-17.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 31, 2025

Онцлох

Featured posts

Монгол Улсын XXV, XXVIII дахь Ерөнхий сайдуудыг баривчиллаа

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас баривчилж Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байна. Тэднийг Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар ийнхүү баривчилжээ. Монгол Улсын Засгийн газар 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 'Рио Тинто'-той байгуулсан. Энэ гэрээг С.Баярын засгийн үед, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Уул уурхайн сайдаар ажиллаж байсан Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуучлалын сайдаар ажиллаж байсан Л.Гансүх...

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн саналыг хүлээн авахаас татгалзав

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах талаар авах зарим арга хэмжээний тухай нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар танилцууллаа. Хэлэлцэж буй асуудлуудаар нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд хийж байгаа давхар...

Понзи гэх луйврын системд элсэхгүй байхыг анхааруулав

Понзи гэх луйврын системд иргэдийг элсүүлж эхэлсэн талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Иймд цагдаагийн байгууллагаас иргэдэд хандаж дараах сэрэмжлүүлгийг гаргасан байна. Ирланд улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудын жагсаалтад бүртгэлтэй, 2016 оны сүүлчээр байгуулагдсан гэх “Stamford trading technologies” компани нь хууль бус үйл ажиллагаа явуулж иргэдийг залилан мэхэлж байгааг илрүүлжээ. Ирландын төв банкнаас “Stamford” нь хөрөнгө оруулалтын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгахад энэ компанийн санхүүгийн...

Ерөнхийлөгч 3333 сурагчийн хамт Тусгаар тогтнол шүлгийг уншлаа

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт ЕБС-ын сурагчид уншиж, эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлдэг юм. Мөн жил бүр уншиж хэвших нь яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг Үндэсний бахархалт шүлэг болгох зорилготой юм байна. Энэ жил Тусгаар тогтнол шүлгийг “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 3333 сурагч Монгол Улсын...

Хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын 2018 оны хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Цаазын ялыг сэргээх тухай Ерөнхийлөгчийн саналаас эхлээд хэлэлцэх халуухан сэдвүүдтэй хаврын чуулган өнөөдрөөс ирэх долоодугаар сарын нэгэн хүртэл үргэлжилнэ. УИХ-ын дарга М.Энхболд энэ хаврын чуулганаар гишүүдийн хариуцлага, ёсзүйг сайжруулах шаардлагатай байгааг хэлэв. Тэрбээр чуулганы нээлтэнд хэлсэн үгэндээ "Иргэдийг бухимдуулж, төрд итгэх итгэлийг алдуулж байгаа хариуцлага, ёсзүйн асуудалд төр, түмнээ гэсэн сэтгэлээр хандаж, шийдвэртэй арга хэмжээ авах цаг...

Ш.Батхүү: Миний эрүүл мэнд, амь насанд ноцтой эрсдэл үүслээ

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн Стандарт банкинд барьцаанд тавьж залилан хийсэн хэрэгт сэжигтнээр татагдан өдгөө хорих 461-дүгээр ангид саатуулагдаж буй “Жаст групп” ХХК-ийн захирал асан Ш.Батхүү хорих ангиас захидал бичсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна.  Монгол Улсын иргэн, “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү миний бие эрүүгийн хэрэгт яплагдагчаар татагдан таван жил шалгагдаж байгаа бөгөөд хэргийн бодит үнэнийг тогтоолгох шаардлагатай гэж  үзэж байна. Нэг. СТАНДАРТ...

Х.Баттулга:Хөхнөөсөө ч гараагүй нялх хүүхдийг хүчирхийлж буй нь хүн төрөлхтний ёсноос гадуур жигшүүрт үйлдэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцож, үг хэллээ. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. УИХ-ын дарга, эрхэм гишүүдээ Ерөнхий сайд аа Хүндэт зочид оо Урин дулаантай зэрэгцээд их ажил, бүтээн байгуулалт өрнөдөг онцлогтой улсын хувьд хууль тогтоох дээд байгууллага, Засгийн газрын зүгээс нийгмийн дуу хоолойг анхааралтай сонсож, ард иргэдийнхээ санал бодлыг шийдвэр гаргахдаа тусгаж, нийгэмдээ зөв дохио өгч байх нь чухал байдаг. Ерөнхийлөгчийн хувиар нийт...

Алиалагчийн хувцас өмсөөгүй Ерөнхий сайддаа баярлалаа

Бяртай Засгийн газрын тэргүүн гэгдээд байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд бусад сайд нарыг бодвол стиллэг нь гэж хэлж болно. Учир нь тэрбээр Ерөнхий сайд болсон цагаасаа баяр бүрт зориулан хувцаслаж, түүний фэйсбүүк, твиттертээ хийж  гангардаг уламжлалтай болсон гээд хэлчхэд хилсдэхгүй. Тухайлбал, тэрбээр цагаан сараар дээл өмсөөд, морь унаад давхиж байгаа зургаа оруулан мэндчилгээ дэвшүүлсэн. Мөн цэргийн баяраар алаг хувцас өмсөөд, цэргүүдтэй сэлфи хийсэн бол Казах ард түмний Наурызын баяраар мөн л Казах хувцас өмсөөд мэндчилгээ дэвшүүлээд...

Оюутолгойн гэрээг баталсан Засгийн газрын тэргүүн С.Баяр нарыг ч шалгах хэрэгтэй

УИХ-ын Хаврын чуулганы хуралдаан эхлэх гэж буйтай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр  /2018.04.03/ ээлжит хуралдаанаа хийж, УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулиудын төсөл, Монгол Улсын Засгийн газрын гадаад өр, зээлийн асуудал болон бусад асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. МАН-ын хариуцлагагүй 65 гишүүнээр Үндсэн хуулийг хэлэлцүүлэх нь...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-17.9 ° C
-17.9 °
-17.9 °
65%
0kmh
9%
Пүр
-13 °
Баа
-11 °
Бям
-12 °
Ням
-17 °
Дав
-16 °
- Advertisement -

Шинэ мэдээ