Бээжин хотноо “Welcome to Mongolia” арга хэмжээ зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг онцгойлон дэмжиж, олон улсад Монгол Улсыг сурталчлах бодлогыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Бээжин хотноо “Welcome to Mongolia” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож ”Улс хоорондын найрсаг харилцааны...
АЙЛЧЛАЛ: Яриа хэлэлцээний түвшинд байсан бүтээн байгуулалтын төслүүдийг эцэслэн шийдвэрлэнэ
БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сарын 27-нд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин-тэй албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын хооронд яриа хэлэлцээний түвшинд байсан бүтээн байгуулалтын төслүүдийг эцэслэн шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд Ши Жиньпин-д Хятадын Коммунист Намын...
АЙЛЧЛАЛ: Тяньжин боомт дахь Монголын эзэмшлийн газрыг нэг жилд багтааж ашиглалтад оруулах саналыг тавилаа
Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сарын 26-ны өдөр Тяньжин хотод ажиллаж, Тяньжин боомтын үйл ажиллагаатай танилцлаа.
Ерөнхий сайд Тяньжин боомтод ажилласан нь "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг авто зам, төмөр замаар холбох төдийгүй Монгол Улс далайд гарцтай болох зорилттой холбоотой юм.
Зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн 107 барилга байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт холбогдох эрх бүхий байгууллагаас барилгын ажлын зөвшөөрөл авалгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн, гүйцэтгэсэн иргэн, хуулийн этгээдүүдэд цаашид авах арга хэмжээний тухай Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам танилцууллаа.
Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн 50 иргэн, хуулийн этгээдийн 107 блок барилга байгаа юм. Эдгээрээс 49 нь газрын гэрчилгээтэй...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийхээр 2023 оны зургадугаар сарын 26-ны өдөр Бээжин хотноо хүрэлцэн ирлээ.
Ерөнхий сайдыг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, ЭСЯ-ны ажилтнууд...
“Smart city-2023” үйл ажиллагаанд “И-Монгол академи” УТҮГ оролцлоо
“И-Монгол академи” УТҮГ-ын төлөөллүүд 06 дугаар сарын 23-ны өдөр Дархан хотод “Маргаашийн хот” уриан дор зохион байгуулагдаж буй “Smart city-2023” үйл ажиллагаанд оролцлоо.
Энэхүү үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Засгийн газраас дэмжсэн “Цахим аймаг” бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, аймаг, орон нутгийн бодлогын баримт бичиг, төсөл, хөтөлбөр боловсруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Сэрэмжлүүлэг: Голуудын усны түвшин үерийн түвшинг 5-40 см даван үерлэж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 6 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулзаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, зүүн хажуугийн Онон, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 35 см нэмэгдэж, Ховд, Хархираа, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн түвшинг 5 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 40 см даван тус тус үерлэж...
Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага хэвийн байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ны байдлаар зуншлага нийт нутгийн 50 орчим хувьд хэвийн, 40 орчим хувьд дунд, 10 орчим хувьд муу үнэлгээ гарчээ.
Тодруулбал, Өмнөговь Дорноговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу, 40 орчим хувьд дунд, 50 орчим хувьд буюу Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Улаанбаатарын нийт, Завхан, Архангай, Сэлэнгэ,...
“Роснефть”-тэй 6, 7 дугаар сард Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэхээр тохирчээ
ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын “Роснефть” ХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.Сечинтэй 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр уулзалт хийв.
Уулзалтаар талууд хоёр улсын эрчим хүчний иж бүрэн хамтын ажиллагаа, тэр дундаа газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн найдвартай, тасралтгүй байдлыг хангах болон үнэ бууруулах боломж, мөн Улаанбаатар хот дахь эрчим хүч үйлдвэрлэлийн...
Цахим шилжилтийг хурдасгах хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа
УИХ-аас 2021 онд баталсан Цахим хөгжлийг дэмжих хуулиуд хэрэгжиж эхэлснээр цахим шилжилтэд тодорхой үр дүнгүүд гарч байгаа ч салбарын бусад хууль хоорондын хийдэл, зөрчилтэй байдлаас шалтгаалан тодорхой бэрхшээл байсаар байна. Тухайлбал,
Цахим хөгжлийг дэмжсэн багц хуулийн хүрээнд “бичгээр” гэсэн агуулгад цаасан, эсхүл цахим хэлбэрийн аль алиныг нь хамааруулахаар заасан. Гэвч бусад салбарын хуульд “бичгээр” гэснийг хэрэгжүүлэхдээ зөвхөн цаасан хэлбэрт...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-21.9
°
C
-21.9
°
-21.9
°
77%
3kmh
0%
Дав
-19
°
Мяг
-18
°
Лха
-17
°
Пүр
-15
°
Баа
-12
°
- Advertisement -










































