Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина
Нийслэлийн Онцгой комисс хуралдаанаар гарсан зарим шийдвэрийг олон нийтэд өнөөдөр мэдээллээ. Мэдээллийг нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар өглөө.
Дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хүрээнд нийслэлийн...
Хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 9 дүгээр сарын 15-н хүртэл сунгалаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгав
КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжив. Нөхцөл байдлыг харгалзан 09 дүгээр сарын 15-наас хойш зарим хязгаарлалтын дэглэмийг сулруулах, цуцлах хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөөд байна....
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт нийт 125 мянга гаруй иргэн үйлчлүүлсэн байна. Үүнээс 7869 нь буюу 6.3 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар амбулаториор үйлчлүүлжээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 1.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна. Энэ талаар НЭМГ-ын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.
Гэр хорооллын айл өрхийн үнсийг ялган ангилж, дахин боловсруулна
НЗД-ын зөвлөлийн хурлаар “Гэр хорооллын үнснийг ангилан ялгаж дахин боловсруулах” төслийг танилцуулж хэрэгжүүлэхээр дэмжлээ.
“Монгол Улсын Засгийн газраас 2018 онд 62 дугаар тогтоолоор Нийслэлийн төвийн 6 дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн бөгөөд сайжруулсан түлшнээс гарч байгаа үнсийг дахин боловсруулах, түүнийг энгийн хог хаягдлаас ангилж, тээвэрлэх үйл ажиллгааны зохион байгуулалтыг бий болгох, хэрэгжүүлэх төслийг нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн...
Хотын дарга зарим авто машины онцгой албан татварын “тэг” хувиар тогтоох гэнэ
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувийг автомашинаас ялгарч байгаа утаа бий болгодог бөгөөд энэхүү ялгарч буй хорт бодис нь этилт хар тугалга, нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, кадми, альдегид бензопирен диоксин зэрэг хорт бодис агаарт ялгаруулдаг гэсэн судалгаа бий. Тиймээс автомашины яндангаас ялгарч байгаа хорт утааг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн хэмнэлттэй цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэхэд...
Монголын говьд Дубайн “Элсэн цөлийн сафари” аяллыг зохион байгуулахад хамтран ажиллана
Засгийн газраас зарласан “Монгол зочлох жил”-ийн хүрээнд Дубайн аялал жуулчлалын салбарынхантай туршлага солилцон, Монголын говьд “Элсэн цөлийн сафари” аяллыг зохион байгуулахад хамтран ажиллахаар боллоо.
Монголын говьд аялал жуулчлалын кемп байгуулан, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл “Лийшюр трипс туризм” ХХК (Leisure trips tourism LLC)-ийн Ерөнхий захирал, үүсгэн байгуулагч Амит Агнани, Дубайг хариуцсан Гүйцэтгэх захирал Сажид Мухаммад нарыг хүлээн авч уулзсан юм.
Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын төлөв
Цаг уурын байгууллагаас ирэх арваннэгдүгээр сарын урьдчилан төлөвийг гаргасан байна. Арваннэгдүгээр сард агаарын дундаж температурын хувьд төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн. Хур тунадасны хувьд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим орох боловч нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу орно. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар агаар мандал тогтворгүй, салхи шуурга ихтэй байх төлөв ажиглагдаж байгаа тул...
Жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдэд томуугийн эсрэг вакцин хийж эхэллээ
Улирлын томуугийн эсрэг вакцинаар жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдийг дархлаажуулах аян өнөөдрөөс эхэлж байна. “Томуугаас сэргийлье” уриатай энэхүү аян есдүгээр сарын 13-22-н хүртэл 10 хоног үргэлжилнэ. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдэд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн, БНСУ-д үйлдвэрлэсэн “GCFLU” гурван цэнт вакцин хийх юм. Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгээс тусад нь, дүүргүүд зохион байгуулна.
Заавал хийх...
Нийслэлийн түүхт 379 жилийн ой тохиож байна
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд, нийслэлийн иргэд анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Одоогоос 379 жилийн тэртээ 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд...
Г.Ариунбуян: Улсын албадаас анх удаагаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд дадлага сургуулийг зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой
Хүн ам, нийгмийн хамгааллын улсын алба буюу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа команд штабын сургуульд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцож, амжилт хүслээ.
Хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Жил бүр өсөн нэмэгдэж байгаа гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-26.9
°
C
-26.9
°
-26.9
°
76%
1kmh
5%
Лха
-7
°
Пүр
-7
°
Баа
-19
°
Бям
-23
°
Ням
-15
°
- Advertisement -






































