэлсэн үгэндээ онцлов. Монгол Улсад хүний эрх, тэгш байдал...

БСШУС-ын сайдыг огцруулах саналаа Ерөнхий сайд өргөн барилаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь огцруулах тухай саналыг УИХ-ын дарга М.Энхболдод Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өргөн мэдүүллээ. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн Жамъянсүрэнгийн Батсуурийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналыг өргөн мэдүүлж байгаа...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг албан ёсоор угтлаа

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг тус улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлитийн хамт 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ерөнхийлөгчийн ордонд албан ёсоор угтлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, гэргий нарыг Ерөнхийлөгчийн ордонд хүрэлцэн ирэхэд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нар угтан...

и-Монголиа системд төрийн 63 байгууллагын 685 үйлчилгээг нэвтрүүлжээ

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Цахим үндэстэн” арга хэмжээний талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Төрийн үйлчилгээний нэгдсэн и-Монголиа системд төрийн 63 байгууллагын 685, хөдөө орон нутагт 1,284 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, тус системээр 14,4 сая үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүд авч төлбөртэй үйлчилгээнээс 10,4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд...

Сү.Батболд, Д.Цогтбаатар нарын дөрвөн хүн офшор бүс дэх хөрөнгөө шилжүүлснээ мэдүүлжээ

Авлигатай тэмцэх газарт холбогдох хуулийн дагуу оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан мэдүүлж, мөн мэдэгдээд байна. Оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх,...

Асаргаа шаардлагатай хүүхдүүдэд урт болон богино хугацааны үйлчилгээ үзүүлэх тасаг байгууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй олон асуудал байсныг шийдсэн үйл явдал Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн тохиож байна. Өмнө нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй, хүчирхийлэлд өртсөн, 18 хүртэлх насны хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг эх нь асран хамгаалах чадваргүйн улмаас магадлан итгэмжлэгдсэн хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвд болон хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний түр хамгаалах байранд урт болон богино хугацаанд...

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VI хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг томилох асуудлыг хэлэлцлээ. Ээлжит бус хуралдаан 43 төлөөлөгчийн ирцтэйгээр хуралдав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид НИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг НИТХ-ын МАН-ын бүлгээс дэвшүүллээ. Танхимаас төлөөлөгч С.Мөнхчулуун нийслэлийн Засаг даргад өөрийн нэрийг дэвшүүлсэн. Хоёр нэр дэвшигчийг нууц санал хураалт явуулж шийдэх зарчимтайг хурал даргалагч Б.Батнасан хэлсэн юм. Нэр дэвшигч...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
few clouds
-20.9 ° C
-20.9 °
-20.9 °
59%
2kmh
20%
Дав
-10 °
Мяг
-17 °
Лха
-18 °
Пүр
-16 °
Баа
-12 °
- Advertisement -

Шинэ мэдээ