3.1 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 19, 2024

Онцлох

Featured posts

Шахмал түлшнээс дээж авч шинжлүүлнэ

Сайжруулсан шахмал түлш тортог, эвгүй үнэр ихээр ялгаруулж байна гэсэн иргэдийн гомдлыг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөны үеэр хэлэлцээд, дээж авч шинжлүүлэхийг Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн НМХГ-т даалгалаа. Цахимаар болсон тус хуралдаанаар пүрэв гарагаас нийслэлд тогтоох хатуу хөл хорионы үеэр хэрэгжүүлэх ажлын бэлтгэл болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцэв. Ж.Сандагсүрэн “Хөл хориог зохион байгуулах ажилд НЗДТГ-ын харьяа газар, агентлаг хариуцлагатай, идэвх санаачилгатай оролцох шаардлагатай. Хатуу...

Төрийн дээд одон медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж Төв аймгийн Баянжаргалан сумын малчин Хандын Рэнцэндоржийг Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цолоор , Монгол Улсын гавьяат жүжигчин Санжаажавын Батсүхийг Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагналаа. Мөн эрүүл мэнд , хөдөө аж ахуй, хэвлэл мэдээлэл, аж үйлдвэр, урлаг, спорт гэх мэт салбар салбартаа түүчээлэн ажиллаж гавьяа байгуулсан хүмүүст Монгол Улсын Гавьяат цол тэмдэг олголоо. ...

Амралтын өдрүүдэд орон нутгийн иргэдийг шинжилгээнд хамруулах ХУВААРЬ

Нийслэлд гацсан 10 мянга гаруй орон нутгийн иргэнийг энэ сарын 11-нээс өмнө коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулж, буцаах ажлыг зохион байгуулна гэдгийг УОК-ын дарга С.Амарсайхан хэлж байв. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд орон нутгийн иргэдийн шинжилгээнд хамрагдах хуваарийг НЭМГ-аас гаргажээ.

Нийгмийн даатгалын дэвтэр цахим боллоо

Нийгмийн даатгалын дэвтэр цахим болсон талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. Ингэснээр, Дэвтэрт бичилт, баталгаажилт хийж цагаа үрэхгүй. Сар бүр Нийгмийн даатгал руу очих шаардлагагүй. Лавлагаа тодорхойлолтоо цахимаар хаанаас ч хэзээ ч авах боломж бүрдэж байна. Мөн Нийгмийн даатгалын дэвтрийг орлох шимтгэл төлөлтийн лавлагаа тодорхойлолтоо доорх сувгуудаас аваарай. https://daatguulagch.ndaatgal.mn https://e-mongolia.mn/ https://apps.apple.com/mn/app/niigmiin-daatgal/id1366575787 https://apps.apple.com/mn/app/e-mongolia/id1513340888 ТҮЦ машин ХУР систем Лавлагааны үнэн бодит байдлыг ЭНД дарж шалгаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг 7777-1289 дугаарын утаснаас авах боломжтой. ВИДЕО:  

МҮБХ: Сар шинийн барилдаан зохион байгуулагдах боломжгүй боллоо

Монголын үндэсний бөхийн холбооноос Сар шинийн барилдааныг үзэгчгүйгээр, Говь-Алтайд зохион байгуулах саналаа НОК-ын дарга Д.Сумъяабазарт хүргүүлээд буй. Тэгвэл тус холбооноос Сар шинийн үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдахгүй болохыг мэдээлжээ. Уг мэдээлэлд "Сар шинийн барилдаан цар тахлын улмаас Улаанбаатар хот болон орон нутагт зохион байгуулагдах боломжгүй боллоо. Даяаршлын өнөө үед Монголчууд бусдаас ялгагдах өв соёл, уламжлалаа хадгалж, хойч үедээ өвлүүлж байх нь бид бүгдийн үүрэг бөгөөд энэхүү өв соёл,...

Өрх бүрээс шинжилгээ авахад эрүүл мэндийн салбарт 280 баг ажиллана гэсэн тооцоо гаржээ

УОК-ын дарга С.Амарсайхан ковидын шинжилгээ авч байгаа БЗД-ийн 142-р сургууль дээр очиж, шинжилгээ авч буй нөхцөл байдалтай танилцлаа. Хоёрдугаар сарын 11-23-н хүртэлх хугацаанд нийслэлд хөл хорио тогтоож, өрх бүрээс шинжилгээ авахаар болсон. Энэ талаар УОК-ын дарга С.Амарсайхан “Хөл хорионы хугацаанд явуулын болон суурин шинжилгээний төвүүд ажиллана. Албан байгууллагуудыг ажилчдаа шинжилгээнд хамруулахыг уриалж байна. Улаанбаатарт байгаа 8 лаборатори ажиллана. Мөн хувийн эмнэлгүүдийг татан оролцуулна. Эрүүл яамнаас өрх бүрээс шинжилгээ авах бүх...

Виза карт ашиглан 90 удаагийн үйлдлээр 43 сая төгрөгийн залилангийн гүйлгээ хийжээ

2020 оны гуравдугаар  улирлын байдлаарх Төлбөрийн системийн тоон үзүүлэлтээс харвал тайлант хугацаанд нийт 160 удаагийн үйлдлээр 60.2 сая төгрөгийн залилангийн гүйлгээ хийгдсэн байна. Энэ нь 2019 оны III улиралтай харьцуулахад гүйлгээний тоо 48.2%-аар, дүн нь 155%-аар өссөн үзүүлэлттэй гарчээ. Картын төрлөөр:  ₮ карт 41 удаагийн үйлдлээр 5.3 сая төгрөг Виза карт 90 удаагийн үйлдлээр 42.9 сая төгрөг ЮнионПэй 25 удаагийн үйлдлээр 11.8 сая төгрөг Американ экспресс...

"Ээж хадны домог" киноны дууг дуучин Т.Дэлгэрмөрөн дуулжээ

“Ээж хадны домог” монголын уран сайхны бүрэн хэмжээний киноны дуу сонсогчдод хүрч эхэллээ. Уг дууг “Номин талст” хамтлагийн дуучин, соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн дуулсан бол аялгууг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг соёлын тэргүүний ажилтан, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан бичжээ. Харин хөгжмийн найруулгыг “Чингис хаан” хамтлагийн даралтат хөгжимчин Ц.Байдраг гүйцэтгэсэн байна. Дээрх киног Төв аймгийн Сэргэлэн сумын газар нутагт тогтож мөнхөрсөн Ээж...

УИХ-ын ээлжит чуулганыг өнөөдөр хаана

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхэллээ. Чуулганаар өнөөдөр 13 асуудал хэлэлцэх бөгөөд намрын ээлжит чуулганыг өнөөдөр хаах юм. Хэлэлцэх асуудлыг жагсаалтаар үргэж байна. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/; Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/; Үндсэн хуулийн цэцийн 2021 оны...

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг энэ сар дуустал авна

Арилжааны банкууд нэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал ипотекийн зээлийг эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлт цахимаар хүлээн авч буйг Төв банк мэдээллээ. "COVID-19" цар тахлын хүндрэлтэй холбоотойгоор банкууд орон сууцны ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг иргэдээс хүлээн авч шийдвэрлэж буй бөгөөд 1 дүгээр сарын 22-ны байдлаар нийт 53180 зээлдэгч хүсэлт гаргаснаас 52 384 хүсэлтийг буюу 99 орчим хувийг бүрэн шийдвэрлэж, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан байна. Өнгөрсөн оны 11...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
3.1 ° C
3.1 °
3.1 °
81%
1kmh
0%
Дав
24 °
Мяг
26 °
Лха
15 °
Пүр
16 °
Баа
11 °
- Advertisement -

Шинэ мэдээ