-9.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 12 сар 18, 2025

Улс төр

М.Энхболд: Би хуулийн дагуу огцроход бэлэн

УИХ-ын дарга М.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнөөдөр нэгдүгээр сарын 25-ны өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг чөлөөлөх талаар, УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах асуудал УИХ-аар шийдэгдэж өнөөдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна. Өнөөдөр УИХ-ын нэр бүхий 39 гишүүн УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр гарын үсэг зурсан тогтоолын төслийг өргөн барилаа. Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх...

Ерөнхийлөгч Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Ильхам Алиевийн урилгаар 2024 оны 11 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд тус улсын Баку хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд түвшний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж,...

Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ барилаа. Бүгд Найрамдах Кот д’Ивуар Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Адама Доссо Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Жанан Мосазай, Мексикийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Бруно Фигуэроа Фишер Бүгд Найрамдах Мали...

У.Хүрэлсүх: Монгол инженер, монгол залуусын хүч хөдөлмөрөөр дэлхийн стандартын төмөр зам ашиглалтад орж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтэд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ, Эрхэм хүндэт төмөр замчид, инженер, техникийн ажилчид, уурхайчид, баялаг бүтээгчид ээ, Хүндэт зочид оо, Та бүхэнд энэхүү...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Азербайжан Улсын нийслэл Баку хотноо өнөөдөр эхэлж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хурлын үеэр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтын эхэнд Нэгдсэн үндэстний байгууллагын томоохон арга хэмжээг эх орондоо амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, амжилт хүсэв.

Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр худалдан борлуулах эрх зүйн орчин бүрдлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Сүүлийн жилүүдэд уул уурхай, олборлох салбар өндөр хурдацтай хөгжиж, экспортын 94 хувийг тус салбар эзэлж буй. Энэ агуулгаараа уул уурхайн салбараас хүртэх орлогыг ил тод, хамгийн боломжит үнээр төвлөрүүлэх нь чухалд тооцогдож байгаа юм. Гэтэл...

Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ тусгай хуваарийн дагуу татаж авна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэл, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Стамбул хотоор дамжуулан татаж авна. Эхний ээлжинд өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мэс засалд орсон хүмүүсийг “МИАТ” компанийн онгоцоор авчрах юм. Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээллээс үзвэл нийт 1000 гаруй иргэнийг дөрвөн удаагийн нислэгээр авчрах төлөвтэй...

ХБНГУ-ын Цахим хөгжил, зам тээврийн сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад айлчилж буй ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Цахим хөгжил, зам тээврийн сайд Фолькер Виссинг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрийн төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцолж, ХБНГУ-ын Цахим хөгжил, зам тээврийн сайд, хувийн хэвшлийн байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүн...

Газрын тос боловсруулах үйлдвэрийн гүйцэтгэгч талтай санал солилцлоо

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ерөнхий гүйцэтгэгч “Жэй Эм Си Прожектс Индиа” компанийн төлөөлөлтэй уулзаж төсөл хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй зарим асуудлаар санал солилцлоо. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани төсөл хэрэгжүүлэх явцад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн...

Утаа бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээг цогцоор нь шийднэ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар шинэ оны эхний өдөр нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айлууд болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус ажиллалаа. Тэрээр нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний богино, дунд, урт хугацааны шийдлийг нягталж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Монгол Улсын Засгийн газар ирэх лхагва гаригт 2018 оны анхны хурлаа утааны...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-9.9 ° C
-9.9 °
-9.9 °
79%
0kmh
40%
Баа
-20 °
Бям
-21 °
Ням
-16 °
Дав
-11 °
Мяг
-19 °
- Advertisement -

Шинэ мэдээ