Г.Занданшатар: Татварын цогц реформ хийхэд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хараат бус судалгаа тооцоо суурь болно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ.
Төсвийн байнгын хороо нэр дэвшигчдийн талаар нээлттэй сонгон шалгаруулалт, сонсгол явуулж, тайлангаа хэлэлцсэн бөгөөд Н.Энхбаяр, Ж.Дэлгэрсайхан, Н.Ууганбаатар, А.Энхбат, Р.Рэнцэнбазар, Л.Гангэрэл, Л.Отгонтуяа нарыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхийг тус тус дэмжсэн. Иймд чуулганы нэгдсэн хуралдаанаар шинэ гишүүдийг томилох санал хураалтыг хүн нэг бүрээр нууцаар явуулж,...
Хонины ноосыг 100 хувь эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдүүлэхийг чиглэл болгов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Янмал” ХХК-д ажиллалаа.
Монгол Улсын хамгийн анхны оймсны үйлдвэрлэгч “Янмал” ХХК өдөрт 20 мянган хос цэвэр даавуун, ноосон оймс, эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай. Малчдын гар дээрээс түүхий ноос авч, угаах, самнах, ээрэх, будах дамжлагын үйлдвэрүүддээ эцсийн бүтээгдэхүүн болгодог бөгөөд оймсны зах зээлийн 60 орчим хувийг хангадаг. Энэ нь...
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслүүдийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүн М.Оюучимэг хүүхэд хамгааллын ажилтны орон тоо, хүний...
Халиа тошин үүссэн байршлуудад шуурхай баг ажиллаж байна
Энэ өвлийн улиралд халиа үүсэх үзэгдэл харьцангуй эрт эхэлж, байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэн, ойр орчмын айл өрхүүдийн гэр, хашаа байшин усанд автан хөлдөж, зам талбайд халтиргаа гулгаа үүсгэж байна. Иймд халиа тошин үүссэн байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас 30 ажилтан, зургаан машин техникийн бүрэлдэхүүнтэй шуурхай баг өдөр бүр ажиллаж байгаа юм.
Тодруулбал,
Сэлбэ голын гүнд суваг нээж, урсгалыг сайжруулахаар ажиллаж байна
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голын ус хайлж, халиа тошин үүсэн, түвшин нь нэмэгдэж буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр тус байршилд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сэлбэ голд үүссэн халиа тошинд тогтмол хэмжилт хийж байгаа. Сэлбийн гүүрний харалдаа доод хэсэгт, голын гүнд суваг нээн, урсгалыг сайжруулахаар ажиллаж...
Энэ сарын 20-ноос автобуснууд шинэ чиглэлээр үйлчилнэ
Нийтийн тээврийн чиглэлийн давхцалыг арилгаж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна гэдгийг хотын дарга Х.Нямбаатар мэдээлж, автобуснуудын чиглэлийг өөрчлөхөө мэдэгдсэн. Хот дундуур сүлжин явдаг байсан уртын чиглэлүүдийг өөрчилж, үндсэн уртын зургаан чиглэл, богино эргэлтийн 40 чиглэлийг үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ. Улмаар энэ сарын 20-ноос зорчигчид шинэ чиглэлээр явж эхлэх юм.
Уртын 6 чиглэл
Таван шар-Офицер
Нийт...
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалтын эрхзүйн зохицуулалт сайн хэдий ч хэрэгжилтийн шатандаа тэгш шударга байдал алдагдаж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Улс орны эдийн засгийн байдал, хөгжилд чухал ач холбогдолтой хуулийн төсөл тул гишүүд нухацтай хандаж, хэлэлцүүлгийн шатанд сайжруулах, давхардал хийдлийг арилгах шаардлагатайг УИХ-ын дарга Г.Занданшатар анхаарууллаа. Иймд санал хураалтыг хойшлуулж, иргэдэд хуулийн төслийг сурталчлан таниулах, талуудын саналыг тусгах зэрэг ажлыг өргөн хүрээнд зохион байгуулахыг холбогдох байнгын...
Мал аж ахуйг хөгжүүлэх тогтолцооны цогц шинэчлэл хийнэ
Монгол орны мал сүргийн тоо толгой сүүлийн 30 жилийн хугацаанд даруй 3 дахин нэмэгдэж, 2022 оны тооллогоор 71.1 саяд хүрчээ. Гэтэл малын тоо толгой нэмэгдэхийн хэрээр бэлчээр байгаль экологийн доройтолд орж, малчин өрхүүдэд тулгамдах асуудал улам нэмэгдэж байгааг судлаачид анхааруулж байна.
Бодлого, судалгааны төвийн захирал А.Энх-Амгалан бэлчээрийн даац хэтэрснээс малын чанарт ямар өөрчлөлт гарсан талаар нэгэн судалгаа хийжээ. Тэрбээр,...
Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг тогтвортой хэвээр үнэлжээ
Монгол Улсын Хөгжлийн банк өнгөрсөн онд эргэн төлөх Евро бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 30 тэрбум иенийг өөрийн эх үүсвэрээр цаг хугацаанд нь төлж барагдуулсан.
Энэ нь тус банкны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээхийн зэрэгцээ банкуудад өгдөг үнэлгээг нэг түвшнээр ахиулах үндэслэл болжээ.
Тодруулбал, олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Мүүдийс” агентлагаас Монгол Улсын Хөгжлийн банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг B3 (тогтвортой) түвшинд үнэлэн хэвээр үлдээж, банкны зээлийн...
Цас мөсөө цэвэрлээгүй байгууллагыг 500 мянган төгрөгөөр торгоно
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд цас цэвэрлэгээг хариуцаж ажиллах үүрэг хүлээдэг.
Тодруулбал, НИТХ-ын тэргүүлэгчдийн 2012 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор баталсан журамд “Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь өөрийн баталгаажсан 50 метр эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-14.9
°
C
-14.9
°
-14.9
°
72%
1kmh
0%
Бям
-12
°
Ням
-17
°
Дав
-20
°
Мяг
-19
°
Лха
-17
°
- Advertisement -








































