-24.6 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 30, 2025

Онцлох

Featured posts

Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг Улсын Их Хуралд хүлээлгэн өглөө

Улсын хэмжээнд хоёр шаттайгаар зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгын дүнд үндэслэн гаргасан Зөвлөмжийг тус санал асуулгын Зөвлөлдөх зөвлөл өнөөдөр (2023.02.17) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өглөө. Зөвлөмжийг хүлээлгэн өгөхдөө Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатар, энэ оны нэгдүгээр сарын 06-нд байгуулагдсан цагаасаа эхлэн бид шуурхай ажиллаж, санал асуулгын сэдвийн хүрээг тодорхойлж, нийт 22 асуултыг боловсруулсан. Ингээд хуулийн дагуу...

Албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүйг тогтоожээ

Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 26, мөрдөн байцаалтын 14,  нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ажлын хэсэг 3 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлээд байна. Ажлын хэсэг 139 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх...

Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны санал асуулга өндөрлөлөө

Төрийн ордонд өчигдөр эхэлсэн "Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалт /2023.02.15/ өндөрлөлөө. Үдээс хойно Зөвлөлдөх уулзалтад оролцогчид хөдөлмөрийн үнэлгээ, цалин хөлсний хэмжээ болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын тогтолцоо, олон нийтийн хяналт, жендерийн тэгш байдал зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв. Эдгээр сэдвээр Удирдлагын академийн профессор, доктор Н.Наранчимэг, дэд профессор, доктор Б.Нарантулга нар илтгэл тавив. Доктор Н.Наранчимэг нийгэм соёл, улс...

Г.Занданшатар: Зөвлөлдөх уулзалтаар иргэд та бүхэн засаглах эрхээ эдлэх болно

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын II дахь шат өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “УИХ Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 онд баталсан. Энэ хуулийн дагуу Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны санал асуулгыг Монгол орон даяар математик-статистикийн санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс авсан билээ. Өнөөдөр энэ танхимд эхний шатанд оролцсон 1570 иргэнээс тухайн...

“Зөвлөлдөж шийдье” Зөвлөлдөх санал асуулгын II дахь шат Төрийн ордонд эхэллээ

“Зөвлөлдөж шийдье” Зөвлөлдөх санал асуулгын II дахь шат Төрийн ордонд эхэллээ. Энэ удаагийн санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар эхний шатанд сонгогдсон 1570 хүнээс 800 оролцогч оролцож байна. Тус Зөвлөлдөх уулзалтаар улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар зөвлөлдөж, шийдэлд хүрэх юм.

Томоохон зах, худалдааны төвүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллана

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга есөн чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 86.7 хувьтай байсныг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулаа. Тухайлбал, Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа болон ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байгаа холбогдуулан...

Г.Занданшатар: УИХ “Шинэ Үндсэн хууль” хэлэлцэхгүй

Сүүлийн үед шинэ Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх гэж байгаа мэт илт ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаатай холбогдуулан УИХ-ын даргын хувьд 2 зүйлийг тодруулж байр сууриа илэрхийлье. 1.Монголын төр түүхэндээ 2 дахь удаагаа иргэдийн төлөөллөө урьж, шинжлэх ухааны үндэслэлтэй тэнцвэртэй мэдээ, мэдээллээр хангасны үндсэн дээр нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлаар саналыг нь асуух гэж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Хямралыг боломж болгохын тулд цогц бодлогын хүрээнд эрс өөрчлөлт хийх шаардлагатай

“Экспортыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах боломж, шийдэл” хэлэлцүүлэг болж байна Улсын Их Хурлаас санаачилж, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран өнөөдөр (2023.02.10) “Экспортыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах боломж, шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн даргалж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж, мэдээлэл танилцууллаа. Оны эхэнд өнгөрсөн оны эдийн засаг, санхүүгийн...

Улсын дээд шүүх АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэв

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж АН-ын даргад Лу.Гантөмөрийг албан ёсоор бүртгэлээ. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд ээлжит бусаар хуралдаж, Ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн асан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөрийг сонгосон юм. Тус хороо нь Ардчилсан намын гол бодлого шийдвэрийг гаргадаг институци бөгөөд 330 гаруй гишүүнтэй. Ийнхүү Ардчилсан...

Гадаад валютын нөөц 4.17 хувиар өсөж, 3.5 тэрбум ам.долларт хүрэв

Манай улсын гадаад валютын нийт албан нөөц энэ оны эхний сард 3.5 тэрбум ам.долларт хүрч, 4.71 хувиар өсөв. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар гадаад валютын албан нөөц 2, 935.19 тэрбум ам.доллар байв. Оны эцэст 3.3 тэрбум ам.доллар болж мөн нэмэгдсэн юм. Монгол Улсын Төв банкны тухай хуулийн 5 болон 21 дүгээр зүйлүүдэд заасны дагуу...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-24.6 ° C
-24.6 °
-24.6 °
95%
1kmh
6%
Лха
-15 °
Пүр
-12 °
Баа
-13 °
Бям
-16 °
Ням
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ