Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумд 50мВт-ын хүчин чадал бүхий Дулааны цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүллээ
Уг үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Эрчим хүчний яамны Төрийн Нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Ride Mongolia ххк-ны ерөнхий захирал Г.Доржбат тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Тус дулааны цахилгаан станц баригдсанаар жилд 317.7 сая кВт цахилгаан, 373 мян.Ггал дулаан үйлдвэрлэх бөгөөд энэ нь Сэлэнгэ аймгийн...
Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахад ачаалал 33.5 хувиар буурчээ
2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор наймдугаар сарын 26-ноос есдүгээр сарын 14-н хүртэл 20 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулсан. Ингэснээр дугаарын хязгаарлалтын бүсчлэл доторх замд зорчилт хийсэн
Тээврийн хэрэгслийн тоо 29-34 хувиар,Гэрлэн дохионы зохицуулалт хийсэн тоо 43-45 хувиар,Зам тээврийн осол болон саад5-71.4 хувиар багассан байна.
Агаараас эрэн хайх, аврах ангийг байгуулснаар 120 гаруй хүний амь насыг авран хамгаалжээ
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги байгуулагдаж, жил гаруйн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь гангийн үйлдвэрлэлийн суурь болох ёстойг онцлов
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 1990 онд Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн байгуулагдсан. 2009-2010 онд Төмөртолгойн төмрийн хүдрийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж ил уурхай байгуулан, төмрийн хүдрийг хуурай орчинд боловсруулан баяжмал үйлдвэрлэж эхэлжээ. 2014 онд “Кью Эс Си” ХХК нь “Уул уурхай, металлургийн...
Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 80 гаруй хувийг дотоодоос хангана
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун ургацын урьдчилсан балансыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Урьдчилсан балансаар 480 мянган тонн улаанбуудай, 165 мянган тонн төмс, 165.8 мянган тонн хүнсний ногоо, 64.8 мянган тонн тосны ургамал, 225.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 5.0 мянган тонн жимс жимсгэнэ хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ.Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 81.3 хувийг дотоодын ургацаас...
Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үндсэн илтгэгчээр оролцож байна
“Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалтын үндсэн арга хэмжээ өнөөдөр /2023.09.13/ БНСУ-ын Сөүл хотноо эхэллээ.
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн хүн ам, ан амьтны 70 хүртэлх хувь үгүй болох аюул нүүрлээд байна. Дэлхийн...
Дайчилгаат болон томилгоот нэгжтэй хамтарсан сургуулилтад 1600 гаруй иргэнийг татан оролцууллаа
Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу анх удаа дайчилгаатай болон орон нутгийн томилгоот нэгжтэй хамтарсан сургуулийг Төв аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулж, өндөрлөлөө.Тус сургуулийг Төв аймгийн 16 сумаас дайчилгааны даалгавраар татагдаж ирсэн 1600 гаруй цэргийн бэлтгэл үүрэгтэнд хүн нэг бүрийн бэлтгэл болон салаа, салбарын жигдрэлтийг хангуулж, өнөөдөр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцуулсан юм. Сургуулилтад хамрагдсан цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн хувьд 50 гаруй...
Цэцэрлэгийн хоёрдугаар шатны элсэлтийн бүртгэл эхэллээ
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны элсэлтийн бүртгэлийн хүсэлтийг 2023 оны есдүгээр сарын 11-ний өдрөөс есдүгээр сарын 20-ны өдөр хүртэл "Е-Mongolia" системээр дамжуулан авна.
Хүүхдээ нийслэлийн цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
-Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
-Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол есдүгээр сарын 19-ний 17.00...
Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-ыг Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-ыг өнөөдөр /2023.09.08/ жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан эрхэмсэг ноён Сайсумпон Фумвихан хүндэт зочны...
Монгол-Хятадын дөрөв дэх удаагийн экспо БНХАУ-ын Хөх хотод болж байна
Монгол, Хятад хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, "Монголд зочлох жил" хөтөлбөрийн хүрээнд жуулчдын тоог өсгөх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнесийн салбарыг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд экспортлох зэрэг ач холбогдол бүхий үзэсгэлэн худалдааг хоёр жил тутамд зохион байгуулдаг.
Энэ удаагийн дөрөв дэх үзэсгэлэнд хөдөө аж ахуй, зам тээвэр, соёлын үйлдвэрлэлийн чиглэлд онцгойлон анхаарч...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
72%
1kmh
40%
Ням
-17
°
Дав
-20
°
Мяг
-17
°
Лха
-17
°
Пүр
-14
°
- Advertisement -










































