-23.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 15, 2025

Улс төр

Засгийн газрын хуралдаанаас хойд бүсийн талаар дараах шийдвэрүүдийг гаргалаа

Хойд бүсийн зөвлөлийн хуралдаанаас нийт 190 гаруй санал, зөвлөмж гарсан. Тус бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгуудын удирдлага, иргэд олон нийтээс дэвшүүлсэн саналыг нэгтгэн “Хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Хойд бүсэд үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг тус тус баталлаа. Эдгээр тогтоолын хүрээнд дараах арга...

У.Хүрэлсүх энэ сарын 25-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай тогтоолыг батлав. Монгол Улсын Ерөнхийлөгчийг анх удаа 6 жилээр сонгох сонгуулийн санар хураалт энэ сарын 9-нд болсон бөгөөд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 67.8 хувь буюу 823 326 иргэний санал авсан. Харин “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 20.3 хувь буюу 246 968 сонгогчийн санал, АН-аас нэр...

Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ

Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд гарсан эвдрэлийг засварлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардагдах 3,4 тэрбум төгрөгийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Батбаатар, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарт даалгалаа. Энэ чиглэлийн замд стандартын дагуу арчлалт, урсгал засварын ажил, автозамын ашиглалтын байнгын бэлэн байдлыг хангах үүрэг бүхий гурван зам хариуцагч байгуулага ажиллаж байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барилаа

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар /2020.12.17/ Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 4-р сарын 29-ний...

Ерөнхийлөгч шинээр томилогдсон зарим шүүгч нарт зарлиг гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр томилогдсон зарим шүүгч нарт шүүгчээр томилсон зарлигаа гардуулж, амжилт хүсэхийн зэрэгцээ ажилдаа хариуцлагатай хандахыг анхаарууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гардуулахдаа “Шүүгчээр томилогдсонд баяр хүргэж ажлын амжилт хүсье. Шударга ёс алдагдаж, шүүгч нарын нэр хүнд муу, нөхцөл байдал хүнд байгаа үед хариуцлагатай албан тушаалд томилогдож байгаагаа ухамсарлаж ажиллаарай” хэмээн сануулав. 

Х.Баттулга: Унаач хүүхдийн аюулгүй байдал, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарахыг захья

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.6, 8.8-д заасан болзол хангасан уяачдад Монгол Улсын цол хүртээх тухай 148 дугаар зарлигийг 2021 оны зургадугаар сарын 2-нд гаргасан. Зарлигийн дагуу цол хүртээх ёслол өнөөдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 148 дугаар зарлигаар Монгол Улсын Тод манлай 5 уяач, Монгол...

Цэцийн дарга Д.Одбаярыг чөлөөлөх асуудлыг баасан гарагт хэлэлцэнэ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнд хандаж гаргасан байна. Хүсэлтийг нь хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдааныг  арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 11.00 цагт хэлэлцэхээр товложээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 21-нд эх орондоо ирэх аж. Тиймээс өнөөдөр зарлагдаад байсан Цэцийн дарга Д.Одбаярын мэдээлэл хийх хэвлэлийн...

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, баталлаа

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр (2023.05.31) Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы хуралдаанд 68 гишүүн оролцож, 66 нь дэмжсэнээр 97 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдлаа. Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман...

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ОХУ-д ажиллах үеэр шийдэгдсэн асуудлууд

Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат тэргүүтэй албаны төлөөлөгчид 2017 оны зургаадугаар сарын 1-3 ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины урилгаар амжилттай оролцоод ирлээ. “Дэлхийн эдийн засгийн шинэ тэнцвэрийн эрэлд” уриан дор 21 дэх жилдээ зохион байгуулагдсан тус чуулга уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсэн нь Монгол Улсын хувьд анх удаагаа байр сууриа илэрхийлсэн үйл...

УОК-ын "Шуурхай бүлэг" Баян-Өлгий аймагт ажиллав

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан “Шуурхай бүлэг” Баян-Өлгий аймгийн Цагааннуур автозамын шалган нэвтрүүлэх боомтод ажиллалаа. Улсын Онцгой Комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Мөнхдоржоор ахлуулсан шуурхай бүлэгт ОБЕГ, ЦЕГ, ХХЕГ, МХЕГ, ГЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн удирдлага, мэргэжилтнүүд ажилласан юм. Шуурхай бүлгийн гишүүд Цагааннуур автозамын боомтын халдвар хамгааллын дэглэм сахиулж буй ажил байдалтай танилцаж, аймгийн хүн амын дунд тандалт судалгаа хийн, эрүүл мэндийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-23.9 ° C
-23.9 °
-23.9 °
77%
1kmh
10%
Мяг
-11 °
Лха
-7 °
Пүр
-8 °
Баа
-19 °
Бям
-23 °
- Advertisement -

Шинэ мэдээ