У.Хүрэлсүх: Хоёр орны уламжлалт найрсаг харилцааг үе шаттайгаар ахиулж, стратегийн түншлэлд хүргэхээр ярилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар албан ёсны уулзалт, хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийв.
Уулзалт, хэлэлцээ үр дүнтэй болж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач ач холбогдолтой болсон гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглэв.
Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, дэлхий нийтийн энх...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар албан ёсны уулзалт, хэлэлцээ хийв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны 05 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар Төрийн ордонд албан ёсны уулзалт, хэлэлцээ хийв.
Энэ үеэр харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулж,...
БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макроны төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны 05 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроныг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Төрийн тэргүүн нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн...
БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгч Эммануэл Макроныг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардахад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн болон албаны бусад хүн угтаж авав.
Эммануэл Макроны энэхүү айлчлал...
Б.Мягмарнаран: “E-Mongolia” аппликэйшнаар автобус, вагон, онгоцны билет захиалах боломжтой боллоо
“E-Mongolia” 3.0 хувилбараа танилцуулна. Энэ талаар “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнарантай ярилцлаа.
-“E-Mongolia” шинэчилсэн хувилбараа танилцуулах гэж байгаа юм байна. Энэ удаагийн шинэчлэлээр ямар ямар өөрчлөлт орсон бэ?
-“E-Mongolia” системийг хөгжүүлээд хоёр жил гаруй болж байна. 3.0 хувилбарыг ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 11-нд олон нийтэд хүргэхээр төлөвлөсөн. Гол орж байгаа өөрчлөлт нь хэрэглэгч...
"ТОП 100" аж ахуйн нэгжид шагнал гардуулах ёслол боллоо
Монгол Улсын Засгийн газар, бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ хамтран 2022 оны шилдэг ТОП 100 ААН-ийг тодруулжээ. Шилдэг ААН-үүдийг өргөмжлөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд боллоо. 2022 оны шилдэг 100 ААН-д:
“Оюу толгой” ХХКХААН банк“Энержи ресурс” ХХКГоломт банкНИК ХХКХудалдаа хөгжлийн банкАПУ ХК“Шунхлай” ХХК“Мобиком корпорац” ХХК“Монголын алт МАК” ХХК“Сентрал Экспресс Си Ви Эс” ХК“Мо Эн Ко” ХХКХас банк“Юнител” ХХК“Си Өү Эй Эл” ХХК“М Си Эс Кока Кола” ХХК“Бодь-Интернэшнл”...
“Тэрбум мод” сангаас 34 төсөлд нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгоно
Монголын банкны холбоо, арилжааны банкууд болон Монгол банкны хамтран байгуулсан “Тэрбум мод” сан 34 төсөлд 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор боллоо.
Нийт төслийн хүрээнд 37 га талбайд 105 гаруй мянган мод тарьж ургуулан, 20 мянган м.кв ногоон байгууламж бий болгох юм.
Мөн 70 гаруй ногоон ажлын байр бий болж, гурван төрлийн шинэ технологи, инновацын шийдэл нэвтрэхээс...
Хаврын тариалалтад 52.8 мянган тонн буудайн үр бэлэн байна
Хаврын тариалалтад энэ сарын нэгний байдлаар 52.8 мянган тонн буудайн үр бэлэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 3.6 (6.4 хувь) мянган тонноор буурсныг Үндэсний статистикийн хорооны нийгэм, эдийн засгийн мэдээлэлд тэмдэглэв.
Мөн анжис 97.9, өргөн холбооны 97.3, бул 96.5, төмс, хүнсний ногооны үрлүүр 95.8, үр тарианы үрүүл 95.1, бүх төрлийн сийрүүлэгчийн 94.4, дугуйт тракторын 84.6, гинжит тракторын 75.6 хувь нь хөрс боловсруулж тариалахад бэлэн болжээ.
Нийслэлд орон сууцны үнэ 9.9 хувиар өсжээ
Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны 4 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 9.9, өмнөх сарынхаас 0.2 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны 4 дүгээр сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.53 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.84 сая төгрөг байв. Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.34 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн их буюу 4.17 сая...
Намууд Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 байлгах санал дэвшүүллээ
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Цогтгэрэл, ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар өнөөдөр (2023.05.17) Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хийлээ. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийн дараа Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажиллаж иргэдэд төслийн талаар танилцуулж, тэднээс санал авсан. Энэ долоо хоногт хоёр дахь хэлэлцүүлэг өрнөх юм.
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-22.9
°
C
-22.9
°
-22.9
°
70%
0kmh
0%
Дав
-18
°
Мяг
-18
°
Лха
-15
°
Пүр
-15
°
Баа
-13
°
- Advertisement -









































