Хашаа, хайс чөлөөлөх ажлын явц 94.1 хувьтай байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оноос зөвшөөрөлгүй буюу зөрчилтэй хашаа, хайс чөлөөлөх ажил эхэлсэн. Ийнхүү тухайн жилдээ буюу 2021 онд 183 байршлын 713 зөрчлийг арилгасан юм.
Харин 2022 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дахин захирамж...
ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЖАНЖИН ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнөөдөр Жанжин туганд хүндэтгэл үзүүллээ.
Уг ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа тэргүүтэй ЗХЖШ,...
У.Хүрэлсүх: 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх зорилт тавьж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эл-Шейх хотноо болж байгаа Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Эрхэм хүндэт Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдель Фаттах эль-Сиси,
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НҮҮРС ТЭЭВРИЙН МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТОД БОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
Нүүрс тээврийн мэдээллийг хүссэн иргэн, хүссэн үедээ вэб сайтаас авах боломжгүй байсан бол өнөөдрөөс эхлээд “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс тээврийн мэдээллээ олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлж эхэллээ.
Тус компанийн ett.mn вэб сайтад хандан уурхайгаас хэдэн тээврийн хэрэгслээр хичнээн тонн нүүрс гарч байгаа тухай болон нүүрс тээвэртэй холбоотой нэгдсэн мэдээллийг авдаг болж байгаа тухай өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон...
Гар урлалын шилдэг бүтээгдэхүүнүүдийг шалгаруулж, олон улсын зах зээлд гарахад нь тусална
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Соёлын яам хамтран “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Уламжлалт гар урлалыг дэмжих хөгжүүлэх боломж, шийдэл-2022” цогц арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ сарын 7-9-ны хооронд гурван өдрийн турш үргэлжлэх тус арга хэмжээний хүрээнд үзэсгэлэн, чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг болох бөгөөд нээлт боллоо.
Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг 12 салбарын...
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт эхэллээ
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтад оролцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлээр Монгол Улсын баримталж буй байр суурийг илэрхийлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах юм.
Мөн зарим улсын төрийн тэргүүн болон олон улсын байгууллагуудын удирдлагуудтай хоёр талын уулзалт хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Шарм Эль–Шейх хотын “International Congress Center” хурлын төвд хүрэлцэн ирэхэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Аль-Сиси,...
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулна
Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны хоёрдугаар хурал өнөөдөр боллоо. Тус хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралд оролцож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгөв. Хуралд Үндэсний хороо болон Засгийн газрын гишүүд, төр, хувийн хэвшлийн холбогдох байгууллагын удирдлагууд оролцлоо. Энэ удаагийн хурлаар өмнөх хурлаас өгсөн үүрэг, даалгавар, шийдвэрийн хэрэгжилтийн явц болоод тус салбарыг сурталчлах маркетингийн төлөвлөгөө, 2023, 2024 оныг...
ДЭЛХИЙН АВАРГЫН ХОС АЛТАН МЕДАЛЬТАН ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ
Бүгд Найрамдах Энэтхэг Улсад зохион байгуулагдсан Туухай өргөлтийн ДАШТ-ий 68 килограммын жингийн түлхэлттэй болон огцом өргөлтийн төрөлд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагч, дэд ахлагч Э.Буджав хос алтан медаль хүртсэн бөгөөд тэрээр өнөөдөр эх орондоо ирлээ.
Түүнийг БХЯ, ЗХЖШ, ҮБХИС-ийн төлөөлөл, ҮЖҮНХ-ийн бие бүрэлдэхүүн Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалд "Ялалт" маршийг эгшиглүүлэн хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Мөн түүний гэр бүл,...
Ж.Ганбат: 3.4 их наядын өртэй ЭТТ-г хүлээж авсан, гэхдээ өмнөх захирлуудаа муулахгүй
-НАМАЙГ АЖИЛ ХҮЛЭЭЖ АВАХАД ӨДӨРТ 360 МАШИН ЦАГААН ХАД РУУ ГАРДАГ, ӨР ТӨЛБӨР 3.4 ИХ НАЯДАД ХҮРСЭН БАЙДАЛТАЙ БАЙСАН-
-Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод хэдхэн өдөр өнгөрч байна. Таныг эл компанид ирэхэд ямар нөхцөл байдал угтав. Таныг угтсан тодорхой тоонуудаас дурдвал?
-Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор компанийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр...
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы (2022.11.03) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 05 минутад эхэлж, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, О.Цогтгэрэл, Ц.Туваан, Б.Бейсен, Ц.Сандаг-Очир, Ж.Чинбүрэн нар асуулт асууж, хариулт авсны дараагаар зарчмын зөрүүтэй 87 саналын...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-27.9
°
C
-27.9
°
-27.9
°
69%
1kmh
3%
Баа
-10
°
Бям
-12
°
Ням
-17
°
Дав
-14
°
Мяг
-18
°
- Advertisement -





































