“Аравт” морин цэргийн уралдаанд Монгол Улсын баг түрүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болсон “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг хааж үг хэллээ.
Морин цэргийн уралдаан анх удаа болов
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг Олон улсын цэргийн наадам энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 38 төрлөөр наймдугаар сарын 3-10-ны өдрүүдэд болж байгаа юм.
Өмнөх наадмуудад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс “Танкийн биатлон”,...
Үерийн гамшиг тохиолдсон үед шуурхай ажиллах ажлын хэсэг байгууллаа
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Улаанбаатар хот орчимд орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Энэ сарын 05-наас эхлэн үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Өлзийт хорооллын хэсэг, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрхийн товчоо орчмын авто зам, айлууд, Налайх дүүргийн нэгдүгээр хорооны Уурхайчдын 26 дугаар гудамжаар ус ихээр урсаж айлуудын...
Энэ сарын 9-өөс Сэлэнгэ аймгаас Улаан-Үд хүртэл шинэ чиглэл нээгдэнэ
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хүргэх үүднээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Улаан-Үд хотын чиглэлд энэ сарын 9-ний өдрөөс зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр боллоо.
Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Тээврийн ажлын хэсгийн 14 дүгээр хуралдаанаар тохиролцсоны дагуу ийнхүү улс хоорондын шинэ чиглэл нэмэгдэж байна. Тус чиглэлд улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг...
Дархан, Налайхын замын ажилтай танилцах хүсэлт хүргүүллээ
Ойрын өдрүүдэд их хэмжээний усархаг бороо орсны улмаас хот хооронд болон хотын гудамж дахь зам талбай эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болж, зарим чиглэлийн авто замыг хаах хүртэл арга хэмжээ авч, ажиллаж байгаа билээ. Иймээс авто замын салбарт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний биелэлтийн явцтай танилцах тухай УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс албан хүсэлт хүргүүлжээ.
Албан хүсэлтэд“Зам тээврийн...
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг ирэх сараас үргэлжлүүлнэ
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 208.5 км төмөр замын барилгын ажлыг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлж 2021 онд ашиглалтад оруулах шийдвэрийг өнөөдөр Засгийн газраас гаргалаа.
Мөн Засгийн газрын шийдвэрийн дагуу төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг "Тавантолгой төмөр зам” ХХК-д олгож, суурь бүтэц, барих, ашиглахад шаардагдах хөрөнгийг тухай бүр техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ.
"Тавантолгой төмөр...
Нийслэлийн 380 жилийн ойг угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөг хэлэлцэв
Нийслэлийн 380 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, 380 жилийн ойг угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.
Бүтээлч ажлын төлөвлөгөөний хүрээнд хотын хөгжлийн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх чиглэлээр Улаанбаатар хоттой ах дүү болон найрамдалт харилцаатай хотуудтай хамтран “Ulaanbaatar international day 380” арга хэмжээ, нийслэл нүүдлэн суурьшиж байсан газруудад босгосон гэрэлт хөшөөг сэргээн засварлах “Хүрээ нүүдэл” аялал, “Богдын хүрээнээс орчин үеийн Улаанбаатар хүртэл” сэдэвт хотын түүхийн...
21 мянган гэр бүлээс 30 хувь нь салдаг
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ъУлаанбаатар ротариъ клуб, Австралийн гэр бүл эвлэрүүлэн зуучлах холбоо хамтран ажиллах санамж бичиг байгуулж, “Гэр бүлийн зөрчил шийдвэрлэх үйлчилгээний чадавх бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг долдугаар сарын 16-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Уг сургалтад орон нутгийн харьяа байгууллагын гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулийн багш нар, гэр бүл судлаачид,...
Их эзэн Чингис хааны музей байгуулна
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяанд их эзэн Чингис хааны музей байгуулахаар шийдвэрлэв.
Үүнтэй холбогдуулан бусад музейд байгаа их хааны болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох үзмэр, эд өлгийн зүйлийг музейн сан хөмрөгт шилжүүлэн, хувь хүнээс худалдаж авч, гадаад улсын музейд хадгалагдаж байгаа дурсгалуудын хуулбарыг байршуулахаар боллоо. Байгалийн түүхийн музейн одоогийн барилгыг буулгаж, тухайн газарт Чингис хааны музей барихад шаардагдах хөрөнгийг ирэх оны улсын...
Наадмын үеэр ажиллах нийтийн тээврийн хэрэгслүүдийн чиглэлийг танилцуулж байна
Баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнд:
Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 93 чиглэлд их багтаамжийн 612, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 10, зуслангийн 3 чиглэлд 5, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус нийт 637 автобус үйлчилгээнд ажиллана.
7 сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж “Мишээл...
“ЖАСТ”-ын Ш.Батхүүгийн хөрөнгийн жагсаалтыг ил болгов
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Жаст” группын захирал Ш.Батхүүгийн хөрөнгийн жагсаалтыг олон нийтэд ил болголоо. “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас “Стандарт” банкинд төлсөн 40 сая ам.долларын төлбөрийг “Жаст” группын захирал Ш.Батхүүгээс гаргуулж, төрийг хохиролгүй болгох бүрэн боломжтой гэдэг байр суурийг тэрээр илэрхийлэв.
Ш.Батхүүгийн нэр дээр байгаа болон бусдад түр гэрээгээр шилжүүлсэн ШТС-ууд, орон сууц, автомашин зэрэг 190-ээд тооны нийт 98 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг худалдан...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-24.9
°
C
-24.9
°
-24.9
°
77%
1kmh
6%
Лха
-8
°
Пүр
-7
°
Баа
-20
°
Бям
-22
°
Ням
-15
°
- Advertisement -









































