-28.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 12 сар 25, 2025

Онцлох

Featured posts

Н.Батсуурьд “Ланд крузер-200” автомашин гардуулан өглөө

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ аварга Н.Батсуурьд түрүү бөхийн бай шагнал “Ланд крузер-200” автомашиныг өнөөдөр гардуулан өглөө. Автомашин гардуулан өгөх ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Тоёота сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэрх захирал Тоширо Курахаши болон Монгол Улсын шинэхэн аварга...

Монгол үндэстэн ястны “Дээлтэй Монгол наадам” боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК хамтран 12 дахь жилдээ “Дээлтэй Монгол” наадмыг жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн хугацаанд нүүдэлчдийн соёл, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэлийг сурталчлан жуулчдын сонирхлыг татсан томоохон арга хэмжээний нэг болоод байгаа юм. Жил жилийн наадам өөрийн гэсэн өнгө төрхтэй зохион байгуулагддаг. Энэ...

Төрийн өндөрлөгүүд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн бөхийж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө. Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн ёслолд Монгол...

Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр Төрийн далбааны өдөр тохиож байна. 2009 оноос хойш жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн парад жагсдаг уламжлалтай. Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд, албаны бусад хүн оролцов. Жанжин Д.Сүхбаатарын талбайд болсон ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, хил хамгаалах, цагдаа, онцгой байдал, шүүхийн...

Яармагийн гүүрийн зорчих хэсгийг нээлээ

Улаанбаатар хотын хэмжээнд авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил өрнөсөөр байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл хэрэгжиж буй. Уг төслийн хүрээнд баригдсан шинэ гүүрийн зорчих хэсгийг өнөөдөр нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нээлтэд оролцож, Яармагийн гүүрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай...

Төрийн дээд цол, одон, медалиар шагнав

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ. Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд...

Наран Хутагтыг хүлээж авсан цагдаагийн дарга нарт сахилгын шийтгэл ногдуулжээ

Цагдаагийн алба хаагчид шашны зан үйлд оролцлоо гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж шуугиан тариад байгаа билээ. Уг үйлдэл нь Монгол Улсын Төрийн албаны тухай, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн байх тул Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/476 дугаар тушаал гаргаж, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын...

Үндэсний их баяр наадам: Үзвэр үйлчилгээний хөтөлбөр

ТУЛГАР ТӨРИЙН 2227, ИХ МОНГОЛ УЛСЫН 812, АРДЫН ХУВЬСГАЛЫН 97 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР 7 дугаар сарын 7. Бямба 9.00-19.00 Урианхай сурын харваа Сурын талбайд 7 дугаар сарын 8. Ням 9. 00-18.00 Буриад сурын харваа Сурын талбайд 7 дугаар сарын 9. Даваа 9. 00-19.00 Хүүхдийн сурын харваа Сурын талбайд 7 дугаар сарын 10. Мягмар 8.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худагт 08.00 Шагайн харвааны хэсгийн харваа...

Л.Энх-Амгалан: Намрын чуулган шинэ дэгээр хуралдана

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайланг танилцуулахаар Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан сэтгүүлчдэд энэ удаагийн ээлжит чуулганаар хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын баталсан хууль тогтоомжуудын талаар танилцуулав. Ээлжит чуулганы хугацаанд эдийн засгийн...

Ш.Батхүүгийн эрүүл мэнд муудсанаас батлан даалтад гаргажээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж их хэмжээний зээл авсан гэх “Жаст” группийн захирал Ш.Батхүүг цагдан хориод гурван сарын хугацаа өнгөрч байна. Түүний хоригдох хугацаа энэ сарын 12-нд дууссан ч хорих хугацааг дахин 15 хоногоор сунгасан. Түүний биеийн байдал нэлээд муудсан тул батлан даалтад гаргаж, гадуур шалгахаар болсон байна. Ш.Батхүү өндөр тунгаар инсулин тариулж бөөр, тархины мэдрэлийн судсанд нь ноцтой өөрчлөлт гарч эхэлснийг эмч нар анхааруулжээ.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-28.9 ° C
-28.9 °
-28.9 °
76%
1kmh
0%
Баа
-13 °
Бям
-11 °
Ням
-20 °
Дав
-22 °
Мяг
-22 °
- Advertisement -

Шинэ мэдээ