Японы буцалтгүй тусламжаар Өлгий сумын IV бүрэн дунд сургуульд их засварын ажил хийгдэнэ
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр"-ийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ж.Аргынбайн нэрэмжит ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуульд их засварын ажил хийгдэхээр боллоо.
Өчигдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 17-ний өдөр аймгийн Засаг дарга А.Гылымхан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока болон "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах...
Д.Эрдэнэбат: Иргэд, ЖДҮ эрхлэгчдийн борлуулалтын орлогоос татвар авахаас татгалзаж хэрэгтэй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор Ардчилсан намын бүлгээс өгөх дүгнэлтийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцууллаа.
Бүлгийн санал дүгнэлтийг бүрэн эрхээр нь хүргэж байна:
-Монгол Улсын Засгийн газар 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019- 2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлын чуулганд хэлэлцүүлэхээр өргөн...
Суулт хийж байгаа ажилтнууд тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдэж, үсээ хусуулав
Эрүүл мэндийн салбарынхан өнгөрсөн даваа гаригаас эхлэн Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа билээ. Энэхүү суулт нь ажил хаялтын өмнөх сануулга аж.
Эмч, эмнэлгийн ажилтнууд эрүүл мэндийн салбарт шударга үнэлэмж тогтоож, цалин нэмэхийг шаардаж буй юм.
Өнөөдрийн суултын үеэр суулт хийж байгаа ажилтнууд тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдэж, үсээ хусуулав
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих” төсөл хэрэгжүүлэхээр боллоо
Норвегийн Тусламжийн Байгууллага, аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих” төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээнд тохирсон хөгжлийг дэмжих зорилго бүхий уг төслийн анхны баримт бичиг болох хоёр талын саналыг тусгасан хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурагдлаа. Тодруулбал, Норвегийн Тусламжийн байгууллагаас Баян-Өлгий аймагт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих” төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэхүү төслийн хүрээнд хоёр тал аймагтаа амьдарч...
Тариалангийн бүс нутгийг тогтоолоо
Нэр бүхий аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналыг харгалзан тариалангийн бүс нутгийг тогтоолоо.
Энэ нь тариалангийн газрын эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, цаашид малын үүлдэр угсааг сайжруулан, малаас авах ашиг шимийг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах зорилготой юм.
Засгийн газар ийм зохицуулалт хийснээр бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн салбар хооронд олон жил үргэлжилсэн зөрчил, маргааныг...
С.Баярцогтыг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэр гаргалаа
Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр Сангийн сайд асан С.Баярцогтод авсан таслан сэргийлэх арга хэмжээг 30 хоног сунгах шийдвэр гаргалаа.
Түүнийг Оюутолгойн гэрээг байгуулахдаа эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй хэмээн үзэж 4 дүгээр сарын 01-нээс хорьсон. Улмаар түүний таслан сэргийлэх арга хэмжээг энэ сарын 01-нд 15 хоног үргэлжлүүлэх шийдвэр гарсан нь өнөөдрөөр дууссан юм.
Тиймээс Сүхбаатар,...
Д.Эрдэнэбат:С.Баяр,Ч.Сайханбилэг хоёрыг шоронд хийчихээд, үнийн өсөлт дээр нь та нар таанц эргэж байгаа шүү
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Сангийн сайд Ч.Хүрэлбаатар эдийн засгийн өсөлт болоод хүүхдийн мөнгөний асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Төрийн албаны нийгмийн үйлчилгээний салбарын ажилтнуудын цалин Монгол Улсад хамгийн бага байгаа. Цалинг нь нэмэгдүүлэх тухай ярихаар л Ч.Хүрэлбаатар сайд хорлон...
Ц.Шаравдорж:О.Баасанхүү Шүүх хуралдааны танхимд салаавч гарган танхайрсан
Дээд шүүх өчигдөр хуралдаж, МАХН-ын дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцээд бүртгэхээс татгалзсан. Уг шүүх хуралдааны дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяан нар хоорондоо муудалцаж, багагүй асуудал үүсгэсэн байна . Энэ үеэр МАХН-ын гишүүн гэгдэх нэгэн залуу УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн биед халдаж, ноцтой гэмтэл учруулсан аж. Улмаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл байгаа билээ.Тэгвэл асуудлаар МАХН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ.
МАХН-ын...
Музейн талбайд хөл бөмбөгийн асар барих зөвшөөрлийг цуцлах нь
Богд хааны ордон музейн эзэмшил талбайд хөл бөмбөгийн асар барих ажил эхэлсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан.
Тэгвэл хотын дарга өнөөдөр холбогдох хүмүүст үүрэг өгч, тус газарт асар барих зөвшөөрөл олгосон шийдвэрээ цуцлахыг үүрэг болгожээ.Засгийн газраас Богд хааны ордон музейн улсын тусгай хамгаалалттай талбайг 5.7 га газраар тогтоосон ч нийслэлээс зөвшөөрөл өгснөөр хөл бөмбөгийн асар барих ажил энэ амралтын өдрүүдэд эхэлсэн юм.
Олон нийт болон эрдэмтэн...
С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих санал гаргажээ
ГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас Оюутолгойн төсөлтэй холбогдуулж шалгаж байгаа билээ. Тэгвэл ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад ТЕГ-ын дарга Б.Ариунсанг батлан даалтад гаргаж, хилийн хорих тавьсан. Харин С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорихоор болсон. Тэдний хоригдох хугацаа дуусч байгаа тул прокуророос тэднийг үргэлжлүүлэн хорих...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-19.9
°
C
-19.9
°
-19.9
°
71%
1kmh
40%
Баа
-13
°
Бям
-11
°
Ням
-19
°
Дав
-21
°
Мяг
-19
°
- Advertisement -










































