-27.9 C
Ulaanbaatar
Бямба, 12 сар 13, 2025

Онцлох

Featured posts

Г.Занданшатар: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар /2025.11.01/ Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжүүлж буй “Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн явцтай газар дээр нь  танилцлаа. Дөрвөн сарын өмнө буюу өнгөрсөн 6-р сард  20 орчим хувийн гүйцэтгэлтэй байсан үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил өнөөдөр 50 гаруй хувьд хүрчээ. Ерөнхий сайдын албанд томилогдсон цагаасаа эхлэн газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад онцгой анхаарч, ажлыг...

Улаанбаатар хот АНУ-ын Солт Лэйк хоттой санамж бичиг байгууллаа

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Юта мужийн Солт Лэйк хотод албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд  Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр болон Солт Лейк  хотын захирагч Женни Вилсон нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичиг нь хотуудын харилцааг шинэ шатанд гаргахад чиглэж буй. Тэр дундаа эдийн засаг, боловсрол, хот байгуулалт, аялал жуулчлалын чиглэлээр хамтарч...

Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон Рио Тинто группийн эрх бүхий ажлын хэсгийн хоорондын хэлэлцээний эхний өдөр талууд тодорхой асуудлуудаар зөвшилцөлд хүрч, протоколд гарын үсэг зурлаа. Протоколд “Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувийн зохистой байдлыг хянан үзэх хэлэлцээ албан ёсоор эхэлснийг баталгаажуулсан байна. Улмаар 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор шийдвэрлэхийг...

Засгийн газраас Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газраас Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг өнөөдрөөс эхлүүллээ.  Хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар болон "Эрдэнэс Монгол" нэгдэл, "Эрдэнэс Оюутолгой" ХК-ийн удирдлага оролцож, "Рио Тинто" группийн төлөөлөгчидтэй уулзаж байна. Засгийн газраас: Оюутолгойгоос хүртэж буй Монголын талын өгөөжийг 50 дээш хувьд хүргэх, Хувь нийлүүлэгчийн...

S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг түвшин ахиулж "BB-, тогтвортой” хэмээн зарлалаа

Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрлээ Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний S&P (Эс энд Пи) агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+ эерэг” байсныг нэг шат ахиулж, 'BB-, тогтвортой” болгон сайжруулснаа өнөөдөр зарлалаа. Ингэснээр тус агентлагийн үнэлгээгээр Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрлээ. Монгол Улсын Засгийн газрын сүүлийн...

Багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлах өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа

Нийслэл Улаанбаатар хотод барьж 2025-2028 онд ашиглалтад оруулах орон сууцны барилгуудын бүтээн байгуулалтын явцын талаарх танилцуулгыг сонслоо. Энэ онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд Баянхошуу, Шархаданд тус бүр 110 айлын орон сууц ашиглалтад орох бөгөөд ирэх гурван жилд Сэлбэ, Баянголын ам, Ханын материал зэрэг байршилд нийт 12619 айлын орон сууц ашиглалтад орох юм байна.

“Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. Ерөнхийлөгчийн очсон “Об пластик” ХХК “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч хуванцар савны үйлдвэрээ ашиглалтад оруулаад байна. Ингэснээр өндөгний сав, жимс, ногооны амьсгалдаг сав, таваг, аяга зэрэг 16 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд...

Шатахууны татан авалт нэмэгдэж Сүхбаатар өртөөнд 193 вагон түлш ирэх төлөвтэй байна

 Өнөөдрийн байдлаар нийт 51 вагон АИ-92 автобензин Монгол Улсын хэмжээнд байгаа талаар АҮЭБЯ-наас мэдээллээ. Үүнээс: Эрдэнэт өртөө-5 вагонДархан өртөө -4 вагонСайншанд өртөө-5 вагон тус тус буусан байна. Мөн Сүхбаатар өртөөнөөс хөдлөн замд явж буй 37 вагон АИ-92 автобензинийг дараах чиглэлд хүргэж байна. Үүнд: Улаанбаатар-5 вагонТолгойт-25 вагонРашаант-5 вагонБагануур-2...

“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Түмэн шувуут” ХК-ийн “Агро фийд” тэжээлийн үйлдвэрт хүрэлцэн ирэхэд компанийн ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр, гүйцэтгэх захирал Ж.Болд нар тоног төхөөрөмжийн шинэчлэлт, бүтээн байгуулалт болон үйлдвэрийн үйл ажиллагааг танилцууллаа.

Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2025.10.28) боллоо. Хуралдаанаар АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Шатахууны аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор нэг удаагийн үйлчлэлтэй хуулийн төсөл санаачилж, УИХ-аар шийдвэрлүүлэхээр тогтлоо. Мөн өнөөдрөөс Улаанбаатар хотын шатахуун түгээх станцууд хэрэглэгчдэд тавьсан шатахууны хязгаарлалтыг цуцлахаар болсон тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ээлжит бус хуралдаанд мэдээллээ.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-27.9 ° C
-27.9 °
-27.9 °
69%
2kmh
0%
Ням
-12 °
Дав
-11 °
Мяг
-13 °
Лха
-9 °
Пүр
-6 °
- Advertisement -

Шинэ мэдээ