16.1 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 5, 2024

Онцлох

Featured posts

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 9-нд товлохыг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай", “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл ажиллагааг 2021 оны нэгдүгээр сарын 25-наас эхлүүлж, санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-ний Лхагва гарагт товлохоор төсөлд тусгасан байна. Мөн...

QR бүртгэл хангалтгүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооно

Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг Сүхбаатар дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төв, рестораны QR платформын хэрэглээнд ээлжилт шалгалт явууллаа. Шалгалтад Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаад байрлах “Миний сүлжээ”, тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах Сансар 32 салбар дэлгүүр болон Их тойрууд байрлах Chinese рестораныг хамруулсан юм. Хяналт шалгалтын явцад дээрх байгууллагууд QR бүртгэлийг хийхгүй байх, үйлчлүүлэгчдээ бүрэн хамруулаагүй...

БНСУ руу хоёр удаа нислэг үйлдэнэ

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын чиглэлийн дагуу энэ сард БНСУ руу хоёр нислэг үйлдэнэ. Тодруулбал, энэ долоо хоногийн баасан гарагт болон энэ сарын 31-нд БНСУ-аас иргэдээ татан авах аж. УОК-оос хоёрдугаар сараас эхлэн гадаад руу тогтмол тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж, тусгаарлах байруудыг бэлдэж байна. Нислэгүүдийн зөвшөөрлийг гадаад улсуудаас авахаар хүлээж байгаа бөгөөд үүний дараа хуваарийг олон нийтэд тодорхой зарлана гэдгийг Монгол Улсын...

Дараагийн ээлжинд бүх төрлийн барааны худалдааг нээхээр төлөвлөжээ

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны шийдвэрээр өнөөдрөөс буюу 18-ны өдрөөс эхлэн цахилгаан бараа, тавилга, гар утасны төвлөрсөн худалдаа, түргэн үйлчилгээний цэг, цанын баазын үйлчилгээг нээлээ. Мөн иргэдийн агаарт гарах, ууланд алхах зэргээр дархлаа, эрүүл мэндэд чиглэсэн үйлдлийг дэмжих хүрээнд зарим цэгүүд, зогсоолуудын үйл ажиллагааг эргэн хэвийн горимд шилжүүлэх юм. Ийнхүү халдварын тархалтын нөхцөл байдалд хийсэн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн байгууллагуудын саналд үндэслэн...

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд хөдөлгөөн хязгаарлав

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд “COVID-19” халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул тус хороог хэсэгчлэн энэ сарын 14-ний 06.00 цагаас 16-ны 23.00 цаг хүртэл хөдөлгөөн хязгаарлав. Энэ хүрээнд, явуулын болон суурин 10 цэг байгуулж иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм. Ингэхдээ, 18-аас дээш насны бүх иргэдээс өмнө шинжилгээ өгсөн эсэхийг үл харгалзан PCR шинжилгээ авах юм. Иймд тус хорооны иргэдийг...

Хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийг ирэх сарын 1-нээс Алтанбулаг боомтоор нэвтрүүлнэ

Засгийн газрын хуралдаанаар Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг ирэх сарын 1 хүртэл сунгав. Ирэх дугаар сарын 1-нээс эхлэн хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийг долоо хоногт нэг удаа Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрүүлнэ. Ингэхдээ гадаадын тээвэрлэгчийн ачаатай чиргүүлийг боомтын хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлж авах байдлаар зохион байгуулах аж. Энэ хүрээнд хүйтний улиралд ажиллах ариутгалын цэг байгуулах, хилийн хяналтын болон...

Ардчилсан Үндсэн хууль баталсны 29 жилийн ой тохиож байна

Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт 29 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан ба эхний гурван хууль намч хандлага, марксист үзэл суртлыг баримталж байв. Харин 1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй,...

“Насны хишиг”, одонтой ээжүүдийн тэтгэмжийг цахимаар бүртгэж дансаар олгоно

“Насны хишиг” болон “Эхийн алдар” одонтой ээжүүдийн тэтгэмжийг 2 дугаар сарын 10-наас олгох талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ. Тиймээс дээрх төрлийн тэтгэмжийг авдаг ахмад настан болон эхчүүдийг И-халамж цахим сайт руу орж арилжааны банкууд дахь харилцах дансаа бүртгүүлэхийг мэдэгдлээ. Нийгмийн халамжийн систем 2020 оны 8 дугаар сараас цахимд шилжээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор халамжийн 6 төрлийн үйлчилгээ авдаг иргэд И-халамж цахим сайтад дансаа...

“COVID-19" халдварын 14 тохиолдол бүртгэгдэв

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 11-нд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 14 тохиолдол бүртгэгдлээ. ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн авто хоёр лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 15 849 хүнд PCR шинжилгээ хийжээ. Эдгээр тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Бусад аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдвар бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол болжээ. Үүнээс 896 хүн эдгэрээд...

Хөвсгөлд болсон газар хөдлөлт Улаанбаатарт 4-6 баллаар мэдрэгджээ

Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд 01 дүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6 магнитудтай газар хөдлөлт болсон байна. Эдгээр газар хөдлөлт нь Улаанбаатар...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
16.1 ° C
16.1 °
16.1 °
36%
4kmh
40%
Дав
18 °
Мяг
23 °
Лха
11 °
Пүр
8 °
Баа
6 °
- Advertisement -

Шинэ мэдээ