-27.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 29, 2025

Онцлох

Featured posts

Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах туршилт хийнэ

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, автобус хүлээх хугацааг тэглэх зорилгоор маргааш буюу 2023 оны гуравдугаар сарын 10-ны өглөө 6:20 цагаас нэгэн туршилт хийх гэж байна. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчих Ч:1 чиглэлийн автобуснууд Таван шар, Офицеруудын ордноос хуваарийн дагуу ар араасаа хөдөлдөг байсан. Харин маргааш дараах чиглэлийн 37 буудлаас 37 автобус нэгэн зэрэг хөдлөн интервалын дагуу тойрог хэлбэрээр үйлчилгээнд явах юм. 

Малчид бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 80 хувийг зарцуулаад байна

Малчид бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 80.0 хувийг зарцуулаад байна. Малчид өнгөрсөн намар 1.1 сая тонн өвс, 15 мянган тонн сүрэл, 88 мянган тонн ногоон тэжээл, 32.4 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 47.9 мянган тонн гар тэжээл, 13.1 мянган тонн дарш, 92.2 мянган тонн хужир, шүү бэлтгээд байсан юм. Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц 2022 оны 10 дугаар сарын 25-ны байдлаар 22 мянган тонн өвс, 8.4 мянган тонн тэжээлтэй...

Бригадын генерал Г.Болор Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал хүртэнэ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен болон Тэргүүн хатагтай Жилл Байден нар Цагаан ордонд жил бүр болдог Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал гардуулах 17 дахь удаагийн ёслолыг энэ сарын 8-нд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. 2023 оны “IWOC” шагналыг дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан “Нийгмийн гэрэлт ирээдүй”-г цогцлоохын төлөө ажиллаж буй 11 онцлог эмэгтэйд олгох аж. Энэ удаагийн шагнал...

Авлигаас хураасан хөрөнгийг эх, хүүхдийн эмчилгээ, тусламжид зориулна

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад төвлөрүүлсэн орлого, төрд хураагдсан хөрөнгийг эх, хүүхдийн эрүүл мэнд, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбогдох эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах, барилга барихад зарцуулах чиглэл баримтлан ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга...

Х.Нямбаатар: "Шувуу" ажиллагааны хүрээнд 92 хүнийг гадаад улсаас авчирна

“Шувуу” ажиллагааны хүрээнд буюу мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг гаднын улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр болсон гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Тэрбээр "Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90, үүний дотор авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байсан 7 хүн байна. Тэдгээр хүмүүс дээр иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нарын иргэд нэмэгдэж...

Эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд 860 мянга гаруй хүн хамрагдаад байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уламжлалт уулзалтаа эхлүүлж байна. Яг одоо нүүр амны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж байна. Эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд өнөөдрийн байдлаар 860 мянга гаруй хүн хамрагджээ. Үзлэгт хамрагдсан нийт хүний 64.8 хувь нь 17 хүртэлх насны хүүхэд байгаа бол хүүхдийн өвчлөлийн 238,184 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчлөл бүртгэгдсэн тохиолдлоос...

Хаврын цэвэрлэгээний аян зохион байгуулна

Долоо хоног бүрийн баасан гарагт Улаанбаатар хотын Ерөнхий менежер цаг үеийн асуудлаар болон хийж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар мэдээлэл өгч буй. Өнөөдрийн хувьд Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын талаар, мөн хаврын цэвэрлэгээний аяны тухай мэдээлэл өглөө. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зургаан долоон хоногийн турш үргэлжлэх  хаврын цэвэрлэгээний аяныг Захирагчийн ажлын алба /УБЗАА/ бусад...

Оюутолгой: Хүдрийн тэсэлгээ ахицтай байснаар гүний уурхайн олборлолт эхлэхэд бэлэн болжээ

 "Оюутолгой" ХХК өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газарт татвар, хураамж, бусад төлбөрт 314 сая ам.доллар буюу 980 тэрбум төгрөг төлжээ. Тус компаниас өнөөдөр 2022 оны үйл ажиллагааны IV улирлын тайлангаа сэтгүүлчдэд танилцуулах үеэр ийнхүү мэдээллээ. Компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Жак Ван Тондер хэлэхдээ, “Бид өнгөрсөн оны эхээр цар тахлын дараах шинэ нөхцөл байдалд шилжиж, гүний уурхайгаа нээж, анхны тэсэлгээг хийсэн....

“Бүргэдийн баяр-2023” наадам “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” наадам 13 дахь жилдээ  “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 3-р сарын 4, 5-ний өдрүүдэд  зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн “Бүргэдийн баяр-2023” наадмын Ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, Монголын бүргэдчид холбоо ажиллаж байгаа бол Хамтран зохион байгуулагчаар Казак шувуулахуйн холбоо, Баян-Өлгий аймгийн нутгийн...

Музейнүүд таван өдрийн турш иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Соёлын сайдын тушаалаар “Музейн нээлттэй өдөр”-ийг энэ сарын 1-5-нд зохион байгуулж, төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргана. Мөн дээрх өдрүүдэд улс даяар бүх музей энгийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, үнэ төлбөргүй үйлчлэх юм. Энэ хугацаанд музей нь харилцаа холбоо үүсгэх, боловсрол олгох гэсэн чиг үүргийг түлхүү хэрэгжүүлэх...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-27.9 ° C
-27.9 °
-27.9 °
76%
2kmh
6%
Мяг
-19 °
Лха
-15 °
Пүр
-12 °
Баа
-13 °
Бям
-16 °
- Advertisement -

Шинэ мэдээ