Их эзэн Чингис хааны музей байгуулна
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяанд их эзэн Чингис хааны музей байгуулахаар шийдвэрлэв.
Үүнтэй холбогдуулан бусад музейд байгаа их хааны болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох үзмэр, эд өлгийн зүйлийг музейн сан хөмрөгт шилжүүлэн, хувь хүнээс худалдаж авч, гадаад улсын музейд хадгалагдаж байгаа дурсгалуудын хуулбарыг байршуулахаар боллоо. Байгалийн түүхийн музейн одоогийн барилгыг буулгаж, тухайн газарт Чингис хааны музей барихад шаардагдах хөрөнгийг ирэх оны улсын...
Хөвсгөл нуурт живсэн 11 техникийг нуурын 33.1-171 метрийн гүнээс татан гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачлагаар ОБЕГ, ЗХЖШ-ын холбогдох алба хаагчид, ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэд, зөвлөх инженерүүд, Геомастер компанийн хайгуул, судалгааны баг хамтран 2021, 2023, 2024 онуудад Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц болон 11 автомашин, техник хэрэгслийг татан гаргалаа.
Улмаар тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгож бохирдуулах...
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам аравдугаар сард ашиглалтад орно
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын зүгшрүүлэх тээврийг эхлүүлэхэд шаардлагатай 47,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2022 оны гуравдугаар сарын эхний хагаст багтаан шийдвэрлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Сангийн сайд Б.Жавхлан нарт, Санхүүжүүлэх арга хэмжээ авахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захиралд үүрэг болгож, зүгшрүүлэх тээврийг ирэх гуравдугаар сард багтаан эхлүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгалаа.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын...
Улсын хэмжээнд бэлтгэсэн хадлан 193.1 мянган тонноор нэмэгджээ
Улсын хэмжээнд 2025 оны 9 дүгээр сарын байдлаар 120.2 мянган тонн үр тариа, 60.6 мянган тонн төмс, 99.8 мянган тонн хүнсний ногоо, 43.0 мянган тонн таримал тэжээл хурааж, 595.8 мянган тонн хадлан, 9.3 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ.
Хөвсгөл, Орхон, Булган, Төв, Сэлэнгэ аймагт хураасан үр тарианы 3.9-48.5 хувийг, Баян-Өлгий, Өвөрхангай, Ховд, Сэлэнгэ, Төв аймагт нийт төмсний 4-38 хувийг,...
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажлыг эхлүүлэх хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн хараат бус аудитын компаниар тус компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэх, хөндлөнгийн үнэлгээний компаниар компанийн үнэлгээг шинэчлэн тогтоолгох зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны...
Амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор нь замын хөдөлгөөнд оролцуулна
Монголын уламжлалт сар шинийн баярыг угтсан өдрүүдэд Улаанбаатар хотыг чиглэсэн орон нутгийн зам, нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал ердийнхөөс эрс нэмэгддэг бөгөөд иргэдийн цагийг хэмнэх, ачаалал нэмэгддэг билээ.
Тиймээс ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд замын хөдөлгөөнд автомашиныг тэгш, сондгой дугаараар нь явуулдаг. Тэгвэл тэгш, сондгойгоор явуулах захирамжийг НЗДТГ-аас өнөөдөр гаргажээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 26, 27-нд хоёрдугаар сарын 2, 3-н тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна.
Тэгэхээр бямба гарагт 0,2,4,6,8...
Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч Х.Баттулга чааваас даа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын шийдвэрт хэсэгчлэн хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод илгээгээд байгаа. Энэхүү албан бичигт Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар...
Дунд сургуулийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үе шаттай хамруулна
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, дунд сургуулиудыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үе шаттай хамруулах асуудлыг хэлэлцсэн тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлэв.
Энэ хичээлийн жилд нийт сургуулийн 59 хувь нь сурагчдад таван өдөр халуун хоол өгч байгаа бол 20 хувь нь бэлэн бүтээгдэхүүнээр, үлдсэн нь халуун хоол болон бэлэн бүтээгдэхүүн гэсэн холимог байдлаар үйлчилж байна.
"Үдийн цай" хөтөлбөр болон дотуур байрны хүүхдийн хоолыг 1200 гаруй...
Төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг өнөөдөр зарлана
Төрийн өндөр болон тэдгээртэй адилтгах албан тушаалтнуудын ХОМ-ийг АТГ-аас өнөөдөр гаргах гэж байна.
Мөн 40071 албан тушаалтны ХОМ-ийг Хувь хүний нууцын тухай хуульд заасан зохицуулалттай уялдуулан хураангуй хэлбэрээр төрийн өндөр тушаалтнуудынхтай адил хэлбэрээр нийтэд мэдээлэхээр хуваарь гаргажээ.
АТГ-аас тавдугаар сар хүртэлх хугацаанд 40 мянга гаруй албан тушаалтны ХОМ-ийг нийтэд хураангуй хэлбэрээр зарлах аж. Батлагдсан хуваарийн дагуу:
3 дугаар сарын 28-ны өдөр төрийн өндөр тэдгээртэй адилтгах албан...
Урт цагааны зураг төслийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр өнөөдөр үзэсгэлэн гаргаж, иргэдээс санал авна
Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилга ашиглалтын шаардлага хангахаа больсон тул үйл ажиллагааг нь зогсоогоод байсан. Улмаар тус үйлчилгээний төвд түрээсээр үйл ажиллагаа явуулж байсан иргэдэд Нийслэлийн өмчийн дөрөвдүгээр байр буюу Улаанбаатар шилэн банкны нэг, хоёрдугаар давхарт ажлын байр гаргаж өгөөд байсан юм. Ингээд “Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх ажлыг яаралтай эхлүүлэхээр болж. Энэ хүрээнд барилгыг дахин төлөвлөх концепц,...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-16.9
°
C
-16.9
°
-16.9
°
85%
1kmh
40%
Пүр
-6
°
Баа
-20
°
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-11
°
- Advertisement -






































