Тусгай замын автобусны UBRT болон уулзвар, гарцын нэвтрэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх “20/90” төслийг 2025 онд хэрэгжүүлнэ
20 минутын хот Үндэсний хорооны хоёрдугаар хуралдаан болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн нар оролцлоо.
2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тусгай замын автобус буюу UBRT төслийн нэгдүгээр үе шат болон УБ хотын түгжрэл үүсгэдэг гол найман уулзвар гарцуудын хөдөлгөөний урсгалыг сайжруулаx зорилго бүxий “20/90” төслийн...
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч нар уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэснээ зарлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өглөө.
Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:
“Олон улсын гал сөнөөгч, аврагчдын сургалт”-д алба хаагчид хамрагдаж байна
БНСУ-ын Гёнги мужийн Галын албаны академиас зохион байгуулж байгаа “Олон улсын гал сөнөөгч, аврагчдын сургалт”-д төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамрагдаж байна.
Энэ сарын 22-31-ний өдрүүдэд болж байгаа тус сургалтаар гамшиг, аюулгүй байдлын менежмент, хот дахь эрэн хайх, аврах ажиллагаа, утаат орчинд эрэн хайх, аврах ажиллагаа, аврах хэрэгслийг ашиглах арга, анхан шатны...
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын...
Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын төлөв
Цаг уурын байгууллагаас ирэх арваннэгдүгээр сарын урьдчилан төлөвийг гаргасан байна. Арваннэгдүгээр сард агаарын дундаж температурын хувьд төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн. Хур тунадасны хувьд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим орох боловч нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу орно. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар агаар мандал тогтворгүй, салхи шуурга ихтэй байх төлөв ажиглагдаж байгаа тул...
Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлнэ
Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 20.17 буюу Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэх тухай Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг, чиглэл бүхий Цагдаагийн байгууллагын ажиллагаа үргэлжилж байна.
https://www.youtube.com/watch?v=cY0KA7mOzJA
Өвөлжилтийн бэлтгэл ажил 98.5 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өвөлжилтийн бэлтгэлийн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү танилцууллаа.
Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 654 төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, аравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 98.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, улс, нийслэлийн болон гадаадын...
Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжийн үүрэг гүйцэтгэлтэй танилцаж, эрэлч нохойн үзүүлбэрийг сонирхууллаа
БНФУ-ын Европын болон Гадаад хэргийн яамны Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааны газрын дарга, генерал Режис Колкомбе тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн өнөөдөр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Энэ хүрээнд Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах...
ГХУСАЗЗАА-ны дарга БНИУ-ын Элчид сайд Жованна Пиккарета тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл өнөөдөр (2024.10.24) Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккарета болон тус улсын төрийн өмчит “Леонардо” компанийн Зүүн Хойд Ази ба Далайн бүс хариуцсан Бизнесийн хөгжлийн дэд захирал Анжело Сечини нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, хатагтай...
Таван шалгуур үзүүлэлтээр нийслэлд тээврийн хэрэгслийн сери дугаар олгоно
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр болсон юм. Гэсэн хэдий ч уг баталсан дээд хязгаарт багтаан таван шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
65%
1kmh
0%
Пүр
-14
°
Баа
-14
°
Бям
-11
°
Ням
-17
°
Дав
-22
°
- Advertisement -



































