“COVID-19" халдварын 14 тохиолдол бүртгэгдэв

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 11-нд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 14 тохиолдол бүртгэгдлээ.

ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн авто хоёр лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 15 849 хүнд PCR шинжилгээ хийжээ.

Эдгээр тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Бусад аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдвар бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол болжээ. Үүнээс 896 хүн эдгэрээд буй юм.