Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийг "Оросын төмөр замууд" НХН дэмжихээ илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотноо жил бүр болдог Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцохоор тус хотын Русский аралд хүрэлцэн ирлээ. Ерөнхий сайдыг Владивосток хотын Олон улсын нисэх буудалд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Приморийн хязгаарын Амбан захирагчийн орлогч А.Е.Наздратенко, Приморийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн захирал А.Ю.Старичков, Владивосток хотын Засаг...
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТЫН ТӨВТЭЙ БОЛЛОО
Монгол Улс болон БНЭУ-ын Засгийн газар хооронд 2015 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд Үндэсний Батлан хамгаалах их сургуульд Мэдээллийн аюулгүй байдлын сургалтын төвийг байгуулах ажил анх эхэлж байсан.
Өнөөдөр тус төвийн үйл ажиллагааг нээх ёслолын арга хэмжээ боллоо. Энэхүү сургалтын төвийг байгуулснаар ҮБХИС-ийн сонсогчид болон төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдыг энэ чиглэлд мэргэшүүлж, чадавхжуулах боломж бүрдэх юм. Энэтхэг...
БНЭУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД РАЖНАТ СИНГХИЙН АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын урилгаар БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх манай улсад 09 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Өнөөдөр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх нарын хоёр талын уулзалт боллоо.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр уулзалтын эхэнд БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингхт цар тахлын нөхцөл байдал хэвээр байгаа...
Нийслэлийн хэмжээнд 95 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан зохион байгууллаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэн цэгнэдэг онцлогтой. Нийтийн тээврийн салбарт 23 ажил хийхээр төлөвлөснөөс гүйцэтгэл 73 хувьтай байгаа ажээ. Одоогийн байдлаар парк шинэчлэлт, тээврийн хэрэгслийн техникийн үзлэг шалгалт, шаардлагатай шатах тослох материалын нөөцлөлтөд анхааран ажиллаж байна....
Б.Баасандорж: Сайжруулсан шахмал түлшний чийгшлийг дахин бууруулах шаардлагатай
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж тэргүүтэй албаны хүмүүс “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл, түүхий эд болон бүтээгдэхүүний нөөц, үйлдвэрлэл, шинэчлэн баталсан сайжруулсан шахмал түлшний стандартын хэрэгжилт, төмөр замын ажлын явц зэрэгтэй газар дээр нь танилцаж, шийдэл гарцыг ярилцаж, заавар зөвлөмж өгөв.
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас сайжруулсан шахмал...
''Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье'' сарын аян эхэллээ
Галлагааны улирал эхлэж байгаатай холбогдуулан зуух, пийшингийн битүүмжлэл алдагдах, бөглөрөл үүсэх, яндангийн хүхээгийн хаалтыг хаасан зэргээс үүдэн иргэд угаарын хийн хордлогод өртөх эрсдэл нэмэгдэх, эрүүл мэнд амь нас хохирох хүртэл эрсдэл үүсдэг.
Үүний сацуу гэр байшингийнхаа дулаалгыг бүрэн хийж, битүүмжлэл хангаагүйгээс галлагаа ихсэж, орчны бохирдол нэмэгдэх, нийгмийн эрүүл мэндийн өвчлөл нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж байна.
Орчны бохирдлыг...
Шинэ суурьшлын бүсийн төлөвлөгөөтэй танилцлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК "А6-20" дунд хугацааны бизнес төлөвлөгөөний хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг 50 мянган хүн амтай шинэ суурьшлын бүс болгохоор төлөвлөн ажиллаж буй. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар өнөөдөр /2022.09.02/ Цогтцэций сумын Шинэ суурьшлын бүсийн төлөвлөгөөтэй танилцлаа.
Одоогоор Шинэ суурьшлын бүсийн нарийвчилсан цогц төлөвлөгөөг мэргэжлийн компаниудтай хамтран гаргаад байна. Дээрх...
Тэгш, сондгойгоор үргэлжлүүлэн явуулахыг НИТХ-аар оруулна
Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан авто машины улсын дугаарын тэгш сондгойгоор долоо хоногийн турш ээлжлэн хөдөлгөөнд оруулж буй.
Хотын дарга Д.Сумъяабазар энэхүү шийдвэрийг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ сарын 07-ны өдөр НИТХ-аар оруулахаар болжээ. Тодруулбал, түгжрэлийн асуудлыг цэгцэртэл энэ шийдвэрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Мөн уг асуудалтай холбоотойгоор иргэд, олон нийтээс санал асуулга авах юм.
Монгол Улсын их сургууль Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залав
Дээд боловсролын ууган байгууллага-Монгол Улсын их сургууль 80 дахь хичээлийн шинэ жилийн нээлтийн өдрөө Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа.
Эш хөрөг залах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, тус сургуулийн удирдлагын баг, эрдэмтэн багш, ажилтан, оюутан, төгсөгчдийн төлөөлөл болон бусад хүн оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис...
Зорчигч урсгал ихтэй чиглэлүүдэд автобусны тоог нэмэв
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал болон нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчдын урсгал ихсэж, Нийслэлийн Нийтийн тээврийн газраас автобусны тоог нэмэгдүүлэн ажиллаж байна. Тодруулбал, наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 12 чиглэлд 15 автобус, амралтын өдрүүдээр таван чиглэлд зургаан автобус үйлчилгээнд нэмэлтээр явуулж байгаа юм.
Түүнчлэн хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан автомашинуудыг улсын...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-27.9
°
C
-27.9
°
-27.9
°
69%
0kmh
1%
Бям
-12
°
Ням
-15
°
Дав
-15
°
Мяг
-18
°
Лха
-15
°
- Advertisement -

































