УИХ-ын ээлжит бус чуулганыг сунган хуралдуулахаар тогтлоо
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2024 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 27-ны өдрүүдэд хуралдуулах тухай захирамж гаргасан.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн...
Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг нээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг нээлээ.
Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлсэн юм. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Орлогч Амина Мохаммед, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл тус тус үг...
Шүхрийн спортын түүхэнд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 30 жилийн дараа хос мөнгөн медаль хүртлээ
ОХУ-ын Чита хотноо зохион байгуулагдсан Глазова Н.Е. нэрэмжит цомын аварга шалгаруулах Байгаль нуур орчмын тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагч, Агаарын ажиллагааны мэргэжилтэн, нисэн ажиглагч, ахлах дэслэгч Б.Ууганбаяраар ахлуулсан алба хаагчид амжилттай оролцлоо.
Тодруулбал, Агаарын ажиллагааны салбарын Шүхэр, шүхрийн дагалдах хэрэгслийн техникч, ахлах дэслэгч Б.Болд цэгт онолтын төрөлд 0.6, 0.3, 0.18 гишгэсэн амжилтаар Шүхрийн спортын дэд мастерын...
Цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл ирэх сарын 05-наас эхэлнэ
Засгийн газрын хуралдаанаар Боловсролын салбарын 2024-2025 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлын мэдээллийг сонсоод хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, гурван ээлжээр хичээллүүлэхгүйбайх Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, шинэ хичээлийн жилийн бэлтгэлийг сайтар хангаж, олон нийт, иргэдийг мэдээллээр хангаж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа.
Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах...
Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны наймдугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ
Эрчим хүчний салбарын шинэчлэл, өөрчлөлтийн талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан Дэд хорооны дарга Т.Доржханд Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Монгол, Словенийн харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн “Монгол, Словенийн Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа.
“МОНГОЛ, СЛОВЕНИЙН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”
Төрийн тэргүүн нар энх тайван,...
Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа П.Мусар, нөхөр Др. Алеш Мусар нарыг Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд...
Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа П.Мусар, нөхөр Др. Алеш Мусар нарыг Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, нэн яаралтай эхлүүлэхээр төсвийг тодотгож байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганд өнөөдөр танилцууллаа.
“ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хурал дэмжсэн. Хөтөлбөрт туссан асуудлуудын техник, эдийн засгийн үндэслэл, зураг...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргана
УИХ-ын 2024 оны ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг
Монгол Улсын Ерөнхий сайд,
УИХ-ын эрхэм гишүүд, нийт ард иргэдээ
2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй манай парламентын өмнө хууль эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх өндөр хариуцлагатай, өргөн цар хүрээтэй үйл хэрэг хүлээгдэж...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-19.9
°
C
-19.9
°
-19.9
°
77%
0kmh
1%
Пүр
-13
°
Баа
-11
°
Бям
-12
°
Ням
-14
°
Дав
-14
°
- Advertisement -



































