Н.Учрал: Shilen.gov.mn платформыг хөгжүүлснээр нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээх боломжтой
Засгийн газраас энэ оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласан. Энэ хүрээнд таван “Ш” ажиллагааг зарласан ба тэдгээр ажиллагааны нэг болох “Шилэн” арга хэмжээний хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас эхлүүлж буй Shilen.gov.mn нэгдсэн платформын талаар салбарын сайд Н.Учрал өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ үеэр "Энэхүү нэгдсэн платформыг байгуулснаар нийт 3426 тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг нээлттэй болгож байна. Ингэснээр...
Өрх бүрийг орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэж хэвшихийг уриаллаа
Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн даваа гэсэн төвлөрсөн хогийн гурван том цэг байдаг. Үүнээс гадна зуслангийн бүсүүдэд хур хог хаях цэг бий. Гэтэл иргэд, аж ахуй нэгж байгууллагууд зөвшөөрөлгүй газар барилгын болон бусад хог хаягдлыг төвлөрүүлэн, хур хогийн цэг үүсгэж байгаа аж. УБЗАА-наас 2022 онд хур хог үүссэн 10 орчим байршлыг цэвэрлэж, зөөвөрлөсөн бол энэ жил тус ажлаа үргэлжлүүлэхээр судалгаа...
Эрт илрүүлэг, оношилгоонд 900 мянга гаруй хүн хамрагдаад байна
Засгийн газраас хэрэгжүүлж буй бүх нийтийг эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар 900 мянга гаруй иргэн хамрагдаад байна. Үүний 54.6 хувь нь эмэгтэй, 45.4 хувь эрэгтэйчүүд байгаа юм. Үзлэг, оношилгоонд хамрагдсан иргэдийн 50 хувь нь орон нутгийн иргэд байна. Түүнчлэн 63 хувь нь 17 хүртэлх насны хүүхэд хамрагджээ.
Зөвшөөрөлгүй байрлуулсан хаягийн 854 байгууламжийг буулгалаа
Стандартын шаардлага хангахгүй болон зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх, буулгах ажлыг гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 15-ны өдрүүдэд хоёр шаттай хийхээр дүүрэг бүрд эхлүүлсэн.
Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй 854 байгууламжийг буулгаж, 3949 мэдэгдлийг хүргүүлээд буй. Нийслэлд төвийн зургаан дүүргийн хэмжээнд зөвшөөрөл бүхий 10 төрлийн гадна зар сурталчилгааны 496 байгууламж байна.
“ЦЭНХЭР АЛТ”-ыг хамгаалах, зүй зохистой ашиглах хүрээнд 4 зүйл 19 заалт бүхий зөвлөмж гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг “ӨӨРЧЛӨЛТ, СЭРГЭЛТИЙГ ХУРДАСГАЯ” уриалгын хүрээнд 2023 оны 03 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсын нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжиж, доройтсон бөгөөд 2022 оны байдлаар 362 гол, горхи, нуур, тойром, булаг, шанд ширгээд байна.
Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалт зарлалаа
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит 2023-2024 оны хичээлийн жилийн оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-д төр, хувийн хэвшлийн их, дээд сургуулийн оюутан залуучуудтай өнөөдөр уулзах үеэрээ албан ёсоор зарлалаа.
Орон даяар эхлүүлсэн уг хөтөлбөрт нийт их, дээд сургуулийн оюутнуудыг идэвхтэй хамрагдахыг Ерөнхий сайд уриалав.
Тус тэтгэлэг Монгол Улсын урт...
Гэр хорооллыг барилгажуулах төслийг 19 байршилд хэрэгжүүлж байна
Улаанбаатар хотын хэмжээнд агаар, хөрсний бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй судалгаа байдаг. Агаар, хөрс, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх, гэр хорооллын иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах үндсэн шийдэл, хамгийн оновчтой гарц нь гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах, дахин төлөвлөн барилгажуулах арга зам юм. Иймээс гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн явц, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж...
Монгол Улс 99 орны иргэдэд цахим виз олгож байна
Монгол Улс цахим үндэстэн болох зорилтын хүрээнд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос төрийн байгууллагуудын цахим шилжилтийн үйл ажиллагаатай бодитоор танилцах, тулгамдсан асуудлуудад хамтарч ажиллах, шийдвэрлэх чиглэлээр ээлжит уулзалтуудыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд гуравдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Э.Батшугар, УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны гишүүн Х.Ганхуяг нар Гадаад харилцааны яаманд ажиллалаа.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг...
Эрэлттэй зургаан мэргэжлийн босго оноо 400-440 байна
Монгол Улсын Засгийн Газар эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлээр суралцах оюутнуудад чиглэсэн бодлого барьж байна.
Энэ хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд эрэлттэй буюу
Сувилагч /400/СӨБ-ын багш /400/Биеийн тамирын багш /440/Дүрслэх урлагийн багш /440/Дизайн технологийн багш /440/Зураг зүйн багш /440/ мэргэжлээр их дээд сургуульд элсэгчдэд босго оноог 400-440 байхаар тогтоожээ.
Х.Нямбаатар: Гадаад улс руу оргон зайлсан иргэдийн дотоод дахь дансыг царцаана
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын зүгээс авлигатай тэмцэх үйл ажиллагааг идэвхжүүлэх хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт тодорхой үүрэг чиглэл өгсөн байна.
Х.Нямбаатар сайд энэ тухайд “Шувуу” ажиллагааны хүрээнд дотоодоос гаднын улс руу оргон зайлсан иргэдийн дотоод дахь шилжүүлэг, төлбөр тооцоо хийж буй дансыг царцаах үүрэг чиглэлийг өгсөн. Одоогийн байдлаар АТГ-д шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын шатнаас оргон...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
71%
1kmh
0%
Мяг
-19
°
Лха
-15
°
Пүр
-12
°
Баа
-14
°
Бям
-16
°
- Advertisement -








































