Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Япон Улсад айлчилж байна. Айлчлалын баг бүрэлдэхүүнд НИТХ-ын Зөвлөлийн гишүүн, Төлөөлөгч, ДИТХ-ын дарга нар багтаж байна. Өнөөдөр Токушима мужийн Анан хотын дарга Иваса Ёшихиро, Анан хотын иргэдийн хурлын дарга Юаса Такахиро болон Монгол Улсын өргөмжит консул Каваүчи Широ нар НИТХ-ын дарга А.Баяр болон айлчлалын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Бэйсбол спортын суурь гүйдэг матаг буюу...
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан тус бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны тавдугаар сарын 14-нд багтаан эхлүүлж, төлөвлөгөө гарган ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаны хүмүүст даалгаж, төмөр замын барилгын бүсэд техник, тоног төхөөрөмж, барилгын болон өдөр тутмын бараа материалыг улсын хилээр нэвтрүүлэх зохицуулалт хийж, БНХАУ-ын талтай уялдаа...
Ц.Туваан: Он гарсаар 22.9 сая тонн нүүрс экстортлоод байна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав.
Тэрбээр, “Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Тус ажлын хэсэг Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 135 дугаар тогтоолоор баталсан “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ”-г...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн IV хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Эрчим хүчний болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой хувийн хэвшлийнхнээс ирүүлсэн санал, дэлхийн эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлын эсрэг авах арга хэмжээний талаарх танилцуулга зэргийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Тэргүүн Шадар сайд...
Батлан хамгаалахын сайдын өргөтгөсөн шуурхай боллоо
Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас энэ 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарлаж, нийт 17 зорилтын хүрээнд 150 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд өнөөдөр /2025.04.21/ нэгдүгээр улиралд салбарын хэмжээнд хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлээ дүгнэж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөлтөө хэлэлцлээ.
2025 оны нэгдүгээр улиралд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаас дурдвал,
2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс...
“Шудрага журам” медаль таван жилийн дараа эзнээ зориод ирлээ
Эрдэнэт хүний амь насыг аварсан баатарлаг үйлсийн хариу шагнал эрт орой хэзээ нэгэн цагт эзнээ зориод ирдэг ажээ. Өдгөөгөөс 5 жилийн өмнө буюу 2020 онд Ховд аймгийн Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч 18 настай О.Сүлд Баян-Өлгий аймагт аав, ээж, дүү нарын хамт зугаалж явахдаа Ховд голд живж байсан хүүгийн амь насыг аварсан баатарлаг үйлсийг байгуулж байв.
Тэр...
“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн үр дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд гутал үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.
Ерөнхийлөгч эхлээд Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны нутагт байрлах “Миний гутал” ХХК-д очлоо.
Тус компани 2011 онд гутал засвар ажиллуулж байсан бол өдгөө өдөрт Yurdi брэндийн 200 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэртэй болжээ.
Нийслэлийн барилгын салбарынхан тулгамдсан асуудлаа хэлэлцэж, санал дүгнэлтээ нэгтгэн дээд шатны байгууллагад хүргүүлэхээр болжээ
Нийслэлийн барилгын салбар дахь тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, авлигыг бууруулах чиглэлээр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Авлигатай тэмцэх газартай хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд “Барилга, дэд бүтцийн салбарын стандартын хэрэгжилт хяналт шалгалтын тогтолцоо” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр НИТХ-ын дарга А.Баяр “Иргэд орон сууцны чанарын талаар нэлээд шүүмжлэлтэй хандах болсон. Хажуу айлынхаа...
Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргав. Тус тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай урт хугацаат "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг цаг алдалгүй, тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Мөн гэрээ байгуулсан аж ахуйн...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Хархорум хотын төлөвлөлттэй танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөлттэй газар дээр нь танилцлаа.
Шинэ Хархорум хотыг Архангай аймгийн Хотонт, Хашаат, Өгийнуур, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт Орхоны хөндийн 189 мянган га талбайд 500 мянган хүн амтай суурьшлын бүс, 4Е ангиллын олон улсын нисэх онгоцны буудал, хөдөө аж ахуйн кластер, 4800 га-д...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-10.9
°
C
-10.9
°
-10.9
°
67%
1kmh
75%
Пүр
-6
°
Баа
-20
°
Бям
-20
°
Ням
-15
°
Дав
-11
°
- Advertisement -









































