“Google”, “Амазон”, “Square” компанид ажиллаж байгаа Монгол залуус улсаа хөгжүүлэх санал боловсруулжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн, гадаадын томоохон компаниудад амжилттай ажиллаж байгаа залуусын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж, улс орондоо энэ салбарын хөгжлийг эрчимжүүлж Монгол Улс дэлхийн зах зээлд хэрхэн гарч болох талаар санал солилцлоо.
Уулзалтад АНУ-ын “Google” компанийн ахлах софтвэйр инженер Б.Баттулга, “Амазон” компанийн хөгжүүлэлт, үйл ажиллагааны ахлах инженер А.Амарбаяр, “Square” компанийн борлуулалтын менежер Б.Дөлгөөн, Монголоос олон улсын зах зээлд амжилттай гарч...
УИХ-ын дарга Г.Занданшатар "Малчин Өрхүүдийн Нэгдсэн Холбоо"-г байгуулах санаачлага дэвшүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат нар Хэнтий аймагт ажиллаа. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар энэ сарын 21-нээс 22-ны өдрүүдэд Хэнтий аймагт болсон “Эрдэнэт сүргийн эзэд” малчдын чуулганд тус аймгийн нийт 18 сумын 570 гаруй малчин оролцсон юм. Чуулганы үеэр мал аж...
БХБ-ын сайд Х.Баделхан мэдэгдэл гаргалаа
Мэдээллийн хэрэгслүүдээр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан 400 сая төгрөгний өртөгтэй лексус 570 маркийн авто машин унадаг талаар мэдээлжээ. Х.Баделхан сайд өмнөх 7 сайдын үед хэрэглэгдэж ирсэн хуучин машиныг албандаа хэрэглэдэг ба тус машины "Engine" гэрэл ассан гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Тээврийн хэрэгсэл унадаг хүн бүр ямар хэмжээний элэгдэлд орсон машины тус гэрэл нь асдаг гэдгийг гадарлах билээ. Үүнтэй холбогдуулж нэг ч төгрөгийн сэлбэг, хэрэгслийн...
Элчин сайд Л.Пүрэвсүрэнг байнгын төлөөлөгчөөр томилов
Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэнг НҮБ-ын Женев дэх салбар, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр томилов.
Түүнийг томилсон тухай шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан бөгөөд өмнө нь Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан В.Пүрэвдоржийг мөн эргүүлэн татлаа.
Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн нь УИХ-ын чуулганы өнгөрөгч тавдугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Элчин...
М.Ичинноров: Бүх насаар нь хорих ял бол цаазын ялнаас илүү том ял
Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээх асуудлаар хуульчдын ажлын хэсэг ажиллуулж байгаа билээ. Тэгвэл энэ талаар хүний эрхийн хуульч М.Ичинноров байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр "Цаазын ялыг сэргээх Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагын талаар нэлээд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагаас холбогдож, үзэл бодлоо илэрхийлэхийг минь хүссэн тул энд товчхон санаагаа буулгахаар шийдлээ.
Монгол улсын 2017 оны 7 сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хүүхэд...
Г.Занданшатар: Эрх чөлөө, тусгаар тогтнол, соёл, шинжлэх ухаанаа сэргээн мандуулсан зуун байв
“Монгол, Оросын хамтын ажиллагаа – 100 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд боллоо.
Эрдэм шинжилгээний хурлыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов И.К болон хоёр талын Монгол, Орос судлаачид, эрдэмтэн, профессорууд оролцов.
УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн...
Шинэ Засгийн газарт ажиллах 11 сайдын нэр ил боллоо
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас шинэ Засгийн газарт ажиллах сайд нарын нэрс тодорсон эсэх талаар тодрууллаа.
Тэрбээр Шадар сайд болон Батлан хамгаалах, Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигчийн нэр хараахан тодроогүй байна. Бусад 11 сайдад:
1. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга - Г.Занданшатар,
2. Сангийн сайд - Ч.Хүрэлбаатар,
3. Эрчим хүчний сайд - Ц.Даваасүрэн,
4. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд - С.Чинзориг,
5. Эрүүл мэндийн сайд - Д.Сарангэрэл,
6. Боловсрол...
Авлигатай тэмцэх ажлыг хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг байгууллаа
”Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгын хүрээнд авлига, хүнд суртлыг арилгах аргачлал боловсруулах, олон нийтийн саналыг нэгтгэх, олон улсын сайн туршилга судалж, авлигатай тэмцэх ажлыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.
Тус...
Ерөнхий сайд бүс нутгуудыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, хөгжлийн зураглалаа гаргахыг үүрэг болголоо
Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлж, үүрэг даалгавар өгөв.
Тэрбээр гурван жил гаруйн хугацаанд Засгийн газартай баг болон ажиллаж, цар тахал, геополитикийн нөхцөл байдал зэргээс үүдэлтэй төсвийн хүнд цаг үед иргэдийнхээ амьдралын чанар, амь нас, эрүүл мэндийг...
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргалаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2018 оны 01 дүгээр сарын 4-нд боллоо. Тус хуралдаанаас УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид буцааж авах шийдвэр гаргалаа.
Монгол Улсын Хөгжлийн банк, “Кью Эс Си” ХХК хооронд 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-23.9
°
C
-23.9
°
-23.9
°
77%
1kmh
10%
Мяг
-11
°
Лха
-7
°
Пүр
-8
°
Баа
-19
°
Бям
-23
°
- Advertisement -






































