Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике Манало бараалхав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало 2024 оны наймдугаар сарын 05-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Зүүн өмнөд Ази дахь чухал түнш, АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн орон болох Бүгд Найрамдах Филиппин Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх,...
Европын холбооны Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн асуудал хариуцсан комиссар Невен Мимицатай уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын холбооны Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн асуудал хариуцсан комиссар Невен Мимицаг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Невен Мимицаг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, хамтын ажиллагааны 30 жилийн ойн өмнө Европын холбоо манай улсад төлөөлөгчийн газраа нээх гэж буйд талархал илэрхийллээ. Мөн өнгөрсөн хугацааны хамтын ажиллагаа, тусламж дэмжлэг нь үр ашигтай байсныг дурдаж, Европын холбооны төлөөлөгчийн...
Авлигатай тэмцэх “Таван Ш ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов
Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “Таван Ш” ажиллагаа хэрэгжүүлж буй.
“Шувуу ажиллагаа”-ны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчирч, хариуцлага хүлээлгэнэ. Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 92 хүний нэрийг зарласан. Эдгээр хүнийг авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ...
Цар тахлын эсрэг хуулийг сунгах шаардлагагүй гэж үзжээ
Засгийн газрын хуралдаанд Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалт, үр дүнгийн талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийжээ.
Танилцуулгатай холбогдуулан ковидын нөхцөл байдлыг тайлагнах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэгт Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан,...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Засгийн газрын зарим гишүүдийн хамт Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явц, тулгамдсан асуудлын талаар сонсгол хийн холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг төслийн явц, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулсан бөгөөд үйлдвэрийн гаднах дэд бүтцийн...
Дипломат ажилтнууд улс орны нэр хүндийг унагаж байгаад анхаарч, арга хэмжээ авахыг Ерөнхий сайдад сануулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Е/38 дугаар албан бичгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, Засгийн газрын шугамаар томилогдсон дипломат албаны ажилтнууд тусгай эрх, хамгаалалтаа ашиглан тамхи, мансууруулах бодис худалдаалах төрлийн гэмт үйлдэлд холбогдож, улс орны нэр хүндийг гадаад орчинд үлэмж хэмжээгээр унаган, үндэсний аюулгүй байдалд хохиролтой, сөрөг нөлөөлөл бүхий асуудлууд үүсгэж байгааг анхаарч, дорвитой арга хэмжээ авах шаардлагатай болсныг...
Монгол Улсын Ерөнхий сайд энэ онд БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй-г хүлээн авч уулзаж, БНХАУ 14 дэх удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Анхдугаар хуралдааныг амжилттай зохион байгуулж, Төр засгийн удирдлагуудыг шинээр томилж, улс орны хөгжилтэй холбоотой чухал шийдвэрүүдийг гаргасанд баяр хүргэлээ. Шинээр томилогдсон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянд чин сэтгэлийн баяр хүргэж, өндөр хариуцлагатай ажилд нь...
Засгийн газар Оюу Толгой компанитай 2014 байгуулсан гэрээгээ цуцлах санал илгээжээ
Монгол Улсын Засгийн газар 2014 онд Оюу Толгой компанитай байгуулсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-гээ цуцлах саналаа Оюу Толгой компанид хүргүүлжээ.
2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр Оюутолгой компани 4 жилийн дотор цахилгаан станц барих үүрэг хүлээсэн. Гэвч 2014 оны 8 дугаар сарын 14-нд байгуулсан “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах” нэмэлт гэрээгээр энэ үүргээ заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг Засгийн газар хүлээн...
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ тангараг өргөлөө
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнө шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргийн хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
Тангараг өргөх ёслол, түүнд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг УИХ-ын дарга Г.Занданшатар нээн үг...
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Катарт айлчлахыг урилаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Катар Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Султан Аль Мансуриг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Монгол Улс Катар Улстай найрсаг харилцаатай. Хоёр тал дээд, өндөр түвшинд болон байгууллага хооронд төлөөлөгчид харилцан айлчлуулж ирсэн. Катар улсын Эрхэм дээд Эмир Монгол Улсад айлчлах албан ёсны урилга нь хүчин төгөлдөр хэвээрээ байгааг уламжилж өгөхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Элчин сайдаас...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
72%
0kmh
40%
Дав
-10
°
Мяг
-11
°
Лха
-6
°
Пүр
-8
°
Баа
-20
°
- Advertisement -





































