НИТХ-ын даргаар С.Амарсайхан сонгогдлоо
Өнгөрсөн долоо хоногт завсарласан НИТХ-ын 11 дүгээр хуралдаан өнөөдөр үргэлжилж, НИТХ-ын даргаа сонгов. Хуралдаан 41 төлөөлөгчийн ирцтэйгээр эхэлж, НИТХ дахь АН-ын бүлгээс 1 цагийн завсарлага авснаар түр завсарласан юм. Завсарлага дуусч хуралдаан үргэлжлэхэд санал хураалтыг нууцаар явуулах тул хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн.
НИТХ-ын даргыг сонгох санал хураалт явагдаж дүн гарахад төлөөлөгч Д.Баярсайхан 19, С.Амарсайхан 21 санал авсан байна. Ингэснээр НИТХ-ын шинэ даргаар С.Амарсайхан сонгогдож, өмнөх...
Томоохон зах, худалдааны төвүүд НӨАТ-ын баримт олгодог болно
Татварын ерөнхий газраас томоохон зах, худалдааны төвүүдийн худалдагчдын дунд баримт хэвлэх машин суурилуулжээ. Худалдагчид өөрийн кодоо ашиглан, иргэдэд баримт хэвлэж өгөх боломжтой аж.
Худалдаа эрхлэгчдэд баримт хэвлэх боломж, нөхцөлийг нь бүрдсэн бөгөөд худалдан авчид томоохон зах, худалдааны төвүүдээс НӨАТ-ын баримт авах боломжтой болжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Д.Медведев, Ли Көцян нар баярын цахилгаан илгээжээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.Медведев нар баярын цахилгаан ирүүлжээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян мэндчилгээндээ “Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх таныг Ерөнхий сайдаар томилогдсон таатай мэдээ дуулаад миний бие БНХАУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс танд чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна.
БНХАУ, Монгол Улс уул, усаар холбогдсон найрсаг хөршүүд мөн. Хятадын...
М.Уранцэцэг Ташкентийн “Гран при”-д түрүүллээ
Узбекстаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн Гран при тэмцээн өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд 15 орны 139 тамирчин оролцож байгаа бөгөөд манай улсаас найман жүдоч хүч үзэж байна.
Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, медалийн эзэд тодорлоо. Манай жүдочдоос эдгээр жинд нийтдээ зургаан бөх барилдсанаас гурав нь медаль хүртэв. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэг алтан медаль,...
Эрүүл мэндийн салбарынхан энэ сарын 23-нд ажил хаялт зарлахаа мэдэгдэв
Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлээс төр засгаас тус салбарын хамт олны шаардлагад хариу ирүүлэхгүй бол эрхийнхээ дагуу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс ажил хаялт зарлана гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх хүсэлт, шаардлага гаргасан ч шийдэлд хүрээгүй учраас лхагва гарагт 21 аймгаас эмч, эмнэлгийн ажилтнууд нийслэлд ирж, жагсаал хийсэн. Харин үүнийг нь улстөржүүлж байгаад тэд бухимдаж байгаагаа илэрхийлж Монголын эрүүл...
Үр тарианы 63.7 хувийг хураан аваад байна
Өнөөдрийн байдлаар 27.5 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 183.5 мянган га-гаас 166.0 мянган тонн үр тариа, 8.4 мянган га-аас 81.9 мянган тонн төмс, 5.4 мянган га-аас 57.3 мянган тонн хүнсний ногоо-19.0 мянган га-аас 33.2 мянган тонн тэжээлийн ургамал, 8.2 мянган-га-аас 4.6 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Тодруулбал, үр тариа 63.7 хувь, төмс 75.4 хувь, хүнсний ногоо 79.0 хувь, тэжээл 43.7 хувь,...
У.Хүрэлсүх: ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай улсад Засгийн газар огцорч, дараагийн Ерөнхий сайдаар миний бие томилогдсон. Шинэ Засгийн газрыг УИХ-ын сонгуулийн дүнгийн дагуу МАН дангаараа байгуулна, өмнөх Засгийн газрын бүтцэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй, зөвхөн бүрэлдэхүүнийг өөрчилнө” гэлээ. Эдийн засгийн өнөөдрийн орчин 2016 оны сонгуулийн дараа Засгийн газар байгуулж байх...
М.Энхболд тэргүүтэнгүүд бойкот хийсээр байна
МАН-ын бүлэг хоёр хуваагдаж, Ерөнхий сайдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ томилж чадаагүй. Угтаа гомдогсодын арми гэж хэлж болох Ж.Эрдэнэбат, М.Энхболд тэргүүтэй 29 гишүүн матрын нулимс унагаж хуралдаа суухаас татгалзсанаар МАН-ын Ерөнхий сайдыг АН-ын найм, бие даагч, гуравдагч хүчний дэмжлэгтэйгээр баталлаа.
Тэгвэл өчигдөр болсон чуулганы хуралдааны дараа МАН-ын 29 гишүүний төлөөлөл мэдээлэл хийхдээ У.Хүрэлсүх бидэнтэй зарчим ярихаас татгалзсан хэмээн мэдэгдсэн юм.
Харин тэр зарчим нь юу байсан талаар албан...
Шүүхээс Ц.Баярцогтыг цагдан хорих шийдвэр гаргалаа
Замын цагдаагийн зохицуулагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж танхайрсан Ц.Баярцогтод холбогдох зөрчлийн хэргийг хэлэлцэх шүүх хурал өнгөрөгч мягмар Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон.
Тэрбээр дээрх хэрэгт холбогдохоосоо өмнө Эрүүгийн хуулийн 214 зүйл анги буюу "Хууль бусаар ашигт малтмал олборлох” хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байжээ. Ц.Баярцогт нарт холбогдох тус хэргийн шүүх хурал өчигдөр/10.04/ Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхэд болж, хэргийн шүүгдэгч С-ийн "өмгөөлөгчөө солих тухай " хүсэлтийн...
У.Хүрэлсүх: Баян иргэдтэй, шударга, цомхон төртэй байхыг би илүүд үзнэ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХЭЛСЭН ҮГ
Манай Улсын ард иргэд ээ
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ
Надад итгэл үзүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдын нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилсон Улсын Их Хурал, нэр дэвшүүлсэн Монгол Ардын намын хамт олондоо гүн талархал илэрхийлье.
Миний бие та бүхний итгэлийг зүтгэлээр хариулах болно.
Би намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээсэн,...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-10.9
°
C
-10.9
°
-10.9
°
67%
1kmh
75%
Пүр
-6
°
Баа
-20
°
Бям
-20
°
Ням
-15
°
Дав
-11
°
- Advertisement -










































