-28.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 29, 2025

Онцлох

Featured posts

Орон сууцны үнэ 0.2-11.3 хувиар нэмэгджээ

Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 11.3, өмнөх сарынхаас 0.2 хувиар нэмэгджээ. Шинэ орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ хоёрдугаар сард 3.46 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.77 сая төгрөг байв. Харин хуучин орон сууцны үнэ ам метр нь дунджаар 3.30 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.97 сая төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооны...

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ

Өнөөдөр Дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Энэ өдөрт зориулсан "Эмч танаараа бахархъя" хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож эрүүл энхийн манаанд үнэнчээр зүтгэж яваа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Дэлхийн эмч нарын өдрийн мэндийг дэвшүүлж, баяр хүргэлээ. Монгол Улс  вакцинжуулалтыг 2021 оны хоёрдугаар сарын 23-наас эхлүүлж зорилтот бүлгийн 92 хувь нь II тунд, 53...

МАН-ын бүлэг Халдашгүй байдлын дэд хорооны саналыг хүлээж авав

УЕПГ-аас оруулж ирсэн саналын дагуу УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрээ гаргасан. Тус хуралдаанаас 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх УЕПГ-ын саналыг дэмжсэн юм. Уг шийдвэртэй холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаад, Халдашгүй байдлын дэд хорооны саналыг хүлээж авахаар тогтсон байна. Тус хуралдаанд нийт 46 гишүүн...

УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Халдашгүй байдлын дэд хороо хүлээж авах нь зүйтэй гэж үзжээ

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдсан билээ. Хуралдааны талаар Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Мөнх-Оргил "УИХ-ын нэр бүхий гурван гишүүн буюу Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Гурван гишүүн гэм буруутай гэсэн үг биш. Хууль хяналтын байгууллагыг ажлаа хийх боломжоор хангалаа. Гэм буруугүй гэж тогтоогдвол боломжит түргэн...

Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг Засгийн газраас өглөө

УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын санаачлан боловсруулан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх 30 гаруй саналыг хэлэлцээд хууль санаачлагчдад уламжлахаар тогтлоо. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд нэр дэвшигчдээс аль нэг хүйсийн эзлэх хувь 30-аас доошгүй байхаар заах саналыг өгөхөөр тогтов. Мөн жагсаалтаар нэр дэвшигч 38 хүний...

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 650.89 төгрөгөөр суларчээ

Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 2 дугаар сард 3508.06 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 650.89, өмнөх сарынхаас 40.85 төгрөгөөр суларлаа.  Түүнчлэн, төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш дээрх сард 513.80 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 63.29, өмнөх сарынхаас 3.40 төгрөгөөр суларчээ.  Төв банкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж...

Хөрөнгийн биржээр нүүрсийг арилжаалж эхэлснээр эрчим хүчний нүүрсний үнэ 7.5 дахин нэмэгджээ

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр өнөөдөр (2023.03.28) Монголын хөрөнгийн биржид ажиллаж, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Банкны тухай зэрэг хуулиудын хэрэгжилтийн явц, бэлтгэл ажилтай танилцлаа. Хөрөнгийн биржээр туршилтаар нүүрс худалдаалж эхэлсэн гурван сарын хугацаанд 370.6 тэрбум төгрөгийн орлого олсон талаар Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай танилцуулав.  2023...

"Мөнгөн мод-2022" наадмын шилдгүүд тодорлоо

Оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлийг шалгаруулдаг “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолын ажиллагаа УБДЭТ-т өнөөдөр /2023.03.27/ болж, шилдгүүдээ тодрууллаа. “Мөнгөн мод-2022” наадмын хүрээнд соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээл шалгаруулав. Харин шилдэг уран бүтээлчдийг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг...

Авто зам, гүүрэн байгууламжийг шинээр барьж эхэллээ

Сүүлийн 10 жилд нийслэлд бүртгэлтэй авто машины тоо 80 хувиар өссөн бол гол болон туслах гудамж, зам 19 хувиар нэмэгджээ. Нийслэлд өдөрт дунджаар 300-400 мянган тээврийн хэрэгсэл авто замын хөдөлгөөнд оролцдог. Энэ үзүүлэлт нь одоо байгаа гол болон туслах замын багтаамжаас даруй хоёр дахин их үзүүлэлт юм.  Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-гаас 2022 онд хийсэн судалгаагаар зам хоорондын уялдаа...

УИХ-д Ерөнхий прокуророос гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа хүргүүлжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдааны дараагаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр сэтгүүлчид нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн эсэх талаар тодруулав. Эл асуултад Д.Тогтохсүрэн дарга "УИХ-ын даргын нэр дээр Ерөнхий прокуророос УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах шаардлагатай гэсэн санал ирсэн. УИХ-д Ерөнхий прокуророос санал ирснээс хойш тав хоногийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-28.9 ° C
-28.9 °
-28.9 °
69%
0kmh
8%
Мяг
-18 °
Лха
-15 °
Пүр
-15 °
Баа
-13 °
Бям
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ