Батлан хамгаалах салбар “Сүзүки жимни” маркийн 60 автомашинаар паркаа шинэчиллээ
Батлан хамгаалах салбар энэ онд 60 автомашинаар техник хангалтын парк шинэчлэл хийж, яамны харьяа байгууллага болон цэргийн ангийн төлөөлөлд “Сүзүки жимни” маркийн төмөр хүлгийг өнөөдөр хүлээлгэн өгчээ.
Тус салбарт сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд техникийн парк шинэчлэл огт хийгээгүй байсан юм. Өнгөрсөн гуравдугаар сард энхийг сахиулагчдынхаа техник хэрэгслийг 22 автомашинаар шинэчилсэн бол өчигдөр “Ниссан Навара” маркийн 20 машиныг цэргийн ангийн...
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төслийг дэмжлээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар “Дулааны V цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэж олонхын саналаар дэмжиж баталлаа. Төслийг Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулав.
Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Дулааны II цахилгаан станцаас 400 метрийн зайд үндсэн сангийн талбайд баригдах уг Дулааны V...
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, гэргий Дорис Шмидауэр нарыг Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.
Цэргийн ангиудыг туулах чадвар сайтай шинэ автомашинаар хангалаа
Цэргийн ангиудынхаа авто машиныг шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа.
Өнгөрсөн гуравдугаар сард Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийнхаа техникийг шинэчилж, Тоёота загварын 22 автомашиныг цэргийн багт гардуулан өгсөн.
Өнөөдөр цэргийн ангиуддаа туулах чадвар сайтай Nissan Navara маркийн 20 авто машиныг гардууллаа.
Удахгүй нэгтгэл, анги, салбарууд, цэргийн багаа хэрэгцээт...
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж буюу Монгол-Хятадын хамтын ажиллагааны хүнсний ногоо тариалах шинжлэх ухаан, технологийн жишиг парк байгуулах төслийн хүрээнд “Улаанбаатар 4 улирлын хүлэмж” төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийг байгуулах тухай асуудлыг өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаар хэлэлцлээ. Төслийн танилцуулга мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин өглөө.
Монгол Улс, БНСУ-ын цэргийн хамтарсан сургууль болж байна
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох чадавхыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Хуурай замын цэргийн командлал хоорондын анхны бие даасан инженерийн цэргийн хамтарсан сургууль 2025 оны 5 дугаар сарын 19-нөөс 30-ны өдрүүдэд БНСУ-ын Хуурай замын цэргийн инженерийн 1115 дугаар ангийн байршилд зохион байгуулагдаж байна.
Хамтарсан...
Мега төслийн хүрээнд 200 инженер бэлтгэнэ
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажлыг энэ оны II улиралд багтаан хэрэгжүүлэхээс гадна төслийн барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангах төлөвлөгөөтэй.
Төслийн барилгын ажлыг эхлүүлэхэд ажиллах боловсон хүчний бэрхшээл манайд бий болох нь гарцаагүй бөгөөд Метро төслийн хүрээнд инженер, мэргэжилтэн бэлтгэх “2+2” хөтөлбөрийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,...
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй харилцах сэтгэл зүйн онцлог” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуультай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй харилцах сэтгэл зүйн онцлог” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.Сургалтын үйл ажиллагааг нээж дарга, хурандаа Г.Галбадрах үг хэлж амжилт хүслээ. Энэхүү сургалтаар алба хаагчдад нийслэлийн Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн багш нар сонсгол болон харааны бэрхшээлтэй, дауны хам шинжтэй, аутизмтай хүүхдүүдтэй харьцахад анхаарах зүйлсийн талаар мэдээлэл хүргэж, дохионы хэлний анхан...
“Монгол ард” Эскадрилийн хөшөөнд цэцэг өргөлөө
Монголд анх удаа нисэх онгоц буусан газрын талбай дээр сүндэрлэн баригдсан тэнгэр өөд тэмүүлж буй гурван онгоц бүхий хөшөөг 1985 онд Оросын уран барималч Л.К.Медяновын зураг төслөөр байгуулсан түүхтэй.
Бидний нэрлэж заншсанаар “гурван онгоц”-той хөшөө буй газарт анх 1925 оны 5 дугаар сарын 25-нд Монголын нисэх хүчний анхны онгоц болох “Ю-13”-ыг Зөвлөлтийн нисгэгч А.А.Лапин жолоодон ирж энд газарджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.
Энэ жил “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14,486 ээж хүртэх юм. Өнөөдөр одонгоо гардсан Алдарт эхчүүдийн олонх нь 34-39 настай,...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
78%
1kmh
40%
Баа
-20
°
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-11
°
Мяг
-22
°
- Advertisement -










































