“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгоно
Стартегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын оруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад чиглүүлэх, үр шимийг нь иргэдэд тэгш хүртээх зорилгоор олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн нээлттэй хувьцаат компани болгох асуудлыг судалж, танилцуулах ажлын хэсгийг өнөөдөр байгууллаа.
Тус ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахлах юм. Үндэсний баялгийн...
Г.Азжаргал: Одоогоор 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан болохыг тогтоосон
Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ АТГ-ын дэд дарга Г.Азжаргал нүүрс тээвэрлэлт, олон улсын ачаа тээврийн зөвшөөрөл, төмөр замын барилгын ажлыг гүйцэтгэхдээ бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 7 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна хэмээн мэдээллээ.
Тэрбээр цааш ярихдаа "Мөрдөн байцаалтын 7 хэрэгт 47 объектэд нэгжлэг...
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ТАЙ ХОЛБОГДОХ ТӨРИЙН НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ 9 ГЭРЭЭГ НУУЦААС ГАРГАЖ, ИЛ ТОД БОЛГОЛОО
Засгийн газрын 2022 оны 362 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр хадгалагдаж буй нууцад хамаарах гэрээ, түүний хэрэгжилтийн мэдээллийг нууцаас гаргаж, ил тод болгох арга хэмжээ авах үүрэг өгсөн.
Үүний дагуу өнөөдрийн (2022-12-09) Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хэрэгжүүлж буй 9 төсөлтэй холбоотой гэрээг нууцын зэрэглэлээс гарган, ил тод болгох шийдвэр гаргалаа.
“Эрдэнэс...
Цэргийн төв эмнэлгийн ХӨДӨЛГӨӨНТ ЭМНЭЛЭГ 9000 км гаруй зам туулж, 5500 гаруй иргэнийг эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамрууллаа
Энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс орон даяар хэрэгжиж эхэлсэн халдварт болон хавдрын өвчнийг илрүүлэх “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо”-ны ажилд Цэргийн төв эмнэлэг суурин болон хөдөлгөөнт байдлаар оролцож, хүн ардынхаа эрүүл мэндийн үйл хэрэгт хүчин зүтгэлээ.
Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон төрлийн цэргийн командлалуудын цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу цэрэгжилтийн спортын тэмцээн уралдаанд оролцох...
Г.Занданшатар: Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд хамтарч ажиллах хэрэгтэй
https://www.youtube.com/watch?v=gKaPhPMHnPg
Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 707 мянган хүн хамрагдаад байна
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээний явцын мэдээллийг өнөөдрийн хэвлэлийн хурлынн үеэр танилцууллаа.
Тэрбээр, “Энэ сарын 8-ны өдрийн байдлаар, эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 707 мянган хүн хамрагдаад байна. Үүний 45.5 хувь нь эрэгтэйчүүд, 54.2 хувь нь эмэгтэйчүүд, 50.1 хувь нь нийслэлийн, 49.9 хувь нь хөдөө орон нутгийн иргэд байна.
Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 69 хувь нь...
Д.Амарбаясгалан: “Эрдэнэс тавантолгой” төсөлтэй холбоотой 9 гэрээг нууцаас гаргасан
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр хуралдсантай холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Төрийн нууцад хамааралтай “Эрдэнэс тавантолгой” төсөлтэй холбоотой 9 гэрээг нууцаас гаргахаар боллоо. Ингэснээр нэгдүгээрт, УИХ-ын түвшинд байгуулагдсан нүүрсний хэргийг илрүүлэх явцад дэмжлэг үзүүлэх түр хороонд шилжүүлж, хоёрт авлига, албан тушаалын гэмт хэрэг үүссэн эсэхийг нягтлуулахаар АТГ-т хүргүүлсэн. Нууцаас гаргаж буй гэрээнд, Ил...
1052 тээврийн хэрэгслээр 108,123 тонн нүүрс гаргаж түүхэн дээд амжилт үзүүллээ
Эрдэнэс Тавантолгой ХК-д Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилогдон компанийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, ачилт борлуулалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.
2022.12.07-ны өдрийн 00:00-24:00 цагийн хооронд уурхайгаас 1052 тээврийн хэрэгслээр 108,123 тонн нүүрс тээвэрлэлээ. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсан цагаас хойших нэг өдөрт нүүрс ачиж гаргасан хамгийн өндөр түүхэн дээд үзүүлэлт юм.
Г.Занданшатар: УИХ нүүрсний хэргийг илрүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүдийн зүгээс нүүрсний хэрэгтэй холбогдуулж байр сууриа илэрхийлсэнтэй холбогдуулж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 21-нд явуулахаар Эдийн засгийн байнгын хорооноос шийдвэрлэсэн болохыг хэллээ.
Түүнчлэн "Нүүрсний хэрэгтэй холбогдуулж чуулганы хуралдаанд байр сууриа илэрхийлсэн, шүгэл үлээсэн, үнэлгээ тогтоосон, нотлох баримттай байгаа УИХ-ын гишүүд тус нээлттэй сонсголд оролцож, хууль хяналтын байгууллагуудыг мэдээллээр хангах...
Нүүрсний асуудлаар байгуулсан ажлын хэсэгт жагсагчдын төлөөллийг оролцуулахаар боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, холбогдох сайд нарын хамт нийслэлийн төв талбайд жагсаж буй иргэдтэй уулзлаа.
Жагсагчид нүүрсний асуудалд холбогдсон улс төрчдийн нэрсийг зарлахыг шаардсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, "Нүүрстэй холбоотой шударга ёсны тэмцлийг Засгийн газар өнөөдрийг хүртэл дэмжиж байгаа. Бид нүүрсний асуудлыг гаргаж тавиад 21 хонож байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой төлөөлөгч томилон ажиллуулж байгаа. Улс төрчдийн нэр удахгүй тодорно. Үүнд цаг хугацаа шаардагдаж байна. Засгийн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-27.9
°
C
-27.9
°
-27.9
°
76%
1kmh
0%
Лха
-15
°
Пүр
-12
°
Баа
-12
°
Бям
-15
°
Ням
-13
°
- Advertisement -








































