-23.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 15, 2025

Онцлох

Featured posts

“Морин хуур” наадмын шилдгүүд тодорлоо

“Морин хуур-2017” оны шилдэг дуу шалгаруулах наадмын гала тоглолт амжилттай болж өнгөрлөө. 31 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Морин хуур” наадмын эхний шатанд 100 гаруй дуу ирснээс хоёрдугаар шатанд 33 дуу шалгарч үлдсэн ба гала тоглолтод 15 бүтээлийг тодруулан тайзнаа эгшиглэлээ. Наадмын эстрадын дууны төрөлд тэргүүн байрт урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын аялгуу, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн шүлэг, гавьяат жүжигчин Т.Ариунаагийн дуулсан “Хорвоог дүүргэж...

Ерөнхийлөгч 2222 сурагчийн хамт “Тусгаар тогтнол” шүлэг уншлаа

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид уншдаг уламжлал тогтсон нь өчигдөр болж өндөрлөлөө. Сурагчдад эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлж, жил бүр энэхүү шүлгийг унших нь яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг үндэсний бахархалт шүлэг болгох зорилготой юм. Өнгөрсөн жил энэхүү шүлгийг Нийслэлийн Баянгол дүүргийн...

Удаашралтай байгаа автозамын бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд дулааны шугам сүлжээ нэвтрэх, сувагт оруулах ажил хийгдэж байна. Нийт 480 метр газарт хонгилын системээр цэвэр усны 219 диаметртэй хос шугам, 325м дулааны хос шугам тавигдаж байгаа юм. Ингэснээр Хан-Уул дүүргийн Зайсан орчим цэвэр усны төвийн системд холбогдож байна. Тус ажлыг энэ сарын 06-ны...

Төв талбайн сүлд модны гэрлийг асааж, мөсөн гулгуурын талбайг нээлээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй мөсөн хотхоны нээлтийн арга хэмжээ Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд оролцсон юм. Энэ үеэр Д.Сүхбаатарын талбайн мөсөн гулгуурын талбай нээлтээ хийж, сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаа, урлагийн тоглолт, 3D лазер нь үзүүлбэр толилуулагдлаа. Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон...

ОУПХ-ноос зохион байгуулж буй дэлхийн улс орнуудын парламентын тэргүүн нарын цахим чуулга уулзалт эхэллээ

Олон Улсын Парламентын Холбооноос зохион байгуулдаг Парламентын тэргүүн нарын V чуулга уулзалтын эхний хэсэг (2020.08.19) эхэллээ. Чуулга уулзалтыг ОУПХ-ноос Австри Улсын парламент, НҮБ-тай хамтран цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Монголын цагаар 20.00 цагаас эхэлсэн чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын парламентыг төлөөлөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, ОУПХ-ны НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Н.Учрал,...

Залуусыг маскаа идэвхтэй зүүхийг уриалж байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 08 дугаар сарын 12-ны өдрийг "Олон улсын залуучуудын өдөр" болгон тэмдэглэхээр тунхаглагласан. Монгол улсын хувьд энэхүү уриалгыг дэмжиж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 05 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт "Залуучуудын өдөр”-ийг 08 дугаар сарын 25-нд тэмдэглэхээр заасан байдаг. Энэ жил залуучуудын хөгжлийн сарын хүрээнд Залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг таниулах, залуучуудын хөгжил, тулгамдаж буй асуудлын...

Автобусаар үнэгүй зорчдог иргэдийн тоо цөөрсөн ч компаниудад олгодог мөнгөн дүн нэмэгджээ

Нийслэлийн ИТХ-аас зохион байгуулж байгаа "Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд" зөвлөгөөнд оролцож буй иргэд хөдөлгөөний ачааллыг бууруулахад ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ гэдэг саналаа хэлж, болохгүй байгаа асуудлыг шүүмжлэв. Нийслэлийн төсвийн хөрөнгөөс их хэмжээний санхүүжилт авдаг хэрнээ нийслэлийн Тээврийн газар парк шинэчлэлт хийхгүй байна хэмээн шүүмжлэв. Тухайлбал, Үйлчилгээнд явж буй автобуснуудын олонх нь "утаа хаядаг", зарим нь хөдөлгөөнд оролцож байхдаа шатдаг. Эдгээр...

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 89 хувьтай байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ургац хураалтын нэгдсэн дүн, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун нар мэдээлэл өглөө. МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН 2018-2019 ОНЫ ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ 89,1 ХУВЬТАЙ БАЙНА Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах хүрээнд Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн сайдын Албан даалгавар,...

Нэг удаагийн хальсан уут хэрэглэхийг хориглох шийдвэр гарлаа

Өргөн хэрэглээний нэг удаагийн нийлэг уутыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглолоо. Иргэд, импортлогчид эртнээс мэдээлэл авч, бэлтгэлээ хангах боломжийг бүрдүүлэх үүднээс жилийн өмнө дээрх шийдвэрийг гаргасан байна. Дашрамд дурьдахад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Цэвэрхэн наадацгаая” аян санаачилсан бөгөөд дээрх шийдвэр нь энэ хүрээнд хийх цогц ажлын нэг нь юм.

Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл өргөн барив

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.01.06) өргөн барилаа. Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын байдлаар 421.1 мянган иргэн тэтгэвэр авч байна. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг байгаа бөгөөд тэтгэвэр авагчдын 53.8 хувь...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-23.9 ° C
-23.9 °
-23.9 °
77%
1kmh
10%
Мяг
-11 °
Лха
-7 °
Пүр
-8 °
Баа
-19 °
Бям
-23 °
- Advertisement -

Шинэ мэдээ