Шар нохой жил луу жилтнээ их харш тул онцгой засал хийлгэнэ
Гарч буй “Шар Нохой” жил луу жилтэй “их харш” учир луу жилтнүүд онцгой засал хийлгэнэ. Мөн шишил буюу “бага харш”-д үхэр, хонь жил таарч буй учраас энэ жилд төрсөн хүмүүс тусгай засал хийлгэх юм байна.
Жил орогсдын засал:
-13, 73-ны жил нь “Хүү" мах-бодьтой жил бөгөөд бие, эрүүл мэнд хямрах гэмтэй тул Найман гэгээн, Лхамын ганшиг хуруулж, балин өргө.
25, 85-ны жил нь төрсний “Нөхөр”...
Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, “Оюутолгой төслийн цахилгаан станц барих гэрээг цуцлав” гэсэн мэдээлэл үндэсгүй болохыг мэдэгдлээ.
“Оюутолгой” ХХК нь 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр 2017 оны долдугаар сараас өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ зөвхөн дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах үүргийг хүлээсэн. Энэ гэрээний 7.3-т хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа...
“Миний эх орон” Байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн Дундговь аймагт нээлтээ хийлээ
Гэрэл зурагчин Х.Сэргэлэнбатын “Миний эх орон” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Дундговь аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Үзэсгэлэнд Дэлхий болон Монголын нэн ховордсон зэрлэг ан амьтан, ховор ургамал, байгалийн үзэсгэлэнт газрууд, Монгол орны дөрвөн улирлын өнгө төрхийг илэрхийлсэн 40 гаруй бүтээл тавигджээ.
Тус үзэсгэлэнгийн нээлтэд аймгийн Засаг Дарга О.Бат-Эрдэнэ, Засаг Даргын орлогч Ж.Мөнхчулуун, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл, Дундговь аймгийн музейн захирал М.Бямбажав нарын...
Засгийн газар Оюу Толгой компанитай 2014 байгуулсан гэрээгээ цуцлах санал илгээжээ
Монгол Улсын Засгийн газар 2014 онд Оюу Толгой компанитай байгуулсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-гээ цуцлах саналаа Оюу Толгой компанид хүргүүлжээ.
2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр Оюутолгой компани 4 жилийн дотор цахилгаан станц барих үүрэг хүлээсэн. Гэвч 2014 оны 8 дугаар сарын 14-нд байгуулсан “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах” нэмэлт гэрээгээр энэ үүргээ заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг Засгийн газар хүлээн...
Олны танил хүмүүсийн сар шинийн гоёлыг сонирхъё
Монголчууд сар шинийн баяраар үндэсний хувцасаар гаргарч, өв уламжлалаа хүндлэн дээдэлсээр ирсэн билээ. Тэр ч утгаараа монголын урлаг, соёлын одод, олны танил эрхмүүд энэ жилийн цагаан сараар ямар дээлээр гоёсоноо өөрсдийн фэйсбүүк хуудсандаа оруулжээ.
...
Монголын гурван жүдоч АНЭУ-ын нэр дээр зодоглоно
Арабын нэгдсэн Эмират улсаас Монголын гурван жүдочийг легионер тамирчнаар урьж өөрийн нэр дээр барилдуулах хүсэлтийг Монголын жүдо бөхийн холбоонд ирүүлжээ.
Тодруулбал эрэгтэйчүүдийн -66кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, эрэгтэйчүүдийн -81кг Н.Дагвасүрэн, 100кг-д өрсөлддөг Б.Тэмүүлэн нар Арабын нэгдсэн Эмират улсад уригдсан байна.
Жүдочдын хувьд ирэх сараас эхлэн гэрээ хэлэлцээрээ хийж тавдугаар сараас эхлэн АНЭУ-ын нэр дээр тэмцээн уралдаанд оролцож эхлэх нь ээ.
Б.Пүрэвдорж: Засгийн газар, Их хурал урт хугацаанд тогтвортой шийдвэр гаргаж чадахгүй байна
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
-УИХ-ын намрын чуулган хаалтаа хийсэн. Намрын чуулганы үр дүнг та хэрхэн тодорхойлох вэ?
-УИХ-ын дарга намрын чуулганыг хааж их гайхамшигтай үг хэлсэн. Харамсалтай нь иргэдтэй уулзахаар амьдрал хүнд байгааг ярьж байна. Түүнчлэн төрөөс явуулж буй бодлого, шийдвэр амьдралд нийцэхгүй байгаа. Ялангуяа УИХ-ын чуулганы үйл ажиллагаа, гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудал иргэдийн дунд дургүйцлийг төрүүлээд байгаа л даа. Үүн дээрээ Их хурал анхаарч...
Ахмадуудын амар мэндийг айлтган золгов
XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний энэ өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахмад буурлуудаа хүндэтгэн амар мэндийг нь айлтган, алд цэнхэр хадаг дэлгэн золгож, хөөрөг зөрүүлэв.
Төр, засгийн удирдлагуудын хүндэтгэл үзүүлж золгосон ахмадууд 79-106 настай, малчин, токарьчин, оёдолчин, нягтлан бодогч, АИХ-ын депутат зэрэг салбар бүрийн төлөөллүүд байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга...
Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяр тохиож байна
Өнөөдөр билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн нэгэн, Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяр тохиож байна.
Чөдөр одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр. Барилдлага: Шид, Шүтэн барилдлага: Хуран үйлдэх, Суудал: Хий. Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 18 цаг 15 минутад жаргана. 05:06 цагт сар битүү болно. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа...
Төрийн дээд цол, одон, медалиар шагнав
Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ.
Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-6.9
°
C
-6.9
°
-6.9
°
73%
3kmh
75%
Баа
-20
°
Бям
-21
°
Ням
-15
°
Дав
-12
°
Мяг
-20
°
- Advertisement -










































