Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас долоо хоног бүрийн баасан гарагт хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгч буй. Тэгвэл өнөөдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах, бүх нийтийн их цэвэрлэгээний талаар мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас есөн дүүргийн 431 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Махны...
Монголбанк эхний улиралд 2.2 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк энэ оны 3 дугаар сард 1,018.0 кг үнэт металл, оны эхнээс өссөн дүнгээр 2.2 тонн үнэт металл худалдан аваад байна.
Оны эхнээс өссөн дүнгээр төв банкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс 146.4 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 254.1 кг үнэт металл тус тус худалдан авчээ.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх...
Шаардлага хангаагүй шугам тавьсан компаниуд, ашиглалтад хүлээн авсан байгууллагуудтай хариуцлага тооцно
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны орон сууцны хороолол, хотхонуудын зэвтэй усны асуудлаар шалгалт хийсэн Ажлын хэсгийн тайлантай танилцаж, тухайн орон сууцуудын контор, СӨХ-ны төлөөллүүдтэй уулзлаа.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 25 мянга гаруй хүн амьдардаг “Ханбогд” хороолол, “Арцат”, “Богд вилла”, “Велмонте”, “VIP резиденс”,...
Н.Учрал: Мэдээллээ ирүүлээгүй тохиолдолд АТГ-т шилжүүлнэ
“Шилэн” ажиллагааны хүрээнд мэдээлэл хариуцагч 5000 гаруй байгууллага 68 мянган мэдээллийг ил болгохоор хуульчлаад байгаа. Мэдээллийн нэгдсэн Shilen.gov.mn платформд нийтэлсэн мэдээлэлд үнэлгээ хийхэд яамдын мэдээллээ ил тод болгосон байдал нь 71.56, төрийн захиргааны байгууллага, агентлагууд 51.3 хувь, нутгийн захиргааны байгууллагынх 47.3 хувьтай үнэлэгджээ. Ирэх долоо хоногоос дээрх сайтад нийт мэдээлэл хариуцагч байгууллагын нэрийг өнгөөр ялган жагсааж, байр эзлүүлэх аж.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлээгүй буюу...
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны гуравдугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Л.Мөнхбаатар, С.Одонтуяа, Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл нар багтсан болно.
Тоглоомын талбайд шалгалт хийхэд 60 хувь нь эрсдэлтэй байна
Стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй амралт, хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалтыг дүүрэг бүрээр зохион байгуулж, стандартыг мөрдүүлэх чиглэлээр эзэмшигч, ашиглагч байгууллагуудад зөвлөмж, мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ дагуу нийт 44 байршлын тоглоомын талбайд хяналт шалгалт хийхэд 60 хувь нь эрсдэлтэй байжээ. Тодруулбал, тоглоомын талбай бүрэн бус, эвдрэл ихтэй, тоглоомууд стандартын бус, хуучирч муудан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, гулсуур хэт...
УИХ-ын дарга Г.Занданшатар: Төрийн албыг цомхон, чадварлаг болгож бүтээмж, үр дүнг сайжруулах цогц шинэчлэл хийх шаардлагатай
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2023.04.03) Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг тэргүүтэй тус зөвлөлийн гишүүд “Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайлан”-гийн талаар танилцуулав.
Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан болон төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн тайланг тус зөвлөлөөс Улсын Их Хуралд жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан хүргүүлдэг.Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Төрийн...
Дулааны 28.1 км гол шугам сүлжээг өргөтгөн, засварлана
Инженерийн байгууламжийн засвар, үйлчилгээний талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдандорж мэдээлэл өглөө. Тэрбээр:
-Нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, зуны их болон урсгал засвар, хөрөнгө оруулалтын ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж байна. Энэ хүрээнд нийт 29 байгууллагаас төсөл, арга хэмжээний саналыг хүлээн авахаас одоогийн байдлаар 24 байгууллагаас 615 төсөл, арга хэмжээний санал...
Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус хоорондын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор иргэдийн санал хүсэлтийн дагуу 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс алслагдсан суурьшлын цэгүүдээс богино эргэлтийн үйлчилгээг хоёр чиглэлд эхлүүлэхээр төлөвлөлөө.
Тодруулбал, Ч:29 "Сэлбэ амралт - МУБИС - Вокзал", Ч:44 "Нарангийн гол - ТЭЦ 3 - Дүнжингарав худалдааны төв" гэсэн үндсэн чиглэлийг:
Ч:29А “Сэлбэ амралт-Сансар-Зүүн 4...
Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг түдгэлзүүлж, Н.Наранбаатарын бүрэн эрхийг хэвээр үлдээв
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг хаалттай горимоор хэлэлцлээ.
Зургаан цаг орчим үргэлжилсэн чуулганы хуралдаанд нийт 66 гишүүн оролцсон бөгөөд санал хураалтыг цаасаар явуулсан байна. Санал хураалтаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг хэвээр үлдээсэн байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганы...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-28.9
°
C
-28.9
°
-28.9
°
69%
0kmh
8%
Мяг
-18
°
Лха
-15
°
Пүр
-15
°
Баа
-13
°
Бям
-15
°
- Advertisement -








































