Бээжин чиглэлд даваа, баасан гарагт тогтмол нислэг үйлдэнэ
МИАТ ТӨХК энэ сарын 30-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын Бээжин хотын чиглэлд тогтмол нислэг үйлдэнэ.
Нислэгийг долоо хоног бүрийн даваа, баасан гарагт хийх бөгөөд тийзний үнэ өнөөдрийн байдлаар 1.208.000 төгрөгөөс эхэлж байна.
Түүнчлэн, тус компани Улаанбаатар-Франкфурт чиглэлд долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт шууд нислэг үйлдэж байгаа. Харин Улаанбаатар-Пукет-Улаанбаатар чиглэлийн нэмэлт нислэгээ 2 дугаар сарын 21, 3 дугаар сарын 2-нд, мөн Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар чиглэлд нэмэлт нислэгээ 2 сарын 17, 28-нд нээх аж.
Д.Амарбаясгалан: Ард нийт дэмжээгүй тохиолдолд шинэ Үндсэн хуулийг батална гэсэн ойлголт байхгүй
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “МАН нь Үндсэн хуульд өөрчлөлт хийх шаардлага бий гэж үзэж буй. Гэхдээ өөрчлөлт хийх асуудлыг олон нийт, тэр дундаа Зөвлөлдөх санал асуулга болон иргэдийн дунд явуулах санал асуулгад үндэслэн шийдвэрлэх боломжтой юм. Гэхдээ шинээр Үндсэн хуулиа бичиж батална гэхэд өнөөгийн нийгэмд бид хийж чадах уу гэдэг нь ихээхэн эргэлзээтэй....
Нүүрсний гэх тодотголтой хэрэгт 66 хүнийг яллагдагчаар татсан
Нүүрсний гэх тодотголтой хэрэгт гурван байгууллагын даргын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан нийт 62 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж байна.
Авлигатай тэмцэх газарт 2013 оноос хойш эрх бүхий албан тушаалтнууд Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох, төмөр замын барилгын ажил гүйцэтгэх, бараа ажил үйлчилгээ худалдан авах...
Хөгжлийн банк 1 их наяд 87.3 тэрбум төгрөг барагдууллаа
Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,087.3 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 732.7 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна.
Нийт 16 төсөлд олгосон зээл хаагдсанаас 12 зээл нь бэлэн мөнгөөр, 3 зээл...
Эдийн засгийг тогтворжуулж, экспортыг дэмжих хөтөлбөр боловсруулж танилцуулах чиглэл өглөө
УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцох уулзалт хийхээр төлөвлөж байна. Монголбанкны удирдлагуудтай уулзаж үйл ажиллагаандаа баримтлан ажиллах зарим чиглэлийг өглөө.
Тэрбээр, Монголбанкны үндсэн зорилт бол төгрөгийн тогтвортой байдлыг хангах явдал гэдгийг сануулаад эдийн засгийг тогтворжуулах, экспортыг дэмжих хөтөлбөр боловсруулж хаврын чуулганд танилцуулах чиглэл өглөө. Түүнчлэн...
10,000 айлыг орон сууцжуулах төсөл долоон жилийн хугацаанд хэрэгжинэ
Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төслийг дээрх дэд төвүүдэд хэрэгжүүлнэ. Тус төслийг зохицуулагч Б.Болд-Эрдэнэ танилцуулав.
Төсөл долоон жилийн хугацаанд таван үе шаттай хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд гэр хорооллын 100 га талбарт 10,000 айлыг орон сууцжуулахюм. Нэгдүгээр үе шат нь 2022-2024 он хүртэл хэрэгжих бөгөөд Баянхошуу дэд төвийн чөлөөлөлт хийсэн...
Хоёрдугаар улирлын хичээл энэ сарын 30-нд эхэлнэ
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 2022 оны 12 дугаар 19-ний өдөр эхэлж зургаан дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Хоёрдугаар улирлын хичээл энэ сарын 30-ны даваа гарагт эхэлнэ.
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг боловсрол шинжлэх ухааны сайд баталдаг.
Нэгдүгээр улирлын амралт 4 долоо хоног үргэлжилдэг ч цаг агаарын нөхцөл байдал, агаарын бохирдол, ханиад томуугийн дэгдэлт зэргээс хамааран нэгдүгээр улиралд 6 долоо хоног амарч байгаа...
АТГ: Нүүрсний гэх хэрэгт албан тушаалтнууд 13.8 тэрбумын хахууль авсан байж болзошгүй
Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэргийг мөрдөн шалгах явцад 15 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаас одоогоор 7 яллагдагч цагдан хоригдож байна.
Улсын хилээр гарахыг хязгаарласан 19, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх 5, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 33 яллагдагчид аваад байна.
Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий...
Ихэнх нутгаар цасан шуургатай
Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.
2023 оны 1 дүгээр сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд зарим нутгаар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга...
УИХ-ын намрын чуулган хаалтаа хийлээ
Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.01.20/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Уг асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс үдээс өмнө авсан завсарлагын хугацаа дууссан тул тус бүлгийн дарга,...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-28.9
°
C
-28.9
°
-28.9
°
69%
0kmh
6%
Лха
-15
°
Пүр
-12
°
Баа
-14
°
Бям
-15
°
Ням
-15
°
- Advertisement -







































