-28.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 1, 2026

Онцлох

Featured posts

БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нарыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний...

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2351 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 3879 хүний амь насыг авран хамгааллаа

Он гарсаар улсын хэмжээнд эхний таван сарын байдлаар 2351 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3879 хүний амь нас, 138.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Харин аюулт үзэгдэл, ослын улмаас 114 хүн амь насаа алдаж, 73 хүн түлэгдэж, бэртэн, 445 гэр, орон...

Ардчилсан намын нэр дэвшигчид Монголын говийг хөгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулж эхэллээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн 7дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Гомбын Ганбаатар, Ренчинбямбын Сэддорж, Равжихын Эрдэнэбүрэн, Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан, Цагаанхүүгийн Мөнхбат, Лувсандоржийн Одсэр, Насанбуянгийн Энхбат нар сонгуулийн сурталчилгаагаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэд сонгогчидтойгоо албан ёсоор эхлүүллээ. Гомбын Ганбаатар: Бидний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө улам алсарч бүдгэрсээр, эдийн засгийн нөхцөл байдал улам...

Байтаг хилийн боомт хүртэлх авто замыг ирэх онд ашиглалтад оруулна

Ховд аймгийн Булган боомтоос Байтаг хилийн боомт хүртэлх 95 км тусгай зориулалтын авто замыг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард эхэлсэн тус төслийг хэрэгжүүлснээр Ховд аймаг урд хөрштэй Булган, Байтаг гэсэн хоёр боомтоор холбогдож, тээвэр ложистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа тээврийн урсгал нэмэгдэх юм. Мөн манай улсын нүүрсний экспорт 10 сая тонноор нэмэгдэж, Булган, Үенч сумдын малчид отор...

Онцгой байдлын сургуулийг 87 сонсогч суралцан төгслөө

Дотоод хэргийн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн "Төгсөлтийн баяр”-ын ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Тус сургуулийн Онцгой байдлын сургуулийн бакалавр, эчнээ ангийг энэ жил 87 суралцагч төгссөн юм. Ёслолын үеэр төгсөгчдөд “Сургууль төгсгөж, боловсролын зэрэг эзэмшүүлэх тухай” ДХИС-ийн захирлуудын тушаал, “Цэргийн цол олгох тухай” Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрийн цэргийн байгууллагууд, Хууль зүй, дотоод...

Өгий нуурыг хамгаалах цогц ажлыг хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Архангай аймгийн Өгий нуурыг хамгаалах цогц ажил эхэлсэнтэй холбогдуулан  Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Усны газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа.  Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нуурын ёроолд хаягдсан их хэмжээний загасны торнуудыг татаж гаргах, эх цутгал болох хөгшин...

“Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг хэлэлцэн баталсан талаарх баримтыг олон нийтэд ил болгож байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны зургадугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг хэлэлцэн баталсан талаарх баримтыг олон нийтэд ил болгож байнаҮндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй...

Зүүн бүсийн шинэ Дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 50 МВт-ын шинэ Дулааны цахилгаан станцыг өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа. Зүүн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг тасралтгүй, найдвартай хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2019 онд төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан юм. “Дорнод бүсийн...

Нийслэлд 21 га газрыг чөлөөлөхөд бэлэн болжээ

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Төслийн хүрээнд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж, зөвшилцсөн иргэдийн нөхөх олговрыг өнгөрсөн долоо хоногоос олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтөд өртөж буй 2.206 нэгж талбарын 662 иргэн хөрөнгийн үнэлгээг...

“Байнгын бүрэлдэхүүний салаа”-ны төрөлд 7 багийн 112 тамирчин өрсөлдөж байна

Онцгой байдлын байгууллагын эрэгтэй баг тамирчид Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнд 2009 оноос хойш оролцож байна. Энэ жилийн “Байнгын бүрэлдэхүүний салаа”-ны төрөлд ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ,  Дотоодын цэргийн штаб, ШШГЕГ-ын долоон байгууллагын 112  тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Онцгой байдлын байгууллагын баг тамирчид даалгавраа гүйцэтгэн, барианд орлоо.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-28.9 ° C
-28.9 °
-28.9 °
69%
2kmh
6%
Баа
-10 °
Бям
-13 °
Ням
-17 °
Дав
-14 °
Мяг
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ