-24.9 C
Ulaanbaatar
Бямба, 12 сар 27, 2025

Онцлох

Featured posts

Эрсдэлийг бууруулах арга хэмжээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо

Энэ жил улсын хэмжээнд нийт 69.1 сая, толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарснаас 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн. Аймгуудын мэдээллээр 17.2 сая толгой малыг хэрэгцээлэхээр төлөвлөсөн нь 2023 онд бойжуулсан төлийн 95.5 хувьтай тэнцүү байна.Засгийн газрын 2023 оны 279 дүгээр тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум дүүрэгт аюулгүй нөөц бүрдүүлбэл зохих өвс тэжээлийн хэмжээг тогтоон хүргүүлсэн.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 12 дугаар сарын 04-08, 18-22-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар явуулна

Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох тогтоолыг баталсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Б.Жаргалмаа нар (2023.11.27) хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хийлээ. “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын...

Монгол Улсын Шадар сайдын УРИАЛГА

Монгол Улсын Шадар Сайдын УРИАЛГА:Зуд турхан зөвхөн малчдын асуудал бус нийт Монголчуудын амь амьжиргаа, эдийн засаг, өв уламжлалтай холбоотой юм. ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЧ БАЙНА‼️Малчид ард иргэд та бүхэн маань анхаарал болгоомжтой байж СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭГ тогтмол хүлээн авч болзошгүй ЭРСДЛЭЭС сэргийлэхийг ХИЧЭЭНГҮЙЛЭН хүсье! https://youtu.be/tFXOK59bZF0

Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх иргэдийн санаачилга Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх татварын цогц шинэчлэлийн эхлэл боллоо

Монгол Улсын иргэн Р.Цэндсүрэнгээс “D-өргөдөл” системд гаргасан “Цалинтай ээж гэж нэрлэгдэж буй 50.000 төгрөгийг нэмэхийг Та дэмжиж байна уу” гарчигтай цахим өргөдөл 100.000-аас дээш иргэдийн санал авсныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Уг нийтийн өргөдөл болон үүний өмнө тус бүр 100 мянгаас дээш иргэний дэмжлэг авсан Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувь хэмжээг нэмэх,...

Г.Ариунбуян: “2000 оноос өмнө баригдсан барилгууд газар хөдлөлтийг тэсвэрлэх чадваргүй”

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянтай ярилцлаа.  -Онцгой байдлын ажилчдын техник хэрэгслийн хангамж муу гэсэн шүүмжлэл тасардаггүй. Муу ёрлож байгаа юм биш л дээ, Монголд ямар нэг том гамшиг, осол гарлаа гэхэд танай газрын бэлтгэл, бэлэн байдал хэр вэ? -Ер нь бол онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмж, шаардлагатай хувцас хэрэглэл материалын нөөцийг бүрдүүлэх...

Автобус нийлүүлэх тендерт таван компани үнийн санал ирүүллээ

НЗДТГ/202310014 тендер шалгаруулалтын дугаартай “Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар хот)” нийлүүлэх ажлыг гүйцэтгэх тухай тендерийг 2023 оны аравдугаар сарын 24-нд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарласан. Ийнхүү тендерийн материалыг 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний 09:00 цаг хүртэл хүлээн авч, тендерийн нээлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний 09:30 цагт нээхээр заасан юм. Энэ хүрээнд өнөөдөр нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерийн материалыг олон нийтэд нээлттэй зарлалаа.

Монгол Улс түүхэндээ анх удаа 60 сая тонн нүүрс экспортоллоо

Монгол Улс түүхэндээ анх удаа 60 сая тонн нүүрс экспортоллоо. Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд 50 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон. Улмаар он дуусахаас 40 хоногийн өмнө нүүрсний экспортын хэмжээ нийт 60 сая тоннд хүрсэн байна. Энэ нь төлөвлөсөн хэмжээнээс 10 сая тонноор давсан үзүүлэлт юм. Монгол Улс 2019 онд 36.7 сая тонн нүүрс...

Цасан шуурганы улмаас төөрч, сураггүй болоод байсан 334 иргэнийг эсэн мэнд олж, амь нас, эрүүл мэндийг нь авран хамгааллаа

УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянаар ахлуулсан баг бүрэлдэхүүн өнөөдөр цаг агаарын аюулт үзэгдэл тохиолдож нийт 12 сумын нутаг дэвсгэрт 186 иргэн цасан шуурганд төөрч, сураггүй алга болоод байсан Сүхбаатар аймагт ажиллалаа. Энэ үеэрээ аймгийн төвөөс 50 орчим км-т байрлах Баруун-Урт сумын 8-р багийн малчин Ц.Монхорын хотонд очиж, газар дээр нь ажиллалаа.

Нисдэг тэргээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, нэг иргэнийг эсэн мэнд оллоо

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн EC-145 нисдэг тэргээр цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас төөрсөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Дорноговь аймгийн Иххэт суманд малдаа явж байгаад төөрч, сураггүй болсон нэг иргэнийг эсэн мэнд оллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Г.Занданшатар: Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх баялаг бүтээгчдээ дэмжих татварын суурь шинэчлэл хийнэ

Татварын цогц шинэчлэл, Нийтийн буюу Төрийн санхүүгийн реформыг богино хугацаанд хийхээр УИХ ажиллаж байна. Дотоодын үйлдвэрлэгчидтэй хийсэн уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар энэ талаар мэдээлэл өгч, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх санаачлага татвар төлөгчид буюу ард түмний дэмжлэгийг авч чадсан учраас оновчтой хувилбараар үргэлжлүүлэн ажил хэрэг болно гэдгийг онцлов. Ингэхдээ дотоодын үйлдвэрлэлд ээлтэй татварын суурь орчныг бүрдүүлэх үүднээс үйлдвэрлэгчидтэй санал солилцож, тулгарч буй...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-24.9 ° C
-24.9 °
-24.9 °
77%
2kmh
0%
Бям
-12 °
Ням
-17 °
Дав
-21 °
Мяг
-20 °
Лха
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ