-29.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 1, 2026

Онцлох

Featured posts

“БИДНИЙ БАХАРХАЛ” ТӨСӨЛ НИЙГЭМД ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ТҮГЭЭЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулагдаж байгаа хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий "Бидний бахархал" төсөл эх орон даяар хэрэгжиж байгаа билээ. Энэ хүрээнд цуврал уулзалт, өдөрлөг Налайх, Хан-Уул дүүргүүдэд үргэлжилж байна. Тус өдөрлөгт Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, дайнд оролцож байсан ахмад дайчдын төлөөлөл, Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний...

Өдөрт 2000 тн шахмал түлш үйлдвэрлэж байна

"Тавантолгой түлш" ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн үйлдвэрийн 11 шугамаар өдөрт 2000 тонн түлш үйлдвэрлэж байна. Шахмал түлшний чанарын хувьд PM 2.5 тоосонцор 2021 онд 112 мкг/м3 агууламжтай байсан бол энэ онд 65 мкг/м3, PM 10 тоосонцор өнгөрсөн онд дунджаар 164 мкг/м3 байсан нь энэ онд 122 мкг/м3, мөн хүхэрлэг хийн агууламж 2021 онд 142 мкг/м3 байсан нь  100 мкг/м3 болж багасжээ. “Агаарын чанар өнгөрсөн оныхтой харьцуулахад...

Барилгын орчны аюулгүй байдал, стандартын талаар зөвлөлдлөө

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан нь хот стандарттай болох суурь нөхцөлийг бүрдүүлсэн юм. Улмаар эхний ээлжийн есөн бүлгийн 38 стандартыг хэлэлцэн баталж, өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн билээ. Энэхүү хэм хэмжээ, стандартыг олон нийтэд таниулах, мэдээлэл өгөх зорилгоор холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дунд Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөн болон...

Цахилгаан, эрчим хүчний тарифын шөнийн хөнгөлөлт үргэлжилнэ

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 2017 онд “Гэр хорооллын өрхөд цахилгаан, эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай” журам гаргасан. Хөнгөлөлт энэ жил үргэлжилж, журмыг 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Гэхдээ жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлдэг хөнгөлөлт энэ удаа хугацаандаа үйлчилж эхлээгүй байна. Учир нь журмыг хэрэгжүүлэгч Эрчим хүчний зохицуулах хороо уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, холбогдох тогтоолыг “Захиргааны хэм хэмжээний акт”-д...

Ерөнхий сайд “Оюутны эрхийн өдөр”- өөр ШУТИС-ийн оюутнуудтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг оюутан, залуучуудад танилцуулах анхны уулзалтаа ШУТИС-иас эхлүүллээ. Өнөөдөр “Олон улсын оюутны эрхийн өдөр” бөгөөд инженер, технологийн салбарын оюутнуудын уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, багш нар оролцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөлмөрийн зах зээлийн хамгийн эрэлттэй, улс орны хөгжилд нэн...

У.Хүрэлсүх: Архивын шинэ сан хөмрөг бүрдүүлэх, цахим архивыг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

“Шинэ сэргэлт-Цахим архив” сэдэвт архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганд 30,000 орчим төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн 80,000 гаруй ажилтан, албан хаагч, архив, албан хэрэг хөтлөгчдийн төлөөлөл болох 500 гаруй хүн оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна: Төрийн ой...

Цар тахлын эсрэг хуулийг сунгах шаардлагагүй гэж үзжээ

Засгийн газрын хуралдаанд Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалт, үр дүнгийн талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийжээ. Танилцуулгатай холбогдуулан ковидын нөхцөл байдлыг тайлагнах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэгт Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан,...

Барилгачин дайчид шинэ барилгаа ашиглалтад оруулав

Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын болон Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн штабын шинэ барилга ашиглалтад орлоо. Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямба, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлалын зарим удирдах албан тушаалтнууд болон...

Бригадын генерал С.ДАШЗЭВЭГ: ЭНХИЙГ САХИУЛАГЧИД МИНЬ ЭХ ОРОНДОО ТАВТАЙ МОРИЛ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагааны 11 дүгээр ээлжид үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны эхний хэсгийн бие бүрэлдэхүүн өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эх орондоо ирлээ. Даян дэлхийн энх амгалангийн үйлсэд 12 сарын хугацаанд зүтгэж, "Монгол цэрэг-Дэлхийн цэрэг" хэмээх туйлын хариуцлагатай нэр хүндийг өндөрт өргөсөн шилдэг...

Х.Нямбаатар: Гадаадын жуулчдад татварын буцаан олголт олгодог болно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг сонссон байна. Тус хуулийн төсөлд туссан голлох заалтуудын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Монгол Улс ирэх оныг "Аялал жуулчлалын жил" болгож байгаатай холбогдуулж, аялал жуулчлалын салбарыг ДНБ-ний 30  хүртэлх хувийг бүрдүүлдэг салбар болгох тал дээр төвлөрч ажиллаж тул тус хуулийн төслийг боловсруулсан. Аялал...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-29.9 ° C
-29.9 °
-29.9 °
69%
1kmh
4%
Баа
-10 °
Бям
-13 °
Ням
-17 °
Дав
-14 °
Мяг
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ