-15.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 9, 2025

Кино

"ДУВА" наадамд шалгарсан шилдэг бүтээлүүд буюу "Кино бүтсэн түүх" нэвтрүүлэг

Нийгмийн сайн сайхны төлөө "Дува" кино наадмын шилдэг бүтээл болох "Амьдрах сайхан" богино хэмжээний киноны найруулагч, Базарсад, кино наадмыг хамтран зохион байгуулагч "Боролдой" студийн найруулагч С.Мягмар нар Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэнгийн "Кино бүтсэн түүх" нэвтрүүлэгт уригдан оролцжээ. Мөн тус нэвтрүүлгээр ДУВА наадамд шалгарсан шилдэг бүтээлүүдийг мэргэжлийн хүмүүсийн тайлбартайгаар хүлээн авч үзэх боломжтой. https://www.facebook.com/mnctvchannel/videos/304550853599730/UzpfSTUwMTM2OTczNzA0ODE2MTo1NDU2MTM4ODU5NTcwNzk/        

Зургаан найруулагчийн зургаан ишлэл буюу “БУМЕРАНГ”

Хүн төрөлхтөн үйлийн үрээс зугтах боломжгүй гэдэг. Таны бодож сэтгэж, ярьж хэлж, хийж байгаа үйлдэл бүхэн ямар нэгэн байдлаар хэлбэрээ өөрчлөн, эрт орой хэзээ нэгэн цагт эргэн ирдэг байна. Амьдралын хууль гэгддэг үйлийн үр сэдвээр зургаан найруулагч тус бүр богино хэмжээний зургаан кино хийж, "Бумеранг" нэртэй нэгэн цогц бүтээл дор нэгджээ. "Бумеранг" антологи кино нь энэ сарын 26-аас бүх кино театраар гарна. Эдгээр найруулагчийг нэрэлбэл Ч.Батбаяр, Б.Ганболд,...

"Fantastic"-ийн "Зүрхний хилэн" МУСК-ны анхны триллер цацагдлаа

Fantastic production-ийхэн шинээр бүтээж байгаа ЗҮРХНИЙ ХИЛЭН киноныхаа зургийг Монголд кино урлаг үүсч хөгжсөний 82 жилийн ойн өдрөөр олонд дэлгэсэн билээ. Кино сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байгаа уг киноны нэр Ж.Пүрэвийн Зүрхний хилэн романтай ижил боловч зохиол, агуулгын хувьд тэс өөр гэж кино уран бүтээлчид мэдэгдээд байгаа юм. https://www.youtube.com/watch?v=mjcgZKeWf9c

“Улаанбаатар” олон улсын IX кино наадам өнөөдөр эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Монголын кино урлагийн зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх, дэлхийн сор болсон кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой “Улаанбаатар” олон улсын IX кино наадмыг энэ сарын 10-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн наадмын...

“Дува” богино хэмжээний кино наадам хоёр дахь удаагаа болно

Өнгөрөгч оны сүүлээр Үндэсний Брэндийн Бодлогын Зөвлөлийн Ажлын албанаас нийгмийн сайн сайхны төлөө бүтээгдэх “Дува” богино хэмжээний бүтээлийн уралдааныг кино, клип, реклам бүтээгч студи, продакшнууд, уран бүтээлдчийн дунд амжилттай зохион байгуулж шилдэг гурван бүтээлийг шалгаруулсан билээ. Эдгээр бүтээлүүд нь нийгмийн сайн сайхны төлөө бүтээгдсэн гэдэг утгаараа Монголын нийгмийн сайн, сайхан гэрэл гэгээтэй агуулга бүхий бүтээлүүд байсан нь кино уран бүтээлч, шүүмжлэгчдээс сайшаалыг хүртсэн юм....

“Микроны босс” киноны гуравдугаар анги бэлэн болжээ

“Микроны босс”, “Приусны босс” уран сайхны киноны гуравдугаар анги удахгүй нээлтээ хийх гэнэ. “Боссын босс” хэмээх киноны гол дүр хэвээрээ бөгөөд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөр,  жүжигчин С.Батзориг болон реппер Жий, Б.Батмаа нар дахин тогложээ. Өмнөх “Приусны босс” кинонд урилгаар жүжигчин Ц.Цэрэнболд тоглож байсан бол энэ удаа С.Болд-Эрдэнэ тоглосон байна.  Анхны “Микроны босс” уран сайхны кино үзэгчдэд хүрээд гурван жил болсны дараагаар “Приусны босс” дэлгэцнээ...

“Хавцалд” МУСК тун удахгүй үзэгчиддээ хүрнэ

Нисдэг тэрэгний нислэгийн баг томилолт аван аян замд гарна. Хүрэх газраа хүрэлгүй үл мэдэгдэх хадан хавцалд нисдэг тэрэг унаснаар адал явдал эхэлнэ. Байгалийн хүнд хэцүү байдал, үл мэдэгдэх хадан хавцалд юу болохыг хэн ч таашгүй... Учир битүүлэг хадан хавцалд нууцлаг зүйлүүдтэй нүүр тулгарснаа багийн гишүүд хэрхэн мэдэх билээ. Энэхүү нууцыг “Хавцалд” адал явдалт уран сайхны киноно энэ сарын 19-нөөс бүх кино театруудаар хүлээн авч...

“Худалдагч охин” кино Азийн кино наадмын “Алтан дугуй” шагнал хүртжээ

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин /"The sales girl" кино Францын Вэзүль /Vesoul/ хотноо болдог Азийн кино наадмын тэргүүн шагналыг хүртлээ. 1995 оноос хойш зохион байгуулж буй Festival International des Cinemas d'Asie de Vesoul наадам Азийн киноны шилдгийг шалгаруулдаг Европын хамгийн том кино наадам юм. Өнөө жилийн Вэзулийн кино наадамд Монгол, Азербайжан, Сингапур, Вьетнам, Киргиз зэрэг 31 орны 85 бүтээл шилдгийн...

Гамшгийн эрсдлийг бууруулах сэдвээр баримтат киноны уралдаан зарлав

Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газартай хамтран энэ оны долдугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо "Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал"-ыг зохион байгуулах юм байна. Үүнтэй холбоотой Засгийн газраас ивээн тэтгэж, гамшгийн эрсдлийг бууруулах сэдвээр баримтат киноны уралдааныг Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд зарласан байна. 29 сая төгрөгийн шагналын сантай тус уралдааны шилдэг хоёр бүтээлийг шалгаруулан, Азийн сайд нарын бага хурлын үеэр олны...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-15.9 ° C
-15.9 °
-15.9 °
72%
1kmh
75%
Лха
-17 °
Пүр
-18 °
Баа
-17 °
Бям
-18 °
Ням
-13 °
- Advertisement -

Шинэ мэдээ