-28.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 1, 2026

Онцлох

Featured posts

Баяр наадмын өдрүүдэд 72 иргэний амь насыг авран хамгаалжээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид баяр амралтын өдрүүд буюу долдугаар сарын 10-15-ны өдрүүдэд объектын гал түймрийн 24, аврах ажиллагааны 30 нийт 54 удаагийн дуудлагаар ажилласан байна. Гал түймрийн утаажилтийн бүсээс 7, гал түймрээс 1, үерийн уснаас 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голд живж голын салаанд боогдсон 3, байшингийн 5 давхраас унаж амиа хорлохыг завдсан 1, Туул голын усанд машинтай боогдсон 53, Ариун цэврийн...

Усархаг аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлээрэй

-Өнөөдөр нутгийн хойд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна- Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 24-26 градус дулаан байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн...

Усархаг бороо орох тул болзошгүй аюулаас сэрэмжлүүлэв

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр Архангай, Баянхонгор, Завхан, Өмнөговь аймаг, энэ сарын 14-15-нд шилжих шөнө Архангай, Баянхонгор, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь аймаг, 15-ны өдөр Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Хэнтий аймгийн нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон ОБЕГ-аас анхаарууллаа. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж жижиг гол, хуурай сайр, уулын бэлээр уруйн үер буух, гол...

Н.Батсуурьд “Ланд крузер-200” автомашин гардуулан өглөө

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ аварга Н.Батсуурьд түрүү бөхийн бай шагнал “Ланд крузер-200” автомашиныг өнөөдөр гардуулан өглөө. Автомашин гардуулан өгөх ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Тоёота сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэрх захирал Тоширо Курахаши болон Монгол Улсын шинэхэн аварга...

Монгол үндэстэн ястны “Дээлтэй Монгол наадам” боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК хамтран 12 дахь жилдээ “Дээлтэй Монгол” наадмыг жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн хугацаанд нүүдэлчдийн соёл, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэлийг сурталчлан жуулчдын сонирхлыг татсан томоохон арга хэмжээний нэг болоод байгаа юм. Жил жилийн наадам өөрийн гэсэн өнгө төрхтэй зохион байгуулагддаг. Энэ...

Төрийн өндөрлөгүүд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн бөхийж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө. Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн ёслолд Монгол...

Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр Төрийн далбааны өдөр тохиож байна. 2009 оноос хойш жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн парад жагсдаг уламжлалтай. Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд, албаны бусад хүн оролцов. Жанжин Д.Сүхбаатарын талбайд болсон ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, хил хамгаалах, цагдаа, онцгой байдал, шүүхийн...

Яармагийн гүүрийн зорчих хэсгийг нээлээ

Улаанбаатар хотын хэмжээнд авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил өрнөсөөр байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл хэрэгжиж буй. Уг төслийн хүрээнд баригдсан шинэ гүүрийн зорчих хэсгийг өнөөдөр нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нээлтэд оролцож, Яармагийн гүүрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай...

Төрийн дээд цол, одон, медалиар шагнав

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ. Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд...

Наран Хутагтыг хүлээж авсан цагдаагийн дарга нарт сахилгын шийтгэл ногдуулжээ

Цагдаагийн алба хаагчид шашны зан үйлд оролцлоо гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж шуугиан тариад байгаа билээ. Уг үйлдэл нь Монгол Улсын Төрийн албаны тухай, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн байх тул Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/476 дугаар тушаал гаргаж, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-28.9 ° C
-28.9 °
-28.9 °
76%
1kmh
0%
Баа
-11 °
Бям
-13 °
Ням
-15 °
Дав
-15 °
Мяг
-16 °
- Advertisement -

Шинэ мэдээ