-28.9 C
Ulaanbaatar
Баасан, 1 сар 2, 2026

Онцлох

Featured posts

Х.Баттулга: Томчуудын хайхрамжгүйгээс хүүхэд хүчирхийлэлд өртсөөр байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа. Ийнхүү уулзах болсон шалтгаан нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо хүүхэд хамгааллын асуудлаар Төрийн байгууллагуудад үүрэг, чиглэл өгсөнтэй, мөн 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотой юм. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлэхдээ: “2017 онд 1692 гэмт хэргийн улмаас 1752...

Хот хоорондын зорчигч тээврийн үнийг нэмнэ

Хот хоорондын зорчигч тээврийн үнэ 9 дүгээр сарын 1-нээс нэмэгдэнэ гэсэн мэдээллийн дагуу “Автотээврийн үндэсний төв” ТӨУҮГ-ын мэдээллийн албанаас тодруулахад “Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн чиглэлүүдийн үнэ 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өөрчлөлт орохоор болсон” гэлээ. Үнээ нэмэх болсон нь шатахууны үнийн өсөлтөөс болсон, хэдэн төгрөгөөр нэмэхийг одоогоор хэлэлцэж байгаа. Энэ талаар өөрчлөлт оруулах ЗТХ-ийн сайдын тогтоол бий. Түүний дагуу тооцон өөрчилнө” гэж албаны...

Тариалалт өмнөх оноос 1,8 дахин нэмэгджээ

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг улсын ургацын урьдчилсан балансыг хуралдаанд танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, тодорхой шийдвэрүүдийн үр дүнд энэ онд тариалалт эрс нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд тариаланчид нийт 497 мянган га-д тариалалт хийснээс 367 мянган га-д үр тариа, 13 мянга га-д төмс, 8,3 мянган га-д хүнсний ногоо, 69,8 мянган га-д тосны ургамал 38,8 мянган га-д тэжээлийн ургамал тус тус тариалжээ....

Хууль бус газар эзэмшиж байсан ААН-ийн гэрчилгээг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж гаргасан билээ. Мөн Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа” зорилт тусгагдсан бөгөөд эзэмшил газраа хуулийн хугацаанд ашиглаагүй, газар эзэмших эрх олгохдоо хууль...

Төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж буй оюутнууд багш нартай хамт жагсана

Монголын оюутны байгууллагууд нэгдэн энэ баасан гарагт буюу наймдугаар сарын 31-нд тайван жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ. Учир нь “Ардчилсан оюутны холбоо”-оос их, дээд сургуулиудын удирдлагуудад хүргүүлсэн шаардлагын хариуд сургалтын төлбөрөө бууруулах боломжгүй хэмээн мэдэгдсэн байна. “Ардчилсан оюутны холбоо” энэ сарын 15-нд нийт 84 их, дээд сургуульд долоон асуулга бүхий албан шаардлага хүргүүлснээс 35 сургуулиас хариу ирүүлжээ. Их, дээд сургуулиуд сүүлийн гурван жил сургалтын төлбөрөө огт нэмээгүй...

Оюутнууд сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэн тайван жагсаал хийлээ

МУИС-ийн оюутнууд төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэн МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны талбайд тайван жагсаал хийлээ. Энэ жил МУИС-ийн сургалтын төлбөр 19.9-24.7 хувь нэмэгдсэн бөгөөд сүүлийн жилүүдэд жил бүр 800 мянгаас нэг сая төгрөгөөр нэмэгдэж байгаа нь тус сургуулийн 20 мянган оюутнуудын ар гэрт дарамт учруулж байгааг оюутнууд эсэргүүцэн сургуулийнхаа удирдлагуудад дуу хоолойгоо хүргэхээр нэгдэж ийн тайван жагсаал зохион байгууллаа. МУИС-ийн Оюутны Холбооны Тэргүүн Г.Мандах, “Бид эдийн засаг, иргэдийн...

Ерөнхий Сайд аа Стандарт хэмжил зүйн газарт өрнөж буй хууль бус үйл ажиллагааны баримттай танилц

Засгийн Газрын тохируулагч агентлаг Стандарт, Хэмжил Зүйн Газарт ёс бус, шударга бус, хууль бус үйлдлүүд гарсаар байгааг анхааралдаа авч, тус газарт шалгалт хийж хуулийн дагуу зохих ёсны арга хэмжээ авах хэрэгтэй байгааг онцолж байна. Стандарт хэмжил зүйн газарт олон шударга бус үйлдэл гарч байгаа талаар www.dorgio.mn сайт цувралаар хүргэсэн.  Мэдээлэл бүхэн баримт нотолгоотой байсан бөгөөд сэтгүүлчийг үнэн зөв мэдээлэл нийтэлсний төлөө цагдаад гурван удаа шалгуулсан байдаг. Цагдаагийн...

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлогдлоо

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Уг эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан...

Багш нар есдүгээр сарын 3-наас ажил хаялт зарлана

МҮЭХ-ноос Засгийн газрын цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан, нийгмийн түншлэл, гэрээ хэлэлцээрийн зарчмыг зөрчсөн, ҮЭ, ард иргэдийнхээ саналыг үл тоомсорлосон шийдвэрийг хүлээн авах боломжгүй, ажил хаялтыг эхлүүлэх болсноо өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. -МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлэхдээ, -Засгийн газрын байр суурийг бид хүлээж авах боломжгүй гэдгээ өмнө нь хэлж байсан. Мөн Засгийн газар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хэлэлцээр үр дүнд хүрэхгүй байгаад санаачилгатай ажиллахгүй байгааг ч...

УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрсөн гэж үзэв

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв. Тус хуралдаанд өөрийн эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж буй иргэн С.Мөнхцэцэг, Б.Оюу, А.Гулим болон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар оролцлоо. Улсын Их Хурал 2018 оны 62...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-28.9 ° C
-28.9 °
-28.9 °
69%
0kmh
0%
Бям
-12 °
Ням
-15 °
Дав
-15 °
Мяг
-18 °
Лха
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ