Г.Занданшатар: Орон нутгийн иргэд татгалзаад байхад ашигт малтмалын лиценз олгодог байдлыг хална
Орон нутагт бэлчээр, усны ундарга, голын эх дээр ашигт малтмалын лиценз олгосонтой холбоотой маргаан ихээр гарч, иргэд малчдаас холбогдох байгууллагуудад гомдол, санал ирүүлэх болсон. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар нэр бүхий гишүүдийн хамтаар ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдийн хурлын саналыг заавал үндэслэх, тухайн орон нутгаас томилсон хянан шалгагчийн дүгнэлтийг харгалздаг байх зарчмын зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулж буйгаа мэдэгдлээ.
1085 автобус утасгүй интернэттэй болно
Нийслэлээс баримталж буй бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд ил тод, шуурхай, тогтмол түгээх, мөн нийтийн тээврийн хэрэгслээр тав тухтай, зорчих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийг утасгүй интернэтээр тоноглоно. Энэ хүрээнд автобусанд суурилуулсан самбар, дэлгэц болон дотор, гадна орон зайг зар сурталчилгааны зориулалтаар түрээслэх түрээслэгчийг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг нийслэлийн Өмчийн харилцааны газраас өнгөрсөн сарын 8-аас...
Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Шинжлэх ухааны ажилтны II их хурал Төрийн ордонд эхэллээ.
“Шинжлэх ухаанчаар сэргэн хөгжье” уриатай энэ их хурлаар анхдугаар их хурлаас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, шинжлэх ухаан, технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэн дүгнэж, цаашдын бодлого, зорилт, стратегиа боловсруулан тодорхойлох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн...
Шүхрийн буулт, эрэлч нохойн үзүүлбэр, нисдэг тэрэгтэй алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа
Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойд зориулан “Алба сурталчлах” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах 09, “Онцгой” тусгай хувцас хэрэглэлийн туршилт үйлдвэрлэлийн төв-121, Агаараас эрэн хайх, аврах 111, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, “Аврагч биеийн тамир, техник-спортын хороо-120, 112, 185, 179 дүгээр анги, НОБГ, Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв...
Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх хөрөнгө оруулалт хийнэ
Монгол Улсын 2024 оны төсөвт батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа гурван ээлжтэй сургууль, ачаалал өндөртэй байршилд байгаа сургууль болон цэцэрлэг, дотуур байрны зарим төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд анхаарч төсвийн ерөнхийлөн захирагчийн хуулиар батлагдсан дүнд багтаан зохицуулалт хийхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
Хот байгуулалтын норм, стандартын дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зориулалтаар...
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хоёр шийдвэр гаргалаа. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мөн хуралдаанаар...
Г.Занданшатар: Авлига, хээл хахуультай тэмцэх, шударга ёсыг тогтоох гол зэвсгүүдийн нэг Хиймэл оюун ухаан байх болно
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2024.05.14) Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын инженер, техникийн ажилтнууд, бизнес эрхлэгчид, эрдэмтэд, мэргэжилтнүүдэд хандан үг хэллээ. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газраас энэ сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, хиймэл оюун ухаан, машин...
9 дүүргийн 33 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч долоон аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, үхрийн мах 1901.25 тн, хонины мах 3802.5 тн, ямааны мах 633.75 тн нийт 6337.5 тн махыг бэлтгэн нөөцөлсөн.
Нөөцөлсөн махыг өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний...
Гамшиг, осол, аюулт үзэгдлийн 125 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.05.06-12/ нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн 57 суманд аюулт үзэгдэл, ослын 125 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгааллаа. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 8 хүн нас барж, 7 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 101 нь гал түймэр, 17 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 5 нь геологийн...
Амралтын өдрүүдэд номын баяр болно
Үндэсний номын баяр энэ сарын 17-19-нд буюу энэ долоо хоногийн Баасан-Ням гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.
35 дахь удаагийн номын баярын онцлог нь өсвөр үеийнхэнд зориулан амьтдын тухай 50 номын жагсаалтыг танилцуулах аж. Учир нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль хэрэгжиж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор “Номын гэрэлт ертөнц” болон “Азтай савар”...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-19.9
°
C
-19.9
°
-19.9
°
65%
1kmh
35%
Баа
-13
°
Бям
-11
°
Ням
-19
°
Дав
-22
°
Мяг
-20
°
- Advertisement -





































