-28.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 30, 2025

Онцлох

Featured posts

Г.Занданшатар: Хөдөө аж ахуйд суурилсан өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар “Ард түмнээ сонсъё” аяны хүрээнд орон нутагт ажиллаж байна. Тэрээр Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган завсарласан энэ үеэр орон даяар иргэд, олон нийтийн төлөөлөлтэй уулзаж, ажлаа тайлагнахын зэрэгцээ тулгамдсан асуудлуудаар санал, мэдээлэл солилцохыг уриалсан. УИХ-ын дарга уг аяны хүрээнд Баянхонгор аймагт ажиллаж буй бөгөөд Жинст, Богд, Бууцагаан, Бөмбөгөр сумдын малчид, иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм.

Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт хийж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжицгээе

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.01.31) Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын хамтран зохион байгуулж байгаа “Амар байна уу 2023” сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаагаар зочлон, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа. “Амар байна уу 2023” сар шинийн баярт зориулсан үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа нь "Гадаадаас гарын бэлэг...

Төв болон зүүн аймгуудын нутгаар цас орно

Төв болон зүүн аймгуудын нутгаар өнөө маргаашдаа цас орж, цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа. 2023 оны 2 дугаар сарын 1-5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.  Хоёрдугаар сарын 1-нд Халх голын хөндийгөөр, 2-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 3-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи хоёрдугаар сарын 1-нд говь, тал, хээрийн нутгаар...

Г.Занданшатар: Хүүхдийн мөнгө, шаталсан татварын тогтолцооны талаар иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөх хэрэгтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.01.30) Сангийн яам, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны удирдлагуудтай уулзаж, хүүхдийн мөнгө болон шаталсан татварын асуудлаар олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэж ажиллах талаар зарим чиглэлийг өглөө. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, “Хүүхдийн мөнгө болон шаталсан татварын асуудлаар нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл, гомдол гаргаад байна. Улсын Их Хурал,...

Ерөнхийлөгч нэр бүхий хуулиудад бүхэлд нь хориг тавив

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий хуулиудад бүхэлд нь хориг тавив Монгол Улсын Их Хурал Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг 2023 оны 01 дүгээр...

Бээжин чиглэлд өнөөдрөөс тогтмол нислэг үйлдэж эхэллээ

МИАТ ТӨХК өнөөдрөөс эхлэн БНХАУ-ын Бээжин хотын чиглэлд долоо хоног бүрийн даваа, баасан гарагт тогтмол нислэг үйлдэж эхэллээ. Түүнчлэн, тус компани Улаанбаатар-Франкфурт чиглэлд долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт шууд нислэг үйлдэж байгаа. Харин Улаанбаатар-Пукет-Улаанбаатар чиглэлийн нэмэлт нислэгээ 2 дугаар сарын 21, 3 дугаар сарын 2-нд, мөн Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар чиглэлд нэмэлт нислэгээ 2 сарын 17, 28-нд нээх аж. 

ЕБС-ийн хоёрдугаар улирлын хичээл эхэллээ

Ерөнхий боловсролын сургуулиудын  хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэллээ. Сурагчид 2022 оны 12 дугаар сарын 19-нөөс амарч  өнөөдөр хичээлдээ орж байна. Хоёрдугаар улиралд сурагчид 8 долоо хоног хичээллэнэ.

Ерөнхийлөгч Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд БҮХЭЛД НЬ ХОРИГ ТАВИНА

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь хориг тавихаар болсныг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ. Энэ талаар Даваа гарагт ЕТГ-аас мэдээлэл хийх юм байна. 2023 оны 1-р сарын 18-ны өдөр уг хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд 3 хоногийн дотор баталсан юм.

Орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлнэ

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянголын аманд орон сууцны хорооллын төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай асуудлыг Нийслэлийн Орон сууцны корпораци /НОСК/ ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан танилцуулав. Тус төслийг нийслэлийн төв цэгээс 17.4 км-ийн зайд хэрэгжүүлэх бөгөөд цэвэр, бохир ус, цахилгаан, дулааны шугамыг 2007-2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Барилга, хот байгуулалтын яамны...

“Амар байна уу 2023” үзэсгэлэнд 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч түрээс төлөхгүй оролцож байна

Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй “Амар байна уу 2023” өргөтгөсөн худалдаа “Шинэ 100 айл” төвд зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын санаачилгаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын зохион байгуулж буй уг арга хэмжээ нэг сар буюу хоёрдугаар сарын 20-н хүртэл...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-28.9 ° C
-28.9 °
-28.9 °
69%
0kmh
6%
Лха
-15 °
Пүр
-12 °
Баа
-14 °
Бям
-15 °
Ням
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ