Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ангилалд оруулж байна
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаар тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийлээ.
Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах, тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50 хувь байхаар шийдвэрлэжээ. Тэтгэврийн зээл нь цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил гэж үзсэн байна. Ингэснээр тэтгэвэр барьцаалсан зээл авахад нийт тэтгэврийнхээ 50 хувийг зээлэнд, үлдсэн 50 хувь нь амьжиргаагаа залгуулах...
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.06.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд 14 цаг 17 минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцуулсан.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонхын суудал авсан МАН-аас Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий...
Нийт нутгийн 6 хувь нь ой хээрийн түймэрт өртөх эрсдэл маш их байна
Монгол орны хэмжээнд ой, хээрийн түймрийн эрсдэлийн зураглалыг гаргахад тавдугаар сарын байдлаар нийт нутгийн 23.1 хувь нь бага, 7.4 хувь нь дунд, 5.4 хувь нь их, 6 хувь нь нэн эрсдэлтэй байна.
Тус зураглалыг гаргахдаа 2000-2024 онд гарсан ой, хээрийн түймрийн голомтын байршлын тархалт, түймрийн давтамжийн зураглал, ой, хээрийн түймрийн аюулын зэрэглэл, газрын бүрхэвчийн зураглал, 2025 оны 5 сарын хуурайшилтын индексийг тооцоолон ашиглажээ.
Манай орны нийт газар нутгийн 7.9...
12 их, дээд сургуулийн 62 оюутан жуулчдад тусална
Жуулчдын аюулгүй байдлын хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Монголын оюутны холбоотой хамтран ᠌᠌”Оюутан цагдаа-2025” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
Энэ удаа Улаанбаатар хотын 12 их, дээд сургуулийн 62 оюутан цагдаа зуны туршид гадаадын жуулчдын аюулгүй байдал, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж ажиллана. Монгол Улс жуулчдын...
Зарим газарт зам хааж, шинэчилнэ
Нийслэлийн хэмжээнд авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлээд буй.
Энэ ажлын хүрээнд дараах чиглэлд авто замын засварын ажлыг хийхээр төлөвлөөд байна. Үүнд, Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрладаг Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд Гүнтийн постоос урагш хоёр км замыг хаана. Энэ сарын 10-ны 22:00 цагаас хааж, зургаадугаар сарын 15-ны 06:00 цагийн хооронд нээх бөгөөд цементээр бэхжүүлсэн суурь...
МАН: Монгол Улсын Ерөнхий сайдад Г.Занданшатарын нэрийг дэвшүүллээ
МАН-ын Бага хурлын 7 дугаар хуралдаан болж, Монгол Улсын Ерөнхий сайдад Г.Занданшатарын нэрийг дэвшүүлжээ.
Тус шийдвэрийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулсан юм. Тэрбээр “Өнөө өглөө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Г.Занданшатарын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлэхээр санал нэгдэж, Бага хурлын түвшинд оруулж ирсэн. Бага хурлын үеэр гурван нэр дэвшигч нэмж нэрээ дэвшүүлсэн ч хоёр нь нэрээ татсан юм. Улмаар Г.Занданшатар,...
Цэрэг-спортын “Дөл-2025” цогцолбор тэмцээн болж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2025” цогцолбор тэмцээн зургаадугаар сарын 06-нд эхэллээ.
Тэмцээний нээлтэд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, БХЯ-ны СБТГ-ын дарга бригадын генерал Ч.Гандирваа, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт нарын БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалын удирдлагууд, 17 аймгийн Засаг дарга, 21 аймаг, 9 дүүргийн ЗДТГ-ын...
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт Төрийн ордонд болж байна.
Чуулга уулзалт нь Монгол Улсад уур амьсгалын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний уялдааг хангах, хөрөнгө оруулалт татах, олон талт оролцогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэлэг санаачилгыг дэмжих талбар болох юм.
Мөн байгаль орчин, уур амьсгалын...
Өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол олгох “Empathy education” хөтөбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хэдхэн хоногийн өмнө “Зуны зугаа-113” нэртэй шоу тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд дуулиан, шуугиантай боллоо. Өсвөр насны залуус хэдэн мянгаараа тэнд цуглаж. Хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийв. Нүцгэн шахуу охид үсдэлцэж, бүлэглэн биенээ толгой, нүүр, элэг түрийгүй өшигчин, халамцаж, сэтгэл хөдлөлөө удирдах ухаан төлөвшөөгүй, цөс нь хөөрч, цус нь буцалсан хөвгүүд амаараа дүүрэн хараал урсгаж, биенээ хэргээр өдөн зодолдож, хутга мэсээр үеийнхнээ гэмтээв....
Нийтийн тээврийн 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлууллаа
Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх зорилгоор НЗД-ын А/630 захирамжийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт оруулж, ажлын цагийг 07:00 цагт эхлүүлж, 16 цагт тарахаар зохицуулалт хийсэн.
Улмаар нийтийн тээврийн үйлчилгээний 20 чиглэлийн өглөөний эх авалтын цагийг урагшлууллаа. Тодруулбал, Зунжин худалдааны төв, Архивын ерөнхий газар, Нисэх,...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
78%
1kmh
40%
Баа
-20
°
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-11
°
Мяг
-22
°
- Advertisement -










































