Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев-тэй уулзав
Бүгд Найрамдах Узбекистан Улсад ажиллаж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирoмонович Мирзиёев-тэй албан ёсны уулзалт хийв.
Албан ёсны уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч эртний түүхт Самарканд хотод зочилж, Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев-тэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын ээлжит зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, өндөр амжилт хүсэв.
Улаанбуудайн түрүүч үтрэмд бууж эхэллээ
Улсын хэмжээнд ургац хураалт ид үргэлжилж үр тарианы 5-6 хувийг хураан аваад байна. Мөн өнөөдрийн байдлаар төмс, хүнсний ногооны 20 хувийг хурааж авчээ.
Тарилангийн бүс нутагт улаанбуудайн ургалт болцод бүрэн хүрч ангилан хадалт үргэлжилж, үтрэм дээр улаан буудай түрүүчээсээ бууж эхлээд байна. Ургацын болц технологийн хугацаанаас 5-7 хоногоор түрүүлж яваа аж. Балансаар энэ намар 1 га-гаас дунджаар 13.4 центр ургац хураан...
Цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварыг энэ оныг дуустал тэглэв
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварыг энэ оныг дуустал тэглэх шийдвэр гаргасан байна.
Цементын төрлийн бүтээгдэхүүний татвар 20 хувь байсан бол ЗТХЯ, БХБЯ-наас санал ирүүлсэн тул Сангийн яам судалж, Засгийн газрын хуралд танилцуулж шийдвэрлэсэн байна.
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэхдээ, “Цаг үеийн...
Сайжруулсан түлшний түүхий эдийг төмөр замаар тээвэрлэж эхэллээ
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн, анхны хүнд даацын төмөр замыг нээснээр “Тавантолгой түлш” компани сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийг төмөр замаар тээвэрлэж эхэлсэн талаар тус компанийн албаны хүмүүс мэдээлэв. Тодруулбал, Тавантолгой төмөр замын гаалийн талбайд үүсгэсэн угааж баяжуулсан нүүрсний овоолгоос Улаанбаатар руу төмөр замаар тээвэрлэх ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд эхлүүлсэн байна.
Тавантолгойгоос нүүрс ачиж буй галт тэрэг 460 гаруй км...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хатан хаан II Элизабет таалал төгссөнтэй холбогдуулан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд очин эмгэнэл илэрхийлэв.
Эмгэнэлд,
“Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог жавхлант Хатан хаан II Элизабет таалал төгссөнд хааны гэр бүл, Британийн ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон...
“Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгт оролцов
Монгол дахь Нэгдсэн үндэстний байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг олон нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг өнөөдөр /2022.09.10/ боллоо. Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн уг нээлттэй өдөрлөгт “Эрдэнэс Тавантолгой” ХК оролцов.
Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг...
Улаанбаатар-Дарханы авто замын зорчих зорчих хөдөлгөөнийг ирэх сард багтаан нээнэ
Сангийн сайд Б.Жавхлан Улаанбаатар-Дарханы авто замын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Улаанбаатар-Дарханы авто замын ажлыг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны төслүүдийн санхүүжилтээр тавьж байгаа бөгөөд нийт 5 багц болгосон юм. Азийн хөгжлийн банкны төслийн 2 болон 4 дүгээр багцын ажлууд хугацааны хоцрогдолтой, анхаарах шаардлагатай байгаа тул 2 дугаар багц буюу Хар модтын давааны араас Урьхан хүртэлх...
Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд , олон нийтийн байгууллагын төлөөлөл, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.1996 оноос энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэж, хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байна. Гадаад дотоод хүчин зүйлийн нөлөө, үзэл суртлын туйлшрал, улс төрийн зөрчил...
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр /2022.09.09/ боллоо.
2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх тухай” 242 дугаар тогтоол гарган, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр ийнхүү ашиглалтад оруулж байна.
Засгийн газрын 2018 оны 242 тоот дээрх тогтоолоор “Тавантолгой төмөр...
МОНГОЛ, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД НАРЫН УУЛЗАЛТ БОЛОВ
Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай 2022 оны 9 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулсан Cөүлийн батлан хамгаалах яриа, хэлэлцээ уулзалтад оролцов.Уулзалтын үеэр дэд сайд Б.Баярмагнай БНСУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Шин Бом Чол нар хоёр талын уулзалт хийжээ.
БНСУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Шин Бом Чол хэлэхдээ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-16
°
C
-16
°
-16
°
65%
1.7kmh
5%
Бям
-13
°
Ням
-15
°
Дав
-15
°
Мяг
-16
°
Лха
-15
°
- Advertisement -


































