Улаанбаатар хотын 38 байршилд авто замыг шинэчиллээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд нийслэлд хэрэгжиж байгаа авто замын засвар, шинэчлэлтийн ажлын явцын талаар Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр танилцуулав. Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд нийт 87 байршилд авто замыг засаж, шинэчилнэ.
Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 5, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 17, нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр 65 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар...
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулган 2024 оны 09 дүгээр сарын 24-ний Мягмар гарагт Нью-Йорк хот дахь НҮБ-ын Төв байранд эхлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нарын албан тушаалтнууд угтлаа.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, өнөөгийн дэлхий ертөнц...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Батлан хамгаалахын сэргэлт” салбарын удирдах бүрэлдэхүүний зөвлөгөөнд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Сөрөн тэсвэрлэх чадавх-Батлан хамгаалах тогтолцоо”-г бэхжүүлэх зорилт Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаныг онцлоод салбарын алба хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих тал дээр Засгийн газар тодорхой бодлого гарган ажиллаж байгааг тэмдэглэв. Тухайлбал, зэвсэгт хүчний алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25 хувь болгон нэмэгдүүлжээ. Тус салбарынхны...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы өмнө зохион байгуулагдаж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д оролцох үеэрээ Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишидаг хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж, хоёр улс НҮБ...
Алтан мөрдэстэй “Курсант”
Генералтай ярилцчихаад буцаж явахдаа нэг л том олз олчихсон мэт цаанаасаа л сэтгэл дүүрээд байв. Зарим хэсгийг нэхэн эргэцүүлэх төдийд уншигчдад бушуухан хүргэх юмсан гэж яарсандаа ч тэр үү нэг анзаарахнээ хурдан хурдан алхаж байв. Нээрэн л хүн хэр удаан амьдарсан нь нэг л шалгуур. Харин юу хийж бүтээв, бусдад тустай дэмтэй явсан уу гэдэг л амьдралын үнэ цэн, үнэлэмж аж. Тэр...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:
“Эрхэм хүндэт Ерөнхий нарийн бичгийн дарга аа,
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Ирээдүйн асуудлаарх энэхүү дээд...
Энэ долоо хоногт Улаанбаатар хотын таван байршилд авто замыг хааж, шинэчилнэ
Энэ долоо хоногт Улаанбаатар хотын таван байршилд авто зам шинэчилнэ. Тодруулбал, дөрвөн авто замын хөдөлгөөнийг хэсэгчилж хаах бол үлдсэн нэг байршлын замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах юм.
Архивчдын гудамж буюу Нисэхийн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын авто замыг есдүгээр сарын 20-ны 23:00 цагт хааж, 23-ны 06:00 цагт нээнэ. Энэ хугацаанд хойноос урагш чиглэлийн зүүн талын...
Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын талаар туршлага солилцлоо
Онцгой байдлын байгууллагын хэмжээнд “Эцэг эхийн зөвлөл”-ийг байгуулж, алба хаагчдын хүүхэд хамгааллын чиглэлээр олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Энэ хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран "Хүүхэд хамгааллын бодлого, гамшгаас хамгаалах бэлэн байдал, төлөвлөлт" сэдэвт бүсчилсэн сургалтыг энэ сарын 17-18-ны өдрүүдэд Хойд бүсийн аймгуудын “Эцэг эхийн зөвлөл”-ийн гишүүн алба хаагчдыг хамруулан зохион байгууллаа.
“Хүүхэд хамгааллын...
Гэр хорооллыг орон сууцжуулах байршлуудыг тогтоолоо
НИТХ-ын ээлжит хуралдаанаар гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байршил батлуулах тухай танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр танилцуулж, тогтоолын төслийг баталлаа. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Сүхбаатар дүүргийн 12, 13 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 11, 12, 13, 14, 15,...
20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэхэд бэлэн боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ дэд төв”-ийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн бэлтгэл ажилтай танилцлаа. “Сэлбэ дэд төв” 20 минутын хот бодлогын жишиг хот болох юм. Нийтдээ 158 га газрыг хамрах бөгөөд 12 мянган айлын орон сууц, цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг нийгэм, соёлын барилга байгууламж цогцоор баригдана. Энэ хотын 40 хувь нь ногоон байгууламж байхаар төлөвлөжээ. Нийт 2206 айлын газрыг...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
65%
0kmh
9%
Пүр
-13
°
Баа
-11
°
Бям
-12
°
Ням
-17
°
Дав
-16
°
- Advertisement -
































