Усны ослын нийт тохиолдлын 27,5 хувь нь нийслэл хотод тохиолджээ
Улсын хэмжээнд зургаадугаар сарын 24-ний байдлаар усны ослын 46 тохиолдол бүртгэгдэж, 30 хүн амь насаа алдсан байна. Үүний 26 нь том хүн, 4 нь хүүхэд байгаа юм. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо нь дөрөв дахин, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өссөн байна. Усны ослын нийт тохиолдлын 27,5 хувь, амь насаа алдсан иргэдийн 18 хувь нь нийслэл хотод тохиолджээ.
Монгол, Узбекистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
“Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдэл”-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёев нар гарын үсэг зурлаа.
“Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хооронд худалдаа, эдийн...
Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ
ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар ажиллаж, алба хаагчидтай уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Алтангэрэл үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан юм.
Он гарсаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 20 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 225 хүний амь нас, иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагын 6.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан....
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймаг, Бэрх тосгонд Дулааны станцын нээлтэд оролцлоо
Хэнтий аймгийн Бэрх тосгонд 1984 онд 18 мегаваттын дулааны станц анх ашиглалтад орж байжээ. Монгол Улсын Засгийн газраас 40 жилийн дараа тус тосгонд 21 мегаваттын дулааны станц барих төслийг амжилттай хэрэгжүүллээ.
Төслийн хүрээнд дулаан хангамжийн дэд бүтцийг цогцоор шинэчилж, дөрвөн км дулааны шугам, дулаан дамжуулах хоёр дэд төвийг ашиглалтад оруулж, барилга угсралтын ажил дуусаж, дулааны станцыг бүрэн хүчин чадлаар...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийхээр 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Ташкент хотноо хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ташкент хотын “Ислам Каримов”-ын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, Гадаад хэргийн сайд Б.Саидов, тус улсаас Монгол Улсад хавсран суугаа...
Туул голын усны түвшин 71 см-ээр даван үерлээд байна
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр өнөөдөр Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Зургаадугаар сарын 23-ны 8-20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зүүр ширүүснэ. Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж,...
Үерийн эрсдэлээс сэргийлж, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэн үерийн даланг өргөтгөж, хүчитгэнэ
НОК-ын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд гол орчимд ажиллаж, "Уран ган", "Тайгам-Алтай" ХХК болон "АПУ" ХК-ийн удирдлагуудтай зөвшилцөн, Дунд гол дагуух лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажлыг эхлүүллээ.
Энэ үеэр НОК-ын дарга Х.Нямбаатар Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас хамгаалалт гарган, аюулгүй байдлыг хангуулж, нийслэлийн Онцгой байдлын газраас хяналт тавьж, Улаанбаатар хотын Захирагчийн...
Нийт 24 дуудлага, мэдээллийн дагуу ажиллаж, 4800 орчим усыг сорууллаа
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн /2024.06.21/ 14:00 цагийн байдлаарайлын гэр, хашаа, гудамж талбайд ус орсон нийт 24 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт 5, Сүхбаатар дүүрэгт 8, Сонгинохайрхан дүүрэгт 4, Баянзүрх дүүрэгт 4, Баянгол дүүрэгт 1, Чингэлтэй дүүрэгт 1, Налайх дүүрэгт 1 дуудлагатай байна.
Дуудлагын дагуу нийслэл, дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 70 орчим ажилтан, алба хаагч, 20 орчим автомашин, 16 мотопомптойгоор ажиллаж, 4800 орчим усыг соруулан...
Үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буусан 407 айл, өрхөд 3052 удаагийн мэдэгдэх хуудас хүргүүллээ
Нийслэлийн хэмжээнд долоон дүүргийн нутаг дэвсгэр үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй 407 айл, өрх байна. Эдгээр айл, өрхүүдэд нүүн шилжих мэдэгдлийг давхардсан тоогоор 3052 удаа хүргүүлж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг тухай бүрт хүргэсэн ч 61 айл, өрх нүүн шилжсэн.
Үерийн эрсдэл өндөр Баянзүрх дүүргийн 10, 11, 23, 27, 29 дүгээр хороонд зөвшөөрөлгүй 212, Сүхбаатар дүүргийн 15,16,18, 20...
Үер, усны ослооос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах Шуурхай штабууд ажиллаж байна
Улсын хэмжээнд холбогдох байгууллага, гамшгаас хамгаалах албадын төлөөллөөс бүрдсэн үер, усны ослооос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий Шуурхай штабыг 21 аймагт байгуулан ажиллаж байна.
Мөн нийслэлийн Онцгой комиссын даргын тогтоолоор зургаадугаар сарын 19-ний өдрөөс эхлэн “Улбар шар түвшин”-д шилжүүлэх шийдвэр гарч, үерийн нөхцөл байдлын үед ажиллах Шуурхай...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-29.9
°
C
-29.9
°
-29.9
°
76%
1kmh
0%
Баа
-13
°
Бям
-11
°
Ням
-20
°
Дав
-22
°
Мяг
-22
°
- Advertisement -




































