Цасан шуурганы улмаас төөрч, сураггүй болоод байсан 334 иргэнийг эсэн мэнд олж, амь нас, эрүүл мэндийг нь авран хамгааллаа
УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянаар ахлуулсан баг бүрэлдэхүүн өнөөдөр цаг агаарын аюулт үзэгдэл тохиолдож нийт 12 сумын нутаг дэвсгэрт 186 иргэн цасан шуурганд төөрч, сураггүй алга болоод байсан Сүхбаатар аймагт ажиллалаа.
Энэ үеэрээ аймгийн төвөөс 50 орчим км-т байрлах Баруун-Урт сумын 8-р багийн малчин Ц.Монхорын хотонд очиж, газар дээр нь ажиллалаа.
Нисдэг тэргээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, нэг иргэнийг эсэн мэнд оллоо
ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн EC-145 нисдэг тэргээр цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас төөрсөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Дорноговь аймгийн Иххэт суманд малдаа явж байгаад төөрч, сураггүй болсон нэг иргэнийг эсэн мэнд оллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Г.Занданшатар: Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх баялаг бүтээгчдээ дэмжих татварын суурь шинэчлэл хийнэ
Татварын цогц шинэчлэл, Нийтийн буюу Төрийн санхүүгийн реформыг богино хугацаанд хийхээр УИХ ажиллаж байна. Дотоодын үйлдвэрлэгчидтэй хийсэн уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар энэ талаар мэдээлэл өгч, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх санаачлага татвар төлөгчид буюу ард түмний дэмжлэгийг авч чадсан учраас оновчтой хувилбараар үргэлжлүүлэн ажил хэрэг болно гэдгийг онцлов. Ингэхдээ дотоодын үйлдвэрлэлд ээлтэй татварын суурь орчныг бүрдүүлэх үүднээс үйлдвэрлэгчидтэй санал солилцож, тулгарч буй...
“Эрсдэл ба Стандарт” үндэсний чуулган орон даяар зохион байгуулагдлаа
Гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хамрах хүрээ сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөхийн хэрээр гамшгийн улмаас үүсэх хохирлыг урьдчилан тооцоолох, түүнээс сэрэмжлэх, эрсдэлийг даван туулах, дасан зохицох чадавхтай нийгмийг бий болгох нь чухал байна. Олон улсын туршлагаас харахад, гамшиг эрсдэлийг урьдчилан харж, сэрэмжлэх нь түүний хохирлыг арилгах үйл ажиллагаанаас 15-20 дахин бага зардал шаарддаг, үүнд төр, хувийн хэвшил, иргэд олон нийтийн хамтын ажиллагаа хамгийн чухал...
Төөрсөн, сураггүй болсон 294 иргэнийг эсэн мэнд олж, 14 иргэнийг эрэн хайж байна
Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймагт цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон нийт 55 иргэнээс 10:00 цагийн байдлаар 41 иргэнийг эсэн мэнд оллоо.
Дээрх аймгийн 9 суманд 14 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Ингэснээр цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон 308 иргэнээс 294 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Г.Занданшатар: Монгол Улсын Их Хурал хүний эрхийг хэрхэн хангаж буй талаар өөрийн үнэлгээгээ хийж буй анхны парламент болж байна
“Хүний эрх жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний хэлэлцүүлэг /2023.11.22/ өнөөдөр эхэлж байна. Энэхүү хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Монгол Улсын Их Хурлын гишүүд ээ,Олон Улсын Парламентын Холбооны төлөөлөгчид, хүндэт зочид оо,Хатагтай, ноёд оо,
Монгол Улсын парламент өнөөдөр хүний эрхийн болон жендэрийн мэдрэмжийн талаарх өөрийн үнэлгээг Олон Улсын Парламентын...
“Эрсдэлийн баатар мэргэжилтэн”-ээр ахлах ахлагч Д.Оюунбаатар тодорлоо
Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа 14 дэх удаагийн “Эрсдэлийн үндэсний форум”-ын хүрээнд эрсдэлийн баатар шилдэг иргэн, мэргэжилтэн, аж ахуйн нэгжийг шалгаруулж, шагнал гардууллаа.
“Эрсдэлийн баатар шилдэг аж, ахуйн нэгж”-ээр “Баялаг энержи ресурс” ХХК, “Эрсдэлийн шилдэг мэргэжилтэн”-ээр Төв аймгийн Онцгой байдлын газрын Зуунмод сум дахь Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр...
С.Амарсайхан: Стандарт хаана бодитоор хэрэгжинэ, тэнд эрсдэлгүй амьдрал, хөгжил дэвшил бий болдог
Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулж буй Эрсдэлийн үндэсний форум Төрийн ордонд өнөөдөр эхэллээ.
Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, “Мандал санхүүгийн нэгдэл” ХХК хамтран зохион байгуулж байгаа тус форумд нийслэл, 21 аймаг, төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, Хүн амын сан,...
“Эрсдэлийн үндэсний форум” Төрийн ордонд эхэллээ
Монгол Улсын Шадар сайдын ивээл дор Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, “Мандал санхүүгийн нэгдэл” ХХК-тай хамтран зохион байгуулж байгаа 14 дэх удаагийн “Эрсдэлийн үндэсний форум” Төрийн ордны “Их танхим”-д эхэллээ.
Эрсдэлийн үндэсний форум нь улс оронд тулгарч болзошгүй нийгэм, эдийн засаг, гамшгийн эрсдэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцэж, бодит шийдлийг...
Хөвсгөл аймгийг эко аялал жуулчлалын жишиг аймаг болгоход талуудын оролцоог хангана
Монгол Улсын Засгийн газраас Хөвсгөл аймаг, Хөвсгөл нуур орчмын бүсийг "Эко аялал жуулчлалын бүс" болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Хөвсгөл аймгийн БОАЖГ, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаа, Эко клубийн сурагчид, Хөвсгөл аймагт аялал жуулчлалын...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-27.9
°
C
-27.9
°
-27.9
°
69%
0kmh
1%
Бям
-12
°
Ням
-15
°
Дав
-15
°
Мяг
-18
°
Лха
-15
°
- Advertisement -









































